НЭМЭЛТ:
Хэнтий аймагт тусгаарлагдаад байсан гурван иргэний шинжилгээ PCR-аар сөрөг гарсан тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл Эрүүл мэндийн яам өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийх үеэр Хэнтий аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс гадна хавьтагч нийлээд арван хүний PCR-ын шинжилгээ сөрөг гарсан гэлээ. Гэхдээ Covid-19- ийн халдвар 21 хоног дээр ч илэрч байгаа учраас тусгаарлалтад байлгах хугацаандаа дахин хоёр удаа шинжилгээ авч, эцэслэх юм.
Хэнтий аймгийн гурван хүний шинжилгээ сөрөг гарчээ
Хэнтий аймгийн Баянхутаг суманд баталгаагүй замаар ирсэн гурван хүний ХӨСҮТ дээр хийлгэсэн нарийвчилсан PCR шинжилгээний хариу албан ёсоор сөрөг гарсан байна.
Улаанбаатар хотоос энэ сарын 15-нд хулгайн замаар Хэнтий аймгийн Баянхутаг суманд нэвтэрсэн гурван иргэнээс Covid-19-ийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр нь эерэг гарснаар тус аймгийн шуурхай штаб, Онцгой комисс шуурхай хуралдаж, шийдвэр гаргасан юм. Тодруулбал, Хэнтий аймгийн бүх үйлчилгээний байгууллагыг түр хааж, тус аймгийн төв Чингис хот болон бүх сумын автомашины хөдөлгөөнийг зогсоож, иргэдийг гэрээс нь гаргахгүй, хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохион байгуулалт хийгээд буй.
Хэнтий аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб, хариу арга хэмжээ авах багаас таван хүний бүрэлдэхүүнтэй баг гарч, түргэвчилсэн оношлуураар шинж тэмдэг илэрсэн иргэдэд хүрч ажиллаж байгааг талаар мэдээлж байв.
А.СҮРЭН
Зочин 2020-11-17 103.26.195.230
Халдвартай гарсан гэж худлаа айлгаж байгаад баахан тариа байн байн бөгсөнд нь шахаад жоохон дэглэхгүй дээ
Зочин 2020-11-17 66.181.184.184
Санал сэтгэгдэл бичдэг хэсгийг эмя цаашлаад битгий хаалгаад хаагаад байгаа ч сайтууд
Зочин 2020-11-17 66.181.184.184
Нэг авсандаа хууртах юм бол Хавтгайрна шуу дээ шинжилгээгээ
Od 2020-11-17 124.158.81.153
Meden bucilana gedeg chini uuniig geldeg baihgui yu. Arai Eronhii saidiin nutag bolohoor, OBG iin Enkhsaran suvilal shig bolj bgaa ym bish beez?
Зочин 2020-11-17 202.179.25.207
сдакуудыг шууд халдвартай гэж оношлоод хар гэрт нь хатаавал таарна
Зочин 2020-11-17 139.5.219.118
Зөв зөв… Хурдан шуурхай зоригтой ажилласан. Бас бусад талбар дээр, ялангуяа авилга албан тушаалын хэрэг дээр ингэж шуурхай реакци үзүүлдэг болоорой…..
Зочин 2020-11-17 122.201.24.46
Хий сүржигнэх биш шүү. Хариуцлагагүй, ухамсаргүй тэнэгүүд аймаг даяар халдвар тарааж болзошгүйг, өөрсдөө биш гэхэд үр хүүхэд, хамаатан садан, уулзсан хүн бүхэнд аминд нь хүрч болзошгүй эрсэдл үүсгэж байгааг ойлгохгүй байна даа. Энэ дор сүржигнэлээ гэж коммент бичсэн хүн ч гэсэн юм ойлгодоггүй амьтан байна…Ийм амьтад л Монголыг сөнөөнө шүү.
сүх 2020-11-17 64.119.23.251
дахин шинжилж байж, эцсийн үн гарах байлгүй дээ, одоо ч айдастай байна шүү
Badarch taxar 2020-11-17 103.212.119.72
Hii svrjignej ih hohirol uchruulah yum odo owoljingoo ingeh v yaj amidrah yum bolj bna
Зочин 2020-11-17 202.9.41.13
Өмнө нь эерэг гарсан гээ биздээ. Нэг дээжээс хоёр өөр хариу гарахаар аль нь үнэн болж таарваа. Иргэд бид өмнөх шинжэлгээний хариу нь үнэн гэж үзэх үү, эсвэл сүүлийнх нь үнэн гэж үзэх юмуу. Үүнийхээ хариуг та нар хэлээч ээ. Ойлгомжгүй юмаа
Зочин 2020-11-17 122.201.21.92
хоёр өөр шинжилгээ