Хэнтийд тусгай тээврийн хэрэгсэл зөвшөөрлийн бичигтэй зорчино | News.MN

Хэнтийд тусгай тээврийн хэрэгсэл зөвшөөрлийн бичигтэй зорчино

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

Хэнтийд тусгай тээврийн хэрэгсэл зөвшөөрлийн бичигтэй зорчино

Хэнтийд тусгай тээврийн хэрэгсэл зөвшөөрлийн бичигтэй зорчино

Хэнтий аймгийн Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдаар тусгай тээврийн хэрэгсэл зөвшөөрлийн бичигтэйгээр зорчихоор болжээ. Учир нь  Хэнтий аймагт хулгайн замаар очсон гурван иргэн, тэдний хавьтагч долоон хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарсантай холбоотойгоор орон нутгийн удирдлага ийм шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, өнөөдөр /2020.11.17/өглөөний 06.00 цагаас мөрдөгдөж эхэлсэн аймгийн Засаг даргын захирамжийн гуравдугаар заалтыг хүчингүй болгожээ. Тодруулж хэлбэл,  үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдыг аймаг, сум, баг, хот хоорондох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласныг цуцалж, өргөн хэрэглээний хүнс, мах тээвэр, буяны ажил, шатахуун, нүүрс тээвэрлэлт, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хөдөлгөөнийг холбогдох зөвшөөрлийн бичигтэйгээр нэвтрүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-17 122.201.22.164

Тусгай тээврийн хэрэгсэл гэж юу хэлж байгаа юм бол доо. ИРГЭН бүрд байр уу.

Avatar

Зочин 2020-11-17 202.179.24.223

ЗД маш хурдтай сайн ажилласан. Онц. Зэмлэх ом байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж