Аляскт онгоц баавгайтай мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

Аляскт онгоц баавгайтай мөргөлджээ

Аляскт онгоц баавгайтай мөргөлджээ

Аляск мужийн Якутат нисэх буудлын зурвас дээр онгоц газардаж байхдаа хүрэн байвгайтай мөргөлджээ.

Аляскын агаарын тээврийн 66 дугаартай нислэгийн багийнхан газардах зурвас дээр хоёр хүрэн баавгай хөндлөн гарч байхыг харсан ч юу ч хийж амжаагүй байна.

“Уг нь хоёр баавгай онгоцны урд дугуйнаас бултаж чадсан ч амьд гарч чадсангүй” хэмээн эх сурвалжууд мэдээлжээ. Болсон явдлын дараа нисгэгчид газардах зурвасаас хэдэн метр зайд хүрэн баавгай хэвтэж байхыг харсан гэнэ.

Ослоос болж нэг баавгай үхэж, онгоцны зүүн хөдөлгүүр гэмтсэн аж. Тухайн үед онгоцонд зургаан зорчигч байсан нь ямар нэг хохирол амсаагүй бөгөөд нисэх буудлын техникчид онгоцны хөдөлгүүрийг засахаар ажиллаж байгаа гэнэ.

“Энэ бол маш ховор тохиолдох зүйл. Би насаараа Аляскад амьдарч байна. Өмнө нь онгоцыг шувуу болон бусад амьтан мөргөсөн талаар сонсож байсан ч баавгайтай мөргөлдлөө гэж огт дуулаагүй юм” хэмээн Аляскын зам тээвэр, нийтийн өмчийн яамны хэвлэлийн төлөөлөгч Сэм Дапчевич ярьжээ.

Нисэх буудал зарим хэсгээрээ хашаалагдсанаас гадна ажилчид нь ойр хавийн амьтан илрүүлэх техник дээр хэрхэн ажиллахыг америк боловсон хүчнүүдээр маш сайн заалгасан аж. Мөн осол болсон өдөр ойр хавьд нэг ч амьтан үзэгдээгүй байж байгаад онгоц газардах үеэр гэнэт эх баавгай бамбаруушаа дагуулан гарч ирсэн гэнэ.

Үүнээс өмнө 1987 онд Аляскад бас нэгэн хачирхалтай осол болсон нь онгоц загас мөргөсөн явдал байв. Чухамдаа тухайн үед олзоо барьж явсан бүргэд онгоцноос бултахдаа сарвуундаа байсан загасыг алдаж, онгоцны цонхыг онож байжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж