“Тэмээн поло” УАШТ-д 19 баг оролцов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Тэмээн поло” УАШТ-д 19 баг оролцов

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

“Тэмээн поло” УАШТ-д 19 баг оролцов

“Тэмээн поло-2016” улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн тэмцээнд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөр Монголын өөртөө засах орноос нийт 19 багийн оролцлоо. Тэмцээний дүн гарахад Өмнөговийн Манлай сумын 1-р баг тэргүүн байрыг эзэлж, мөн аймгийн Булган сумын 2-р баг, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2-р багууд удаалав.

"Тэмцээн поло-2016" улсын аварга шалгаруулах тэмцээний аварга Манлай сум гурав дахь удаагаа алтан медаль хүртлээ. Уг тэмцээн 15 жилийн өмнө Өмнөговь аймагт зохиогдож байсан бол энэ жил хоёр дахь удаагаа боллоо.

"Тэмээн поло-2016" УАШТ-ийг Эрүүл мэнд спортын яам, Биеийн тамир спортын хөгжлийн төв, Монголын тэмээн полоны холбоо, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм.


 

Б.ЗАЯА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.АРИУНБОЛД

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс