“Нимгэн зөөлөн зүрхт” | News.MN

“Нимгэн зөөлөн зүрхт”

“Нимгэн зөөлөн зүрхт”

No description available.

Арын эгнээний баруун гар талаас нэг дэх нь Д.Нацагдорж. Швед инженер Вальтер Крейсти-н дарсан зураг. Дашдоржийн Нацагдорж. Зохиолын цоморлиг номоос.

“Д.Нацагдорж ямар хүн байсныг дурсамж дуртгалаас олохгүй ээ. Харин зохиолыг нь уншаад байхаар тодроод ирнэ” гэж Их Нацагтай холбогдох хэд хэдэн баримтат кино бүтээсэн найруулагч Б.Бадрал хэлж билээ. Энэ жил найрагчийн ойг номыг нь эргүүлж, баримт сэлт шүүрдэн, төрсөн мэдрэмжээ өөртэйгээ ярьж, нам гүмхэн тэмдэглэх нь. Их Нацаг өөрөө ч нам гүмийг илүүтэй таашаах байсан байх. Таашаахаараа яах бол. Юуны өмнө өөрийнх нь зургаар чимэглэсэн бүрэн түүврүүд хэвлэгдсэнийг үзээд гайхаж, бас тэрүүхэндээ баярлах байсан. Ном руугаа эрүүгээ ялимгүй өргөн жишүүлдэсхийн харсанаа ичингүйрэн мушийгаад, үл мэдэг бөхийн талархлаа илэрхийлэх болов уу. Тэгээд төвөг удахгүй гэх маягтай хөнгөн гишгэлэн алхаж одно.

Зуун жилийн өмнө тэр 14 настай, Цэргийн яамнаа бичээчийн ажилтай, засаг төрийн ажилд гар бие оролцоод эхэлчихсэн явж. Хойтон жил нь шинэ засаг тогтоход Цэргийн яаманд түшмэлээражиллаж байгаад 1922 оноос суга дэвших зам нь шулууджээ. Д.Сүхбаатарын гарын түшмэл Д.Нацагдорж, С.Данзангийн баруун гар Ж.Баваасан хоёрыг ижил албан тушаалуудад сөөлжүүлэн томилж байсан нь шинэхэн засаг боловсон хүчний бодлогодоо анхаарч, бэлдэж байсных болов уу. Тэр жилүүдэд Д.Нацагдорж хариуцлагатай албан тушаалуудад “сайнаар зүтгэсний учир”, “чадахын учир” шатлан өгссөөр байж.

Харин 1925 онд тэрээр ажил албанаасаа чөлөө хүсэн, алс газар сурах замыг сонгожээ. Ингээд гучин нас хүртэлх сүүлийн арван жилээ бүтээх туурвихын зэрэгцээ гадаад улсад суралцахаар явах, дахин суралцахаар хөөцөлдөхөд зориулсан. Орос, Германд суралцсанаас гадна Япон улс руу явахын нь даваан дээр болиулж байж. Сурч мэдсэнээ ард олноо соён гэгээрүүлэхэд зориулах нь түүний богинохон хэрнээ дүүрэн амьдралын утга учир байв. Нацагдоржийн Герман улсад суралцаж байхдаа эрхлэн гаргаж байсан “Сурагчийн сэтгүүл”-д холбогдох баримтууд үүний нэгээхэн гэрч юм.

Герман ба Франц улсад суралцагч монгол сурагчдыг хариуцан ажиллаж байсан Ц.Ишдоржийн Ардын Гэгээрүүлэх яаманд ирүүлж зөвшөөрөл хүссэн албан захидал Үндэсний архивт бий. “Эдүгээ сурагч Нацагдоржоос бидний эндэх сурагчид нар өөрийн үндсэн эрх чөлөөний ба эрдэм боловсролын тухай урагш дэвших зүйлүүдийг монгол хэл дээрээ бичиж сар бүр хэвлэн сурагчдын сэтгүүл болгон гаргаж Монгол Улс ба жич бусад гадаад газарт бүхий монгол сурагчдад тараан явуулж байх болбаасуу бидний боловсролын явдал дор тус нэмэр болох болов уу хэмээх тул зохих газарт уламжлан зөвшөөрлийг авч өгмүү хэмээн тус сэтгүүлийн зорилго болгосон зүйлийг тусгай сэнхрүүлэн хүргэн ирсэн” хэмээн уг захидалд тэмдэглээд Д.Нацагдоржийн бичиж танилцуулсан “Сурагчийн сэтгүүл”-ийн зорилго, агуулга, бүтцийг тодорхойлсон төлөвлөгөөг хавсаргасан байдаг.

No description available.

No description available.

Сурагч сэтгүүлийн зорилго. Түүхэн баримтын архивын сан хөмрөг

Д.Нацагдорж “Сурагчийн сэтгүүл”-ийн нийтлэлийн бодлогыг “нэгдүгээрт, Монголын эрт эдүгээгийн байдал ба үндсэн эрх чөлөөг бадруулалтын тухай Монголын урагш давшин хөгжихийн явдал ба Монголын эрдэм боловсрол зэрэг дор тустай олон зүйлийн саналуудыг бичицгээх, хоёрдугаарт, гадаад олон улсын байдлаас ба тэдний улсад дор болж буй элдэв мэдээнүүд ялангуяа Герман улсын байдлаас мөн тэдний улсын боловсролын байдлаас манай Монгол дор хэрэгтэй тустай зүйлүүд юун буй зэргийг бичицгээх, гуравдугаарт, шинэ боловсрол шинжлэх ухааны ба элдэв машин цахилгаан мэтийн багаж хэрэгслийн аргууд хэрхэн нээгдсэн ба шинэ нээгдэж буй бас бус элдэв үзсэн харсан гайхамшигтай сонин зүйлүүдийг бичицгээх, дөрөвдүгээрт, яруу найруулга ба орчуулга, үлгэр зохиол буюу шүлэглэл дуун, өгүүлэл оньсого бас бус хөгжим аялгын зүйлүүдийг бичицгээх.  Тавдугаарт, биеийн тамирыг хэрхэн сайжруулах буй ба гимнастик бөмбөг өшиглөх ба цохих, цас ба мөсөн дор гулгах зэрэг зүйлүүд ба усчлах зэрэг хэрхэн үйлдэж буй ба санал мөн спортын зүйл хэрхэн дэлгэрч буй ба юу гарч буй зэргийг Германы сониноос авч бичицгээх. Ер нь Германы сонин дотор үзсэн онц сонин бага сага зүйлийг орчуулан бичицгээх” хэмээн тодорхойлж байв.

“Сурагчийн сэтгүүл”-ийн анхны дугаар 1928 оны есдүгээр сард Берлин хотноо хэвлэгджээ. Энэ дугаарт Д.Нацагдорж “Манай сэтгүүлийн зорилго” хэмээх тэргүүн үгүүллийг бичсэн. Мөн Элдэв-Очир гэдэг нууц нэрээр “Манай үе ба манай үүрэг”, “Цаг цаг цаг” хэмээх хоёр үгүүлэл бичиж нийтлүүлжээ. “Манай үе ба манай үүрэг” үгүүлэлд, 1921 оны хувьсгалаар Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо олон, улс орныхоо эзэн нь болж, эрдэм боловсролыг эзэмшиж буй нь чухамдаа “урьд тохиолдоогүй ба дахин тохиолдохгүй” хөгжлийн түүхэн шинэ үе хэмээн бахархан тэмдэглэжээ. Харин “Цаг, цаг, цаг” үгүүлэлд, “Европын аль чухал сайныг олж сураад, харъяат улс төр, ард түмэндээ тус хүргэсүгэй” гэх халуун эрмэлзэл дор “цаг бол алт” хэмээгээд, дагаж мөрдөх чухал чанарын тухай ухуулан бичжээ.

Удалгүй Германаас татагдан ирснээр сэтгүүлийн ажил зогссон. Ирсэн хойноо Герман руу буцан очиж сургуулиа төгсөх, болохгүй болохоор нь Орос улсад явж эмчлүүлэх зорилгоор өргөдөл бичиг уйгагүй үйлдэн, хөөцөлдөж байсныг архивын баримтуудаас харж болно.

Д.Нацагдорж шоронд орж, архи ууж, авгайгаасаа салж, мөнгө төгрөгөөр гачигдаж, охиноосоо хагацаж, бичсэн жүжгийнхээ нээлтэд ч орж чадахгүй гадуурхагдаж байв. Тиймээс уруу дорой, хүнд бэрх амьдарсан гэж олон судлаач халагласан нь бий. Гэвч зохиол бүтээлийнх нь өнгө, агуулгаас ургуулан бодож үзвэл тиймгүй. Харин ч өөдрөг, шинэ амьдралын хэв маягаар замнах болсонд бахархсан өнгө аяс давамгайлна. Тэрхүү цоо шинэ цаг үеийн түүчээ гэдгээ сэхээрэн, хичээн зүтгэж явахдааолон бэрх учрыг анзаарах ч завдалгүй өнгөрүүлсэн биз. Их Нацагийн шимтэн суралцаж, гайхан баясч, бүтээж, найрлаж, зураг дарж, шийнд тоглож, хөдөө явж, гангалж, дурлаж, дурлуулж, магтуулж, шагнуулж явсан нь зовсоноосоо хавьгүй урт. Баригдаж тавигдсан тэр л жилүүдэд гуниг уйтгараас илүү цог жавхаа, итгэл найдвар шингэсэн бүтээлүүдээ туурвисан юм.

…Хаврын сайхан нарнаас

Харанхуй гянданд орвой

Намрын сайхан салхин дор

Намайгаа гаргах болов уу (1932 он)

“Нацагдоржийн бичсэн мөр шад бүхнээс хүмүүнлэг чанар мэдрэгддэг. Өөрийнх нь хэлсэнээр “нимгэн зөөлөн зүрхтэйн” дээр наад цаадахыг ойлгодог, бусадтай эвтэй, хүмүүнлэг нэгэн байсан. Тэр амьдралыг өөрийнхөөрөө туулсан хүн гэж боддог” хэмээн Д.Нацагдорж судлаач Г.Дашням ярьсан.

Амар амгалан, баяр баясгаланг зүй зохистой эдлэхийг аз жаргал хэмээн үздэг монгол хүнийхээ хувьд “сайн, муу нийлж сав дүүрдэг” жам ёсыг даган, “Сайн гэж эрүүлийг хэлнэ Саруул гэж нартайг хэлнэ” гэх уужуу сэтгэлээр амьдралыг туулсан санагддаг. Эрхэмлэл нь тодорхой учир ардынхаа дунд бөөгийн дуудлага чагнангаа “Миний нутаг”-аа сэтгэж, царайлаг Хүрээ хүүхэн  нууцхан шүүрс алдахад Юндэн гөөгөөтэй нь хамт Үйлийн гуравт урвуулж суухдаа жаргаж явсан нь эргэлзээгүй. Яруу найраг бол түүнийхээр монгол ахуй амьдралын дунд өрнөх эгшиглэнт хөг билээ.

Д.Нацагдорж 114 жилийн тэртээ мэндлэн, гучхан насандаа 83 жилийн өмнө хорвоог орхисон ч өнөө хэр бид түүний хэлээр ярьж ирлээ. Номыг нь дэлгэн эргүүлэх бүртээ үүнийг ухаарнам. Б.Галсансүхийн постмодернизм хүртэл Нацагдоржийн сэтгэлгээ Монголын яруу найргийг тодорхойлж иржээ. Д.Нацагдорж бол монгол хүний зүрх сэтгэл. Хүн бүрийн дотор өөр өөрөөр оршдог түүний тухай санаан зоргоор бурна гэдэг хөөрүү, хөнгөн хүнээс л төрөх зориг биз ээ.

С.ЭНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ 2020-11-17 202.179.25.67

САЙХАН БИЧЖЭЭ… ОРОСУУД ПУШКИНАА МӨН Ч САЙХАН БИЧИЦГЭЭЖ АЛДАРШУУЛАХ ЮМ АА … УГТАА БОЛ БИД БАС ИХ ЗОХИОЛЧОО АЛДАРШУУЛЖ МАГТАН ДУУЛЖ БАЙМААРСАН…

Avatar

Зочин 2020-11-17 103.57.95.163

Үнэхээр тийм ээ

Avatar

Unshigch 2020-11-17 202.9.40.63

Ih zohiolchiig eldveer bichij baigaa uvaigui yumnuud uursdiinhuu hen ch bish yu ch bishiig haruulj bn . 90 onii ardchilal ard tumniig taltsuulsan oyun uhaaniig ni hoosruulsan buduuleg juramgui shunaltai zalhuu bolgoson hooson heneerheltei.

Avatar

Урантогос 2020-11-17 103.57.95.163

Нимгэн зөөлөн зүрхнээ минь
Ширүүн хур асгармой
Миний гүн зовлонг
Хэн хэрхэн мэдмүй…

Avatar

Зочин 2020-11-17 202.55.188.92

Тэрээр Москвагийн зорилгын дагуу Монголын Горький болж мөнхөрсөн хэрэг. Харин түүний намтар судлал, дутуу зохиолуудыг нь гүйцээн төгөлдөржүүлэхэд голлох үүрэгтэй оролцсон Намдаг энэ талаар хальт цухалзуулж байсан боловч хатуу дэглэмийн дор газар авалгүй нуга цохиулаад дууссан хэрэг болов уу. Магадгүй Ринчин, Намдаг нарыг шоронд хорьж хатуу ширүүнээр эрүүдэж байсан нь ямар нэг хэмжээгээр энэ нууцтай холбоотой байх боломжтой юм.

Avatar

Нацаг 2020-11-17 103.57.95.163

Амьддаа бол жирийн шүлэгч л байсан. Хожим тийм тоглолт хийсэн дээ

Avatar

Зочин 2020-11-17 192.82.69.108

Буруу дүгнэлт байна даа хө

Avatar

Зочин 2020-11-17 202.55.188.92

эжүүр архиваас олдсон. Эхэндээ тэрээр залуу хүний дэврүүн үзлээр эв хамт ёсыг таашаан үзэж, түүгээр ч барахгүй уг үзлийн дууч болж байв. Москва түүнийг Монгол дахь Горький болгож хувьсгалын дууч болгон бэлтгэж байсан хэрэг. Гэвч залуу хүү юуны олз болоод яваагаа аажмаар мэдэрсэн шиг байгаа юм. Ингээд өөр ийн болон үндэстний эрх ашгаа зөнгөөрөө эгээрч эхлэхэд комунистууд түүнийг хавчин гадуурхах болов. Амьдралаараа тоглуулсны дараа Нацаг энэ бүхэнтэй эвлэрч, тэдэнд бууж өгсөн шиг байдаг. Сүүлийн

Avatar

Зочин 2020-11-17 202.55.188.92

Иймэрхүү зарчмаар өнгөрсөн зуунд монголын ой санамжийн систем комунистуудын нөлөөгөөр бүрэлдэн тогтлоо. Ой санамжийн бүх төвлөрсөн механизмыг зөвхөн Москвагаас тогтоосон зарчмын дагуу явуулж байв. Байдал нэгэнт ийм болохоор мэдлэгийн систем тэр чигтээ гуйвахаас өөр аргагүй болов. Шинжлэх ухаан хүртэл Москвагийн тааллаар л хувирах хэмжээнд очжээ. Үүний нэг жишээ бол хувьсгалт Монгол улсын түүх. Тэрчлэн урлаг соёл, уран зохиол бүгд комунист цензуриэр дамжин монголчуудын тархинд очиж байв. Урлаг ур

Avatar

Зочин 2020-11-17 202.55.188.92

ан зохиолоос монголчууд зөвхөн социалист реализмын чиг баримжааг л хүртэх эрхтэй. Хийсвэрлэл, зөгнөл, сэтгэлгээний олон талт хандлага млнголчуудад хаалттай. Ертөнцийн жам, хэм хэмжээний онолыг (эстэтика) хүртэл марксист-ленинист гоо зүй гэгч цоо шинэ үзэл болон хувирахдаа тулав. Ийм байдлын дор хувьсгалт монголын шинэ үеийн уран зохиолын үндэс тавигдав. Нацагдоржийг комунистууд Сүхбааатар, Чойбалсан нарын адил эртнээс нүдлэж өөрсдийн эрх ашигт туслуулахаар бодлоготойгоор сургасан байж магадгүй с

Avatar

Зочин 2020-11-17 202.55.188.92

эжүүр архиваас олдсон. Эхэндээ тэрээр залуу хүний дэврүүн үзлээр эв хамт ёсыг таашаан үзэж, түүгээр ч барахгүй уг үзлийн дууч болж байв. Москва түүнийг Монгол дахь Горький болгож хувьсгалын дууч болгон бэлтгэж байсан хэрэг. Гэвч залуу хүү юуны олз болоод яваагаа аажмаар мэдэрсэн шиг байгаа юм. Ингээд өөр ийн болон үндэстний эрх ашгаа зөнгөөрөө эгээрч эхлэхэд комунистууд түүнийг хавчин гадуурхах болов. Амьдралаараа тоглуулсны дараа Нацаг энэ бүхэнтэй эвлэрч, тэдэнд бууж өгсөн шиг байдаг. Сүүлийн

Avatar

Зочин 2020-11-17 202.55.188.92

үеийн судалгаанаас харж байхад комунистууд түүний монгол дахь карийрийг чимээгүй эцэслэж өөрсдийн эрх ашигт зүтгүүлэхээр замыг нь буруулсан юм шиг байдаг. Түүний оршуулгыг (магадгүй хуурамчаар) гүйцэтгэж, үхсэнийг нь зарласны дараа түүний алдрыг жанжин Сүхийн адил нийт даяар алдаршуулав. Чингэж хувьсгалт Монгол улсын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч төрсөн хэрэг. Түүний намтрын судалгааг шинээр бичиж, дутуу үлдсэн зохиолуудыг Ринчин, Намдаг нарын зохиолчдоор гүйцээн, утгын хувьд баяжуулж уран

Avatar

Зочин 2020-11-17 202.55.188.92

зохиолын үзэл суртлын туг болгон дархлав. Нацаг тухайн эриндээ дажгүй сайн боловсролтой, билиг авьяас төгөлдөр нэгэн байсан тул тухайн үеийнхээ зохиолчдыг тэргүүлэх хэмжээний гарамгай нэгэн байсан нь үнэн. Гэвч шинэ үеийн уран зохиолын хэлбэр, хэл найруулга бүрэлдэхэд түүнээс гадна Буяннэмэх, Бодоо, Даржаа, Сэр-Од, Наваан-Юндэн, Ринчин, Намдаг, Аюуш, Ядамсүрэн гээд авьяаслаг зохиолчдын нөр хөдөлмөр шингэсэн билээ. Харин Москва түүнийг Монголын Горький болгох зорилгоо биелүүлж тэрээр цор ганцаара

1 0
Avatar

Ээнээ 2020-11-17 103.57.95.163

Саяхных юм шиг гоё зураг бас шинэлэг бичлэг байна

Avatar

Зочин 2020-11-17 202.55.188.106

Нөгөөх л туйлшрах үзлээсээ болж мунгинан зовох хэрэг юун? Монгол хүний ухаан мохоо, тогтсон ухамсаргүй, сэтгэлгээ ядмаг байдлаас болж аливаа зүйлд тэнцвэртэй үзлээр хандах чадвар боловсорч тогтсонгүй. Иймээс үргэлж савлахын зовлонд нийгэм даяараа унаж зовцгооно. Мунхагууд=Монголчууд. Мунхагууд аливаа зүйлд тэнцвэртэй хандах чадваргүй учир нэг талд нь бурхан, нөгөө талд нь чөтгөрүүд байх мэтээр төсөөлнө. Хэвийн оршихуй гэж байхгүй. Өөрийгөө бурханд тооцох ба бусдыг чөтгөрт тооцож байж санаа нь ам

Avatar

Зочин 2020-11-17 202.55.188.92

Өөртэй нь санаа нэгдсэн бол сайн тэрссэн бол муу, муухайд хамруулна. Юмыг хэмжих ийм хоёрхон туйлтай. Тиймээс үзсэн сурсан нь нэн ядмаг хуурмаг мэдээлэл болдог, үүндээ сэтгэл ханадаг. Харин яагаад зовоод яаваагийнхаа учрыг насандаа ч олох тавьлангүй. Өөрийнх нь зовлонгийн шалтгааныг хэлж өгч байгаа хүнийг цаанаа гадарлах мөртөө нүдэн дээр адлан үзнэ. Яагаад гэвэл энэ тайллыг тэр биш өөрөө хийх ёстой байсан учир. Энэ бол мунхрахын үндэс. Монголчуудын энэ мунхагийн харанхуйг комунистууд өнгөрсөн з

Avatar

Зочин 2020-11-17 202.55.188.92

уунд маш овжин ашигласан. Мунхрахын үндэс нь тэртээ 7 зууны өмнө ертөнцийн хүчирхэг улс байгаад түүнээс хойш өөрсдийн бодлогогүй мунхагтаа тасралтгүй бууран доройтсоор эцэст нь арчаагүй ядуу, унхиагүй үндэстэн болж хоцорсонтой холбоотой. Илд сэлмээр асуудлыг шийдэж байх үед монголчууд шиг чадалтай, мэргэн сэцэн ард түмэн байсангүй. Харин оюун тархины үйлдэл давамгайлан хөгжих тутам тэдэн шиг зүйлгүүд үгүй болсон. Тиймээс үргэлж бусдын дарлалд тарчлах тавьланг олж авцгаасан. Комунистууд энэ зүйлэ

Avatar

Зочин 2020-11-17 202.55.188.92

г ард түмнийг тун ч ядах юмгүй, өөрсдийнх нь энэ мунхаг харанхуйн үндэс дээр нь суурьлан дарласан. Тэднийг дарлах гэж зориуд их зардал болох шаардлага гарсангүй. Ердөө хэдхэн сургагч томилоод л болоо. Бусдыг нь тэд өөрсдийнх нь өмнөөс хийчихнэ. Бодит байдал тийм л байсан. Учрыг мэдсэн, дээшээ гарах гэсэн үндэстний гэгээлэг хэсгийгээ өөрсдөө доош нь хийн үгүй болгоно. Дарлахад тун таатай систем. Нөгөөх л сайн муу гэх хэмжүүрээрээ хэмжин илүү гарсныг нь огтолж байсан хэрэг. Комунист системд үнэнч,

Avatar

Зочин 2020-11-17 202.55.188.92

бас өөрийнх нь талд дуугарч байгаа бол тэгээд л огтлуулах аюулаас аврагдах нь тэр. Энэ нь нэг төрлийн х****л шиг. Тухайн үеийн монголчуудын сэхээлэг хэсэг ч бас үүнийг х****л гэж хэлэлцдэг байж. Өөрөө бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор гэдэг х****л гэж. Үнэн хэрэгтээ байдал иймэрхүү л байжээ. Ердийн үнэн, эрх тэгш байдал, ерөнхий зарчмын талаар зориглон дуугарах хэрэг гарвал хүч оруулах үүднээс үндэсний үзлийг хань татдаг байж. Гэвч ингэсэн хүн бүр буруутан огтлуулсан. Энэ дагуу өнгөрсөн нийгмий

1 0
Avatar

Зочин 2020-11-17 66.181.176.78

Анх Герман, Францад суралцуулахаар явуулсан оюутнуудыг Оросын большевикууд дургүйцэн, буцааж татуулсан ба ирэхэд нь нэгээс бусдыг нь бүгдийг буудаж алсан байдаг!!! Энэ нь Оросоос илүү соёлтой улсад гэгээрч, СССР-ээс илүү өндөр хөгжилтэй улс дэлхийд байдгийг бүдүүлэг монголчууд мэдчих вий гэсэн болгоомжлол байсан!!!

Avatar

Зочин 2020-11-17 192.82.78.23

Тийм, тэгээд хожим 30, 40 онд барууны оронд суралцсан сэхээтнуудийг хоронготний узэлтэй гэж хэлмэгдуулсэн, шоронд хийхийг нь хийж, алахыг нь алж / уунийгээ учиртай битуулгээр нас барсан гэдэг/ Орос монголын большевик чекистууд нууцаар амийг хороодог, эмвэдэшный худлаа ял тулгаж шуухээр яллаж ороси аваачиж цаацалдаг байсан Оросын заавраар, одоо болтол МАНам уундээ уучлалт гуйхгуй л байгаа. Нацагдоржийн Пагмадуламыг бас хэлмэгдуулж мошгож байсан учир тэр оорийгээ нууж муу амьдралаар нас барсан.

Avatar

Зочин 2020-11-17 202.9.41.13

Д.Сүхбаатар голлон оролцож ардын хувьсгал хийж Монголыг хятадаас тусгаарласан болохоор манай улсын зарим хятадын э****з нөхөд болон Бадамдож шанзадов мэтийн үр хүүхдүүд маш их дургүй байдаг. Ер нь монголчууд 1921 оны хувьсгалыг хүсэж байгаагүй гэж тэд ярьдаг. Өөрөөр хэлбэл тусгаар улс байхыг хүсээгүй гэсэн үг. Бидний өвөг дээдэс ахмад үе маань хятадын колончлолд байхыг хүсэж байсан гэж үү

Avatar

Зочин 2020-11-17 150.129.143.220

1 yum zugeer unshchihaj chadahgui eliireed yavchih yumaa.hahaha

Avatar

Tr 2020-11-17 150.129.142.21

Сүхбаатар голлон оролцсоон? Ном унш, үзэл суртал нэвт шингэсэн “Өглөө”, “Тэмцэл” г.м-ийн киногоор түүхийг бүү тайлбарла. Та өөрөө өөрийгээ тэнэг харагдуулаад байна.

Avatar

Зочин 2020-11-17 202.9.41.13

Ардчиллын нөхөд социалист нийгэмд буюу 1921 оноос 1990 оны хооронд бүтээгдсэн юм болгоныг харлуулж гүжирдэж ирснээс болоих хэрэгтэй. Жишээлбэл Д.Сүхбаатар бол мурийтай тоглоом тоглогч луйварчин олиггүй хүн, Д.Нацагдорж бол социалист реализмыг монголын утга зохиолд оруулж ирсэн сэтгэн бодох чадвар муу, орос болон Германы зохиолчдын бүтээлийг хуулж бичдэг нэгэн байсан гэх мэтээр ярьж бичиж ирсэн. Социализмын үеийн түүх бол манай ард түмний бүтээн байгуулалтын түүх. Түүх рүүгээ нулимж болохгүй.

Avatar

Зочин 2020-11-17 202.9.41.13

Цаг хугацаанаасаа өмнө төрсөн сод яруу найрагч мөн. Бодож санаснаа оновчтой цөөн үгээр илэрхийлж чаддаг мундаг яруу найрагч зохиолч мөн. Түүний бичсэн бүтээл болгон ард түмнээ соён гэгээрүүлэх гэсэн зорилго санаатай байдаг.Ийм сайхан хүн бидэнд заяасан боловч богинохон насыг насласан нь харамсалтай. Ийм сайхан хүмүүс дахин дахин монголдоо төрөх болтугай

Avatar

Зочин 2020-11-17 103.57.95.163

Нээрээ хүн бүрийн дотор өөрийн Нацагдорж байдаг. Цэцэрлэгт миний хэнз хурга, сургуульд миний нутаг цээжилж байв. Баярлалаа!

Avatar

Зочин 2020-11-17 202.9.46.155

Агуу гээд шүтэж явлаа. Орос шүлэг хуулсан, насаа авдаг байснийг нь мэдээд бусад жирийн нэгэн монгол зохиолч гэж бодох болсоон.

Avatar

Зочин 2020-11-17 192.82.74.158

Arai ch neg jiriin hvn bish baisiim shigee!

Avatar

Зочин 2020-11-17 202.9.46.155

Хажууд нь Дашбалбар, Чойням 2 жинхэнэ оригоороо зохиолоо бичдэг байлаа. Миний нутаг нь баахан орос шүлгээс санаа авсан цуглуулга, Од шүлэг нь Есейниний Звезды шүлгийн коммунист хуулбар гээл хэлээд явбал хэцүүлдээ.

Avatar

Зочин 2020-11-17 202.126.89.196

ХУЦАНАДАА

Avatar

Зочин 2020-11-17 103.229.121.209

kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж