Дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг цөмийн хөдөлгүүртэй «Арктика» мөс бутлагч хөлөг онгоц энэ долоо хоногийн сүүлээр Хойд тэнгисээр явж эхлэх гэж байгаа тухай «Росатом»-ын тэргүүн Алексей Лихачев мэдэгдэв.
«Арктика»-г албан ёсоор ашиглалтад оруулж байгаа бөгөөд аравдугаар сарын 21-нд тус усан онгоцон дээр төрийн далбаа мандлаа. Энэ долоо хоногийн сүүлээр мөс бутлагч онгоц нь Хойд тэнгисээр анхны аялалдаа гарна» гэж Лихачев Оросын цөмийн үйлдвэрлэлийн ажилчдад хандан гаргасан видео илтгэлдээ дурджээ. Тухайн илтгэлийн бүрэн текстийг «Росатом»-ын вэбсайтаас уншина уу?
Эх сурвалж: РИА Новости
Холбоотой мэдээ