Аляскт онгоц баавгайтай мөргөлджээ | News.MN

Аляскт онгоц баавгайтай мөргөлджээ

Аляскт онгоц баавгайтай мөргөлджээ

Аляскт онгоц баавгайтай мөргөлджээ

Аляск мужийн Якутат нисэх буудлын зурвас дээр онгоц газардаж байхдаа хүрэн байвгайтай мөргөлджээ.

Аляскын агаарын тээврийн 66 дугаартай нислэгийн багийнхан газардах зурвас дээр хоёр хүрэн баавгай хөндлөн гарч байхыг харсан ч юу ч хийж амжаагүй байна.

“Уг нь хоёр баавгай онгоцны урд дугуйнаас бултаж чадсан ч амьд гарч чадсангүй” хэмээн эх сурвалжууд мэдээлжээ. Болсон явдлын дараа нисгэгчид газардах зурвасаас хэдэн метр зайд хүрэн баавгай хэвтэж байхыг харсан гэнэ.

Ослоос болж нэг баавгай үхэж, онгоцны зүүн хөдөлгүүр гэмтсэн аж. Тухайн үед онгоцонд зургаан зорчигч байсан нь ямар нэг хохирол амсаагүй бөгөөд нисэх буудлын техникчид онгоцны хөдөлгүүрийг засахаар ажиллаж байгаа гэнэ.

“Энэ бол маш ховор тохиолдох зүйл. Би насаараа Аляскад амьдарч байна. Өмнө нь онгоцыг шувуу болон бусад амьтан мөргөсөн талаар сонсож байсан ч баавгайтай мөргөлдлөө гэж огт дуулаагүй юм” хэмээн Аляскын зам тээвэр, нийтийн өмчийн яамны хэвлэлийн төлөөлөгч Сэм Дапчевич ярьжээ.

Нисэх буудал зарим хэсгээрээ хашаалагдсанаас гадна ажилчид нь ойр хавийн амьтан илрүүлэх техник дээр хэрхэн ажиллахыг америк боловсон хүчнүүдээр маш сайн заалгасан аж. Мөн осол болсон өдөр ойр хавьд нэг ч амьтан үзэгдээгүй байж байгаад онгоц газардах үеэр гэнэт эх баавгай бамбаруушаа дагуулан гарч ирсэн гэнэ.

Үүнээс өмнө 1987 онд Аляскад бас нэгэн хачирхалтай осол болсон нь онгоц загас мөргөсөн явдал байв. Чухамдаа тухайн үед олзоо барьж явсан бүргэд онгоцноос бултахдаа сарвуундаа байсан загасыг алдаж, онгоцны цонхыг онож байжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-11-17 49.0.212.165

Боинг онгоц баавгай хоёр мөргөлдөнө гэнээ хахаха, Оготно заан хоёр мөргөлдөөд заан нь бэртэх юм байх даа чааваас, энэ мэдээг бичмэр аядаж буй хөдөөний бичиг үсэггүй ооркыг хар, бас тэгээд орос хэл мэдэхгүй хэвтэж Оросыг сохроор магтан дуулнаа бас

Avatar

Зочин 2020-11-17 107.77.173.43

Нисэх онгоц бууж байх үед тасрах буух зурвас дээр баавгай гараад ирж л дээ….нисэгч мэдээж онгоцоо тэр дор нь нам зогсоож чадахгүй шүү дээ…..баавгай амьд үлдэж чадаагүй байх,онгоц техникийн гэмтэл аваа биз

Avatar

Зочин 2020-11-17 122.201.31.252

Аляска муж гэж гэж бичнэ. Ер нь онгоц баавгайтай мөргөлдөнө ч гэж юу байхав. Найруулга бол авах юм алга даа news.mn

Avatar

Зочин 2020-11-17 107.77.173.43

Оросууд Аляска гэдэг….Америкчууд албан ёсоор АЛАСКА гэж нэрлэдэг

Avatar

ХА ХА 2020-11-17 202.21.108.50

ингээд алдаагаа засчихвал болно ш дээ. Якут, Якутат 2-ын хооронд маш их зөрүү гарч байна шүү_

Avatar

Зочин 2020-11-17 107.77.173.43

Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй л дээ….харин алдаагаа давтахгүй,алдаан дээрээсээ сургамж авч чаддаг л байх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-11-17 202.126.89.60

Баавгай мөргөжээ

Avatar

Зочин 2020-11-17 107.77.173.43

Alaska муж улсад Yakutat гэдэг нэртэй жижигхээн хот бас Yakutat airport гэж байдаг юм байна

Avatar

Зочин 2020-11-17 122.201.21.98

Haant oros ulsaas hudaldaj avsan gazar shuu dee. oros nertei uul us zundoo baidiin

Avatar

Зочин 2020-11-17 107.77.173.43

Орос улс Монгол улсаас дээрэмдэж авсан газар ч бас зөндөө зөндөө….Хэнтий Хангай Саяаны өндөр сайхан нуруунууд….саяхан 1930-аад оны үед Монгол улсын нутаг байсан Саяаны уулс одоо хаана байна?

Avatar

Зочин 2020-11-17 103.10.21.45

-ажилчид нь ойр хавийн амьтан илрүүлэх техник дээр хэрхэн ажиллахыг америк боловсон хүчнүүдээр маш сайн заалгасан аж………Юу гэсэн өгүүлбэр бэ? Америкчууд тэгээд Америк Боловсон хүчнээр сайн заалгасан хэрэг үү? Яг л Дорнод аймагын ажилчид Монгол боловсон хүчнээр сайн заалгасан гэдэгтэй утга нэг

Avatar

Зочин 2020-11-17 103.10.21.45

Юу гэсэн өгүүлбэр бэ? Америкчууд тэгээд Америк Боловсон хүчнээр сайн заалгасан хэрэг үү? Яг л Дорнод аймагын ажилчид Монгол боловсон хүчнээр сайн заалгасан гэдэгтэй утга нэг

Avatar

өхтр 2020-11-17 66.181.161.74

Google translate

Avatar

GUZEET 2020-11-17 202.21.108.50

ХООСОН ТОЛГОЙНУУДАА ЯДАЖ ГАДНААС НЬ Ч БОЛОВ УГААЖ БАЙ Л ДАА. ДООР ЮУ ГЭЖ БИЧСЭН БАЙНА БҮХ РЕДАКЦААРАА УНШ. СУРГАЛТ ЯВУУЛ!!!!!!!!!!!!!!!

Avatar

ХА ХА 2020-11-17 202.21.108.50

АЛЯСКА ЧИНЬ АНУ-ЫН МУЖ БОЛОХООС ОРОСЫН ГАЗАР НУТАГ БИШ! 19-Р ЗУУНД ОРОСУУД ЗАРЧИХСАН ГАЗАР. АЯЛСКИЙН ЯКУТ ГЭЖ БАЙХГҮЙ. ЯКУТ ГЭДЭГ НЬ НЬ ОХУ-ЫН БН САХА УЛС, ЯКУТСК ХОТ БОЛ НИЙСЛЭЛ НЬ ЮМ. МАШ ТОМ УЛС ТӨРИЙН АЛДААТАЙ ЗҮЙЛ БИЧИЖ БАЙНА ДАА ЭНЭ АМАРБАЯСГАЛАН ГЭДЭГ ХҮН. БИЧИЖ БАЙГАА ХУУЛБАР МЭДЭЭГЭЭ САЙН УНШИЖ, СУДАЛЖ БАЙЖ БИЧИЖ БАЙ. РЕДАКЦ НЬ Ч ГЭСЭН ШАЛГАДАГГҮЙ ХӨГИЙН ЮМАА.

Avatar

Монгол 2020-11-17 64.119.19.233

Энэ залуу юу ч мэдэхгүй байж дандаа худлаа орчуулна. Гадаад хэлтэй гэхээсээ монгол хэлтэй мэргэжлийн хүн л орчуулга хийж чаддаг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж