ОХУ Африк тивд тэнгисийн цэргийн бааз байгуулахаар болов

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

ОХУ Африк тивд тэнгисийн цэргийн бааз байгуулахаар болов

ОХУ Африк тивд тэнгисийн цэргийн бааз байгуулахаар болов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2020.11.16/ тус улсын  тэнгисийн цэргийн баазыг Судан улсад байгуулах шийдвэрт гарын үсэг зурсныг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Ингэснээр хуучин ЗХУ задарснаас хойш оросууд анх удаа Африк тивд цэргийн баазтай болох юм.

Өнгөрсөн онд болсон Орос-Африкийн чуулганы үеэр Улаан тэнгисийн эрэгт тэнгисийн бааз байгуулахаар Судан улстай тохиролцож байсан ба энэ тохиролцоо одоо ийнхүү биеллээ олох гэж байна. Уг гэрээг 25 жилийн хугацаатай байгуулж байгаа ч шаардлагатай бол дахин 10 жил сунгах юм байна.

Ази, Африк тивүүдийг зааглаж байдаг Улаан тэнгисийн эргийн Порт оф Судан хотын ойролцоо Оросын тэнгисийн цэргийн бааз байгуулагдах ба 300 орчим албан хаагчтай байх ажээ. Улаан тэнгисийн эргийн Жибути улсад АНУ, Хятад, Францын тэнгисийн баазууд байрладаг учир Оросын тал шинэ бааздаа газар-агаарын ангиллын пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулж, тодорхой радиус дотор нислэгийг хориглох бүс байгуулахаар болжээ.

Энэхүү баазад нэг дор дөрөв хүртэл тооны хөлөг байрлуулах боломжтой ба Судан улс ОХУ-д газраа үнэ төлбөргүй ашиглуулж байгаа гэнэ. Мөн Оросын тал уг баазад дурын зэвсэг техник нэвтрүүлэх эрхтэй аж.

Уг бааз нь Оросын тэнгисийн хөлгүүдэд засвар үйлчилгээ хийх, цэнэглэх, хангамжийн үйлчилгээ үзүүлэхээс гадна алсын аялалд яваа хөлгүүд саатах үеэр алба хаагчид нь амрах байгууламжийг ч шийдсэн байх юм байна. Үүнээс гадна ОХУ нь Энэтхэгийн далайд ажиллагаа явуулах боломжтой болж, Африк тивд нөлөөгөө тогтоож буй явдал болж байна гэж шинжээчид харж байна. Африк тив нь Оросын зэвсэг техникийн том зах зээл бөгөөд сүүлийн үед Африк тивийн газрын баялаг Хятад болон бусад барууны орнуудын сонирхлыг татаад байгаа билээ.

Эх сурвалж: ТАСС

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж