Тобизарү нэг ч унаагүй байсан Такакэйшог давлаа

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

Тобизарү нэг ч унаагүй байсан Такакэйшог давлаа

Тобизарү нэг ч унаагүй байсан Такакэйшог давлаа
@‹MŒiŸ‚ª‚Í‚½‚«ž‚Ý‚ÅãĉŽ‚É”s‚ê‚遁—¼‘‘‹ZŠÙ

Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн ес дэх өдрийн барилдаанууд өчигдөр (2020.11.16) Токио хотын Рёогокү кокүгикан ордонд явагдлаа.Цар тахлын улмаас 5000 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрчээ. Энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, озэки Шодай болон озэки Асанояама нар гэмтлийн улмаас барилдахгүй болсон.

Башёгийн ес дэх өдөр одоогоор ганц өндөр цолтой бөх болж үлдээд буй озэки Такакэйшо маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Тобизарүтай тааран барилдаж, анхны ялагдлаа хүлээлээ. Ингэснээр тэрбээр найман даваа, нэг унаатай болов.

Комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр комүсүби Такаяасүтай учраа таарсан ч ялагдал хүлээн, долоон даваа хоёр унаатай болов. Тэрбээр сүүлийн хоёр барилдаандаа дараалан уналаа. Мөн Тамаваши Мөнх-Оргил Котоэког давж, зургаан даваа, гурван унаа явна.

Харин Ичиножо Ичинноров Кэйсэйд, Хошорюү Бямбасүрэн Котонавакад, Кирибаяама Лхагвасүрэн Оношод тус тус өвдөг шороодов. Кирибаяама Лхагвасүрэнгийн хувьд энэхүү башёд тун муу барилдаж байгаа бөгөөд одоогоор ердөө ганц даваа, найман унаатай байгаа бол Ичиножо Ичинноров хоёр даваа, долоон унаатай, Хошорюү Бямбасүрэн таван даваа, дөрвөн унаатай байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж