Сэлэнгэ, Хэнтий аймгийн Засаг дарга нарт донго хүртээсэн үү?

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ, Хэнтий аймгийн Засаг дарга нарт донго хүртээсэн үү?

Сэлэнгэ, Хэнтий аймгийн Засаг дарга нарт донго хүртээсэн үү?

Бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон үед Сэлэнгэ аймагт отроор явсан малчид руу төрийн албан хаагчдыг явуулж хөөж, туусан гэх гомдол мэдээллийн араас Хэнтий аймгийн Засаг дарга live хийхдээ “Хоёр иргэнээс авсан Covid-19-ын түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан тул аймгийн хэмжээнд 14 хоногийн хатуу хөл хорио тогтоолоо” гэх мэдээллийг хийсэн нь буруудсан.

Covid-19 цар тахлыг дотооддоо алдсан үед иргэдээ айдаст автуулан, баталгаа нотолгоогүй, ташаа мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг Улсын онцгой комиссоос анхааруулж буй. Гэтэл Хэнтий аймгийн Засаг дарга түргэн оношлуураар гарсан хариуг яаран олон нийтэд мэдээлсэн нь нутгийн олноо төдийгүй голомтын бүс болоод буй Улаанбаатар хотын иргэдийг ч цочирдуулсан юм.

Дөрөв хоногийн өмнө Шадар сайд Я.Содбаатар “Отор нүүдлээр яваа малчдыг нутаг орноосоо хөөх зэргээр хавчиж хяхах аливаа үйлдэл гаргасан Засаг даргатай хатуу хариуцлага тооцох болно” гэдгийг мэдэгдсэн удаатай.

Гэхдээ нэгдсэн удирдлага дор ажиллах чиг үүрэг аваагүй үед хоёр ч аймгийн Засаг дарга нартай холбоотой чих халууцуулсан үйл явдал болсон тул донго хүртээснээр хариуцлагын асуудлыг зөөлрүүлээд өнгөрүүлж буй гэх мэдээлэл байна.

Мөн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Шадар сайд Я.Содбаатар, Засгийн газрын хэрэг эрлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар өчигдөр (2020.11.16) аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийж, Улсын онцгой комиссын даргын нэгдсэн удирдлага дор ажиллахыг үүрэг болгоод байна. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга нарыг хувийн тоглолт хийхгүй байх анхааруулгыг өгөөд буй юм. Иймээс аймаг, нийслэлийн удирдлага цаашид дараах дүрэмд захирагдаж ажиллах үүрэг хүлээгээд байна. Үүнд:

  • Мэдээллийг нэг урсгалаар олон нийтэд өгөх, халдварт цар тахалтай холбоотой аливаа сэжигтэй тохиолдлыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс бүрэн шинжилж, Эрүүл мэндийн яамнаас мэдээлсний дараа олон нийтэд нотлон мэдээллэх
  • Отор нүүдлээр явж буй малчдаа байнгын мэдээллээр ханган, аюулгүй байдал, эрүүл мэндэд нь анхаарч, нутаг заан хязгаарлалт тогтоохгүй байх,
  • Орон нутгийн сонгуулийн дараах сум, орон нутгийн Засаг дарга нарын томилгоог хуулийн хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газартай уялдаа холбоотой ажиллаж, түргэн шийдвэрлэж дуусгах,
  • Ажилтан албан хаагчдыг ажлаас халж, чөлөөлөх хөдөлгөөн хийхгүй  байх,
  • ЦУОШГ-аас гаргасан цаг агаарын төлөв байдлын мэдээллийг сайтар авч, ард иргэд, малчдад сэрэмжлүүлэг хүргэж, цаг агаарын аюултай үзэгдлээс үүсэх гамшгаас урьдчилан сэргийлэх,
  • Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдал, хамгаалах, хувцас хэрэглэлийн хангалтыг бүрэн хийх,
  • Хот хоорондын зорчих урсгалд хяналт тавьж, хүнсний хангамжийг тасалдуулахгүйгээр хүнс, махны тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлж ажиллахыг тус тус үүрэг болгов.
  • Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж