МИАТ” ТӨХК Улаанбаатар-Берлин, Берлин-Улаанбаатар чиглэлд өнгөрсөн 24 цагийн байдлаар хоёр удаагийн карго нислэг үйлдэж, эмнэлгийн тоног төхөөрөмж болон түргэн оношлуур зэргийг тээвэрлэжээ.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед тус яамны харьяа байгууллагууд ИНЕГ, Монголын төмөр зам ТӨХК, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, МИАТ ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв УТҮГ, Далайн захиргаа УТҮГ зэрэг газрууд байнгын бэлэн байдалд, салбарын бүх байгууллага ажлын байр болон байгууламжууд, тээврийн хэрэгсэлд тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байна.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар олон улс, улсын чанартай авто зам дагуу ихэнх нутгаар цаг агаар тогтуун, зам даваа саадгүй, авто замаар зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд саадгүй зорчиж буйг мэдээллээ.
Холбоотой мэдээ