Түр хороо УОК, Засгийн газрын мэдээллийг сонсоно

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Түр хороо УОК, Засгийн газрын мэдээллийг сонсоно

Түр хороо УОК, Засгийн газрын мэдээллийг сонсоно

Covid-19-ийн цар тахал Монгол Улсад бүртгэгдэж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлээд буй. Энэ хугацаанд нийслэлд болон зарим аймагт хатуу хөл хорио тогтоож, ихэнх үйл ажиллагаа цахимд шилжсэн. Ялангуяа УИХ-ын үйл ажиллагаа цахимд шилжсэнтэй холбоотойгоор УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр онлайнаар хуралдаж, цар тахлаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавих Түр хороог хуралдуулж, УОК, Засгийн газрын мэдээллийг сонссохоор болсон байна.  Тодруулбал,  Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог ойрын үед хуралдуулах, Улсын онцгой коомисс, Засгийн газрын мэдээллийг УИХ-д сонсох ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн учраас УИХ-ын даргын дэргэдэх pөвлөлөөс энэ долоо хоногт Түр хороог хуралдуулж, УОК-ын мэдээллийг УИХ-д сонсох арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Мөн хуралдаанд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хөл хорионд ажилтнууд нь хамрагдсанаар хог ачилт, хүнсний бараа бүтээгдэхүүний худалдаа зэрэг үйлчилгээний байгууллагуудад хүн хүч дутах явдал гарч байж болзошгүй. Ер нь журам сахиулж, тусгай үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдаас гадна далд фронтод, хоёрдугаар эгнээнд ажиллаж байгаа хүмүүс олон бий шүү. Тэдэнд урам өгөх талаар анхаарууштай гэсэн санал хэлсэн бол УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат УИХ илүү санаачилгатай, ажил хэрэгч хандах шаардлагатай байна. Тухайлбал8 зээлийн хүүгийн асуудлыг яах вэ гэдэг асуудалд хариу өгөх хэрэгтэй байна гэсэн байр сууриа илэрхийлсэн бол Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар эрүүл мэндийн салбарынхан, төрийн тусгай албан хаагчдаас гадна хувийн хэвшлийн олон хүн эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж байгаа. Тухайлбал, шатахуун түгээгүүрийн газрын ажилчид, хүнсний барааны худалдагч гэх мэт. Тэдэнд анхаарах ёстой. Нөгөө талаар өдрийн орлогоороо өрх гэрээ тэжээдэг, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд, харж хандах хүнгүй өндөр настнууд гээд эмзэг бүлгийн хүмүүсийнхээ амьжиргааг яах вэ, ямар дэмждэг туслалцаа үзүүлэх вэ зэрэг асуудлаар УИХ байр сууриа илэрхийлж, арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн саналаа хэлжээ.

Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих чиг үүрэг бүхий түр хороог 2020 оны тавдугаар сард байгуулсан бөгөөд шинэ парламент байгуулагдсантай холбогдуулан бүрэлдэхүүнийг саяхан шинэчилсэн юм. Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр,  гишүүдээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Б.Бейсен, С.Ганбаатар, Т.Доржханд, Н.Алтанхуяг нарыг бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан юм.

Мөн энэ долоо хоногт УИХ-аар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Арваннэгдүгээр сарын 18-ны Лхагва гарагт: 

1.Түр хорооны хуралдаан Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ 12.00 цагаас “Их хуралдай” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Арваннэгдүгээр сарын 19, 20-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас /Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл дуусч, бэлтгэл хангагдмагц цахим хуралдаан эхэлнэ/:

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж