Дархан-Уулд Covid-19-ийн сэжигтэй нэг тохиолдол илэрлээ | News.MN

Дархан-Уулд Covid-19-ийн сэжигтэй нэг тохиолдол илэрлээ

COVID-19

Дархан-Уулд Covid-19-ийн сэжигтэй нэг тохиолдол илэрлээ

Дархан-Уулд Covid-19-ийн сэжигтэй нэг тохиолдол илэрлээ

Дархан-Уул аймагт Covid-19 халдварын  сэжигтэй нэг тохиолдол илэрсэн тул өнөөдөр 06:00 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд бүрэн тэг зогсолт хийн  хөдөлгөөнийг хорихоор болжээ.


Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Т.Азжаргал “Гурван өдөрт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд өнгөрсөн шөнийн 00.26 цагт нэг иргэнээс Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ. Тухайн хүний шинжилгээний сорьцыг Улаанбаатар хот руу хүргүүлсэн. Сэжигтэй тохиолдол илэрсэн учраас 01.00 цагт аймгийн Онцгой комисс хуралдаж сэжигтэй иргэний хол болон ойрын хавьтал, маршрутыг тодорхойлох ажлыг зохион байгууллаа. Тиймээс өнөөдрөөс /2020.11.17/ эхлэн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд бүрэн тэг зогсолтыг хийхээр болсныг мэдэгдэж байна. Өнөөдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн хөл хөдөлгөөн бүрэн зогсч байна. Мэргэжлийн байгууллагууд болон дэд  бүтцийн байгууллагууд хэвийн ажиллана. Тэг зогсолтын хугацаанд бид ойрын хавьтал бүхий хүмүүсийг  асуумжаар тодруулж, шинжилгээ авч,  ариутгал халдваргүйжүүлэлтийг  хийнэ” гэлээ.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр энэ талаар "Дархан-Уул, Сэлэнгэ аймаг зорчих хөдөлгөөн нягт байдаг. Тиймээс өнгөрсөн хоногуудад халдваргүйжүүлэх арга хэмжээг хийсэн. Гурав хоногт 10 мянган хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлээ. Нийт иргэдийн 50 хувийг тандалтад оруулахад түргэвчилсэн шинжилгээгээр нэг хүний хариу эерэг гарсан тул ХӨСҮТ рүү шинжилгээ хийлгэхээр илгээсэн. Тухайн хүний ойрын хавьтал 60 гаруй хүнийг тусгаарлаж, дахин шинжилгээ хийхээр болж, бүх нийтийн тэг зогсолтыг 24 цаг хийхээр боллоо. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан ч эцсийн хариу PCR шинжилгээгээр баталгаажна” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

aagii 2020-11-17 66.181.181.71

mASN SAIN ZOHION BAIGUULALT HIISEN BNA AMJILT

Avatar

1 2020-11-17 103.123.169.138

1

Avatar

Зочин 2020-11-17 64.119.18.15

Энхсаран сувилалдаа яагаад хариуцлага чрихгуй бгм бэ улс оронд тахал тараасаад тэрний хариуцлагын талаар асуусан нэг ч сэтгуулч алга бна энэ ямар учиртай юм бол

Avatar

Хотын уугуул иргэн 2020-11-17 103.229.122.88

"Корона-ийн ард гараад холбогдох хүмүүст дараа нь хариуцлага тооцно. Одоо хамгийн гол нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад анхаарлаа төвлөрүүлж байна"- гэж УОК -оос мэдэгдсэн шүү дээ. Чи энэ үеэр унтаж байсан байх.

Avatar

Зочин 2020-11-17 202.9.41.13

Гадуур гарахаа больёо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж