Цөмийн эрчим хүч гэдэг дэлхий дээр ч нэлээд төвөгтэй асуудал билээ. Тэгвэл сансар судлалын NASA агентлаг энэ асуудлыг шинэ түвшинд хүргэж, саран дээр цөмийн цахилгаан станц байгуулахаар зорьж байгаа гэнэ.
Агентлаг АНУ-ын эрчим хүчний яамтай хамтран шинэ төслөө эхлүүлсэн бөгөөд 2026 он гэхэд саран дээр цөмийн цахилгаан станц байгуулж эхэлсэн байх болно хэмээн төлөвлөж буй аж.
Төлөвлөгөөний дагуу бол цахилгаан станцын 10кВт технологиудыг сар луу тээвэрлэхийн өмнө дэлхий дээр үйлдвэрлэн угсарч, туршиж үзээд, саран дээр шууд угсраад ажиллуулахад бэлэн болгох гэнэ.
NASA-ын хэлснээр хамгийн эхний тээвэрлэгч пуужин, газардагч, цөмийн цахилгаан реактор зэргийг зургаан жилийн дотор бүтээн бэлэн болгож, түүнээс хойш нэг жилийн хугацаанд тээвэрлэж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд цаашид ижил төслийг Ангараг гаригт хэрэгжүүлэх төлөвлөгөө бий аж.
Эрдэмтэд олон арван жилийн турш хүн төрөлхтөн сансарт хэрхэн удаан хугацаагаар амьдарч болох талаар, тэр дундаа NASA саран дээр хүн амьдарч болох талаар судалгаа хийсээр ирсэн билээ. Гэхдээ шинээр зарласан дээрх төсөл өмнө нь хэний ч санаанд орж байсангүй.
Дэлхий дээрх цөмийн цахилгаан станцуудыг бодвол саран дээрх нь хамаагүй жижиг байх гэнэ. Тэрхүү жижиг цахилгаан станц нь 10 жилийн турш 10кВт эрчим хүч гаргах хүчин чадалтай бөгөөд энэ нь гурваас дөрвөн өрхийг хангахад хангалттай гэсэн үг юм.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ