Covid-19-ийг илрүүлэх шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд авч байна

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19-ийг илрүүлэх шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд авч байна

Covid-19-ийг илрүүлэх шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд авч байна

Дэлхий дахиныг түгшээсэн Covid-19 халдвар Монголд дотоодод халдварласан. Иймд халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Улсын онцгой комиссын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоогоод байна. Мөн иргэд сайн дурын илрүүлэг шинжилгээнд хамрагдах боломжтой болсон билээ.

Covid-19 илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс /2020.11.17/эхлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд иргэд өгч болно гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Мөн зарим өрхийн эрүүл мэндийн төвд шинжилгээ авах цэгийг байгуулж бэлтгэл ажлыг хангажээ. Энэ нь иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж буй арга хэмжээний нэг юм байна. Учир нь, энэ сарын 14-нөөс Covid-19 илрүүлэх шинжилгээг 18 цэгт авч эхэлсэн ч ойрын болон дам хавьтлын эрсдэлтэй иргэдийг хамруулж байгаа тул иргэдийг өрхийн эрүүл мэндийн төвөөрөө үйлчлүүлэхийг зөвлөж байгаа юм.

 

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж