Хэнтийд тусгаарлагдсан 10 хүний шинжилгээ сөрөг гарав

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

Хэнтийд тусгаарлагдсан 10 хүний шинжилгээ сөрөг гарав

Хэнтийд тусгаарлагдсан 10 хүний шинжилгээ сөрөг гарав

НЭМЭЛТ: 

Хэнтий аймагт тусгаарлагдаад байсан гурван иргэний шинжилгээ PCR-аар сөрөг гарсан тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл Эрүүл мэндийн яам өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийх үеэр Хэнтий аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс гадна хавьтагч нийлээд арван хүний PCR-ын шинжилгээ сөрөг гарсан гэлээ. Гэхдээ Covid-19- ийн халдвар 21 хоног дээр ч илэрч байгаа учраас тусгаарлалтад байлгах хугацаандаа дахин хоёр удаа шинжилгээ авч, эцэслэх юм.

 

Хэнтий аймгийн гурван хүний шинжилгээ сөрөг гарчээ

Хэнтий аймгийн Баянхутаг суманд баталгаагүй замаар ирсэн гурван хүний ХӨСҮТ дээр хийлгэсэн нарийвчилсан PCR шинжилгээний хариу албан ёсоор сөрөг гарсан байна.

Улаанбаатар хотоос энэ сарын 15-нд хулгайн замаар Хэнтий аймгийн Баянхутаг суманд нэвтэрсэн гурван иргэнээс Covid-19-ийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр нь эерэг гарснаар тус аймгийн шуурхай штаб, Онцгой комисс шуурхай хуралдаж, шийдвэр гаргасан юм. Тодруулбал, Хэнтий аймгийн бүх үйлчилгээний байгууллагыг түр хааж, тус аймгийн төв Чингис хот болон бүх сумын автомашины хөдөлгөөнийг зогсоож, иргэдийг гэрээс нь гаргахгүй, хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохион байгуулалт хийгээд буй.

Хэнтий аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб, хариу арга хэмжээ авах багаас таван хүний бүрэлдэхүүнтэй баг гарч, түргэвчилсэн оношлуураар шинж тэмдэг илэрсэн иргэдэд хүрч ажиллаж байгааг талаар мэдээлж байв.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж