А.Амбасэлмаа: Гурван хүнээс Covid-19 илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

COVID-19

А.Амбасэлмаа: Гурван хүнээс Covid-19 илэрлээ

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Monday, November 16, 2020

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.17) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

2020 оны арваннэгдүгээр сарын 16-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс вирус илэрлээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр тээврийн жолооч болон нийслэлд 80 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс Covid-19 илэрсэн. Нийслэлд илэрсэн халдварын нэг тохиолдол нь тээврийн жолооч Д-ын ахын гурав дахь давтан шинжилгээнээс илэрсэн. Халдвар илэрсэн ОХУ-ын тээврийн нэг жолооч нуцаг буцсан.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:   

Монгол Улсад одоогийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдол 434 болсон. Улаанбаатар, Сэлэнгэ аймагт халдварын голомтод багц хэлбэрээр бүртгэгдээд байна. Нийслэлийн 18 байршилд байгуулсан шинжилгээний цэгт нийт 1639 хүн шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан. Тусгай 119 утсанд нийт 2000 гаруй хүн хандаж, зөвлөгөө авсан гэлээ.

Монгол Улсад Covid-19-ийн нийт батлагдсан 434 тохиолдлоос 328 хүн нь эдгэрчээ. Нийт 310 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Сувилалын ажиглалтад 16 хүн, гэрийн ажиглалтад 12 хүн байна. Нутаг буцсан зургаан хүн байна.

ХӨСҮТ-ийн клиникт Covid-19-ийн батлагдсан тохиолдол 100  хүн байна. Эдгээрээс биеийн байдал хүнд хоёр, хүндэвтэр 21, хөнгөн 77 хүн байна. Нийтдээ ХӨСҮТ-д 170 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна.

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээллийг задалбал,

  • Аравдугаар сарын 28-нд Токиогийн онгоцоор ирсэн 202 хүний давтан
  • Аравдугаар сарын 24-нд Франкфуртын онгоцоор ирсэн 85 хүний давтан
  • Замын-Үүд боомтоор орж ирсэн 56 хүний давтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 хүн
  • Сэлэнгэ аймгийн лабораторит хийсэн 133 хүний шинжилгээ
  • Дорнод аймгийн лабораторит тандалтаар хийсэн 18 хүн
  • Дархан-Уул аймгийн лабораторит 132 хүний шинжилгээ хийж, нэг сэжигтэй тохиолдол илэрсэн
  • Ховд аймгийн лабораторит 14 хүний шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 42 эмч, ажилтан
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 85 сорьцын шинжилгээнээс Covid-19-ын халдвар илрээгүй.

“УЛААНБААТАРЫН ГОЛОМТОД БАТЛАГДСАН 10 ТОХИОЛДЛЫН ОЙРЫН ХАВЬТАЛД НИЙТ 445 ИЛРҮҮЛСЭН”

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Улаанбаатар хотод гарсан багц өвчлөлийн талаар мэдээлье. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 80 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний гурав дахь давтан шинжилгээнээс вирус илэрсэн. Хоёрдогч хавьтлын 274 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн ЗӨСҮТ-ийн 156 хүнээс вирус илрээгүй. Хэнтий аймагт 10 хүний шинжилгээ хийсэн сөрөг гарсан байна. Сэлэнгэ аймагт нэг гэр бүлийн гурван хүн өвчилж, ХӨСҮТ-д тусгаарласан. Дараа нь нэг хүн өвчилсөн. Сэлэнгэ аймагт ойрын болон холын хавьтлуудаа түүж, тандалтын зорилгоор сорьцыг цуглуулж байгаа. Энэ дотроос 19 хүний түргэвчилсэн тест эерэг гарсан. Бид эерэг гарсан сорьцыг нарийвчилсан шинжилгээгээр баталгаажуулна. Батлагдсан тохиолдолтой холбоотой ойрын хавьтлыг тусгаарласан байсан гэсэн үг.

Бид 5000-6000 иргэнд түргэвчилсэн тест ашиглаж, ойрын хавьтлуудаа тодорхойлж, хариу эерэг гарвал онцгой анхаарч, нарийвчлан шинжилж байгаа. Сөрөг гарсан хүнийг ч гэсэн давхар хянаж байгаа. Улаанбаатар хотын голомтод батлагдсан 10 тохиолдлын ойрын хавьталд нийт 445 хүнийг илрүүлсэн. Үүнээс 36 хүнээс бусдыг нь анхны шинжилгээ хийж, 102 хүнийхийг хоёр удаа, 45 хүнийхийг гурван удаа давтан хийчихсэн. Одоогийн байдлаар хотын 10 голомтод 5660 хоёрдогч хавьтал байгаагаас 3397 хүнийг шинжилсэн. Хоногтоо 2000 орчим шинжилгээг хийж, өдөр өдөрт нь мэдээлж байгаа. Сэлэнгэ аймаг руу өчигдөр ХӨСҮТ-ээс дахин нэг багаа явуулсан. Тэнд манай хоёр мэргэжлийн баг ажиллаж байна

ХӨСҮТ-д биеийн байдал хүнд байгаа хоёр хүний нэг нь Сэлэнгэ аймгийн 74 настай иргэн. Бид хавьтлыг олж, халдварын эх уурхайг олохын тулд тандаж байна. Ерөнхийдөө таамаглалууд гарсан ч баталгаажуулж байж иргэдэд мэдээлнэ. Нийт 6000 орчим иргэнийг хавьтлаар тогтоосон. Сэлэнгэ аймгийн голомтод хоёр хэсэг тандалт хийж байна.

Дархан-Уул аймгийн сэжигтэй тохиолдлын баталгаажсан хариуг эргэн мэдээлнэ. Манайд батлагдсан 434 тохиолдлоос маш хүнд хүн байхгүй. БНХАУ-аас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаж байгаа. Өнөөдрийг хүртэл тус улсын иргэдээс халдвар илрээгүй.

“ХАМАР ЗАЛГИУРЫН ТЕСТ 90-95 ХУВИЙН МАГАДЛАЛТАЙ”

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Сэлэнгэ аймагт Covid-19-ийн нэг голомт гарсан. Өчигдөр илэрсэн 11 настай хүү халдвар авсан 74 настай эмээгийн ойрын хавьтал байсан. Лабораторийн шинжилгээг дөрвөн аргаар хийж байгаа. Нэгдүгээрт түргэвчилсэн тестийг цуснаас, хамар залгиураас авч хийж байна. Цуснаас авч байгаа тест 70 хувь, хамар залгиурын тест 90-95 хувийн магадлалтай. Мөн хоёрдугаарт цусаар шинжилж байгаа. Ихэвчлэн халдварын тохиолдыг PCR-ын нарийвчилсан шинжилгээгээг баталгаажуулж байгаа. Бид 100 мянган түргэвчилсэн оношлуур авч, орон нутагт тараасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж