Ази тив тэмцлийнхээ салаа замын уулзварт тулж ирлээ | News.MN

Ази тив тэмцлийнхээ салаа замын уулзварт тулж ирлээ

Ази тив тэмцлийнхээ салаа замын уулзварт тулж ирлээ

Ази тив тэмцлийнхээ салаа замын уулзварт тулж ирлээ
FILE PHOTO: People wearing protective masks, following the coronavirus disease (COVID-19) outbreak, make their way at Shinagawa station in Tokyo, Japan November 13, 2020. REUTERS/Kim Kyung-Hoon/File Photo

Ази, Номхон далайн бүс нутгийн хэд хэдэн улс оронд өчигдөр/2020.11.16/ дотоодод нь Covid-19 шинэ халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Цар тахлын улмаас Япон улс дахин онц байдал тогтоож, хатуу хөл хорио зарлахаас аргагүйд хүрээд байгаа бол Өмнөд Солонгос “Ази тив маш чухал салаа замын уулзварт тулж ирээд байна” хэмээн анхааруулжээ.

Ази тивд цар тахлын халдвар эргэн сэргэснээр хөл хорионы дэглэмийг аажмаар сулруулж байсан орнуудад зорчих боломжгүй болж, эдийн засгаа сэргээхийн тулд хилээ нээхээр төлөвлөж байсан Япон зэрэг орны төлөвлөгөө бүтэлгүйтэн, орвонгоороо эргэж байна.

Япон оронд Хоккайдогийн умард хэсэг, Хёгогийн өрнө хэсэг, Осака хотуудад шинээр голомт үүсч, шинэ халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногийн сүүлээр өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр тоогоор буюу 1722 хэмээн бүртгэгджээ. Мөн нийслэл Токио хотод л гэхэд шинэ халдварын тохиолдол сүүлийн үед 400 дөхөх болж, наймдугаар сараас хойш үзэгдээгүй хэмжээнд эргэн иржээ.

Дэлхийн гурав дахь хамгийн том эдийн засаг бүхий Япон оронд ийнхүү халдварын тохиолдол эргэн эрс нэмэгдэж байгаа нь эдийн засгийн сэргэлтийг маш ихээр удаашруулна хэмээн шинжээчид үзэж буй. Уг нь Японы эдийн засаг энэ оны гуравдугаар улиралд дэлхийн аль ч орныхоос хамгийн хурдан сэргэж байна хэмээн олон улсын анхаарлын төвд ороод байсан юм.

Гэхдээ энэ мэт шинэ тохиолдлууд нь хөрөнгийн зах зээлийг сааруулж чадаагүй гэдгийг өндөр амжилттай яваа Pfizer-ийн вакцины үр дүн зарлагдсанаас хойшхи мэдээллүүд баталж байгаа билээ. Жишээлбэл, Японы Nikkei компанийн хувьцаа хоёр хувиар өсч, 29 жилийн түүхэн дээд амжилтаа тогтоосон бол БНСУ-ын Kospi 2018 оноос хойшхи хамгийн өндөр үнэдээ хүрч, Австралийн ASX 200 найман сарын турш үзэгдээгүй дээд амжилтандаа хүрчээ.

“Хүн бүр сонгуулийг тойрсон олон асуудлын хажуугаар өндөр үр дүнтэй вакцин бүтээгдсэнийг мэдээд шинэ боломжуудыг харж эхэлсэн байна” хэмээн Мельбурнийн IG Markets-ийн шинжээч Кайл Родда тэмдэглэсэн байна.

Японы эдийн засгийн эргэн сэргэх эрчийг хадгалахын төлөө хамаг чадлаараа хичээж буй шинэ Ерөнхий сайд Ёшихидэ Сүга “Шинэ халдварын тохиолдлуудаас болж Япон улс дахин онц байдал зарлахгүй, дотоодын аялал жуулчлалаа сэргээх кампанит ажлаа зогсоохгүй” хэмээн мэдэгдэв.

Япончууд анх дөрөвдүгээр сард онц байдал зарлаж, дараа сард нь цуцалсан юм. Тэр үеэс хойш Токио эдийн засгаа сэргээхийн хажуугаар дараа жил болтол хойшлогдсон олимпийн наадамд бэлтгэхийн тулд хөл хорионы дэглэмийг аажим аажмаар сулруулсан юм.

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах өчигдөр/2020.11.16/ Ерөнхий сайд Сүгатай уулзсаныхаа дараа үзэгч түмэн цэнгэлдэх хүрээлэнд олимпийн наадмыг ямар ч аюулгүйгээр үзэх боломжтой гэдэгт маш их итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

Харин БНСУ-д халдварын тохиолдол эргэн сэргээд гурав дахь өдрөө буюу өчигдөр/2020.11.16/ 200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн тул Засгийн газрынх нь зүгээс зай барих дүрмийг улам чангатгахаар төлөвлөж байгаа гэнэ.

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн сайд Пак Нын Хү “Ази тив, тэр дундаа манай улс цар тахлын халдвараас сэргийлэх бүх дүрэм, дэглэмийг эхнээс нь ягштал мөрдөх, эсвэл өвчнийг хяналтандаа барьж чадахгүйд хүрэх маш чухал, шийдвэрлэх салаа замын уулзвар дээр ирээд байна. Өнөөгийн нөхцөл байдлаас үзэхэд халдвар өдөр ирэх тусам тогтворгүй хурдаар нэмэгдэж, урьдчилан таах аргагүй тархаж байгаа нь маш аюултай  байна” хэмээн ярьжээ.

Харин Австралийн хувьд хэдэн сарын турш шинэ халдвар бүртгэгдээгүй байсан ч өчигдөр/2020.11.16/ өмнөд хэсэгт нь 14 шинэ тохиолдол бүртгэгджээ. Албаныхны мэдээлж буйгаар бол эдгээр шинэ тохиолдлууд нь аялагчдыг тусгаарлаж байсан зочид буудалтай холбоотой аж.

Эдгээр шинэ тохиолдол нь Австралийн шинэ халдвар бүртгэгдээгүй удсан амжилтыг сүйрүүлж болзошгүй онц аюултай тул голомт болсон мужийн ойролцоох бусад муж орох, гарах хөдөлгөөнийг хориглож, шинэ хязгаарлалт тогтоов.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон цаг үеийн талаар дүгнэхдээ “Энэ бол хөл хорионы дараа ч, энэ бүх цаг хугацаа өнгөрсөн ч вирус хаашаа ч алга болоогүйн баталгаа, бидний хувьд том сургамж, сануулга юм” хэмээн хэлсэн байна.

Энэтхэг харин улсынхаа өнцөг булан бүрээс хамгийн шилдэг эмч, эрдэмтдээ нийслэл шинэ Дели хотдоо татан авчирч, 20 сая хүн амтай нийслэл хотынхоо асар хурдтай тархаж буй халдварын эсрэг хоёр дахин их хүчээр тэмцэхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн долоо хоногийн сүүлд мэдэгджээ.

Энэтхэгт сүүлийн найман өдрийн турш шинэ халдварын тохиолдол 50 мянга шүргэж байсны дотор Дели хотод сүүлийн өдрүүдэд шинээр 7000 гаруй хүн халдвар авч байгаа нь өмнө нь үзэгдэж байгаагүй өндөр тоо юм.

Шинэ Зеландад ч гэсэн шинэ халдварын тоо сэргэж эхэлснээр Засгийн газар нь Окланд хотын нийтийн тээвэр болон бүх дотоодын нислэгээр зорчигчдыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн амны хаалтыг заавал зүүх үүрэг өгчээ.

Өнгөрсөн долоо хоногт шинээр бүртгэгдсэн халдвар нь тусгаарлалтын байгууламжтай холбоотой тул өвчин олон нийтэд далдуур тархах эрсдэл бага хэмээн Веллингтоны эрүүл мэндийн салбарынхан үзэж байгаа гэнэ.

Зүүн өмнөд Азид хамгийн олон халдварын тохиолдолтой Индонез улсад сүүлийн хэдэн долоо хоног халдварын тоо эрчтэй нэмэгдсээр шинэ дээд хэмжээ тогтоожээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Индонезид нэг өдрийн дотор 5444 хүн халдвар авсан байна.

Харин халдвар анх тарсан БНХАУ-ын эх газарт энэ сарын 15-нд найман шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийн 13 тохиолдлоос буурсан үзүүлэлт юм. Хятадад болсон хамгийн сүүлд эргэн сэргэсэн цар тахлын дэгдэлт энэ сард намжсан билээ.

ДЭМБ хөлдөөсөн хүнснээс халдвар авах эрсдэлийг маш бага хэмээн мэдээлсэн ч Бээжин сүүлийн үед удаа дараа импортын хөлдөөсөн хүнснээс коронавирус илрүүлсэн тул нарийн судалгаа шинжилгээ хийж эхэлсэн байна.

Тайванийн хувьд өвчнийг маш сайн хяналтандаа байлгаж байсан ч энэ долоо хоногт гадаад улсуудаас зөөвөрлөгдөж ирсэн халдварын тохиолдлууд эрс өссөн тул илүү хатуу арга хэмжээ авч эхлэхээр төлөвлөж байгаа аж. Тухайлбал, энэ сарын 13-нд гадаад улсаас орж ирсэн халдварын тохиолдол найм хэмээн бүртгэгдсэн нь дөрөвдүгээр сараас хойш бүртгэгдсэн хамгийн өндөр тоо юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Trump 2020-11-17 202.126.89.159

Ene muu l*****n hyataduud delhii dahind ovchin taraachaad yaj amar taivan yavj chadaj bna

Avatar

Зочин 2020-11-17 150.129.141.46

haha usa harin 50 saldag zam deeree irleedee biden luivardahgui l baih baisan yum

Avatar

1 2020-11-17 103.123.169.138

1

Avatar

Зочин 2020-11-17 57.70.80.63

Australia heden sar virus-gui baigaagui shuu, Melbourne-d outbreak mash hund baij baigaad arai gej state emergency zarlaj baij 4 doloo honogiin omno darj avsan…

Avatar

Зочин 2020-11-17 66.181.179.233

za g**** mine

Avatar

Зочин 2020-11-17 64.119.27.202

Mongol hun hezee ch 7 honogoor yaridaggui iin

Avatar

Зочин 2020-11-17 103.57.93.163

Япон шиг манайх мэдээллийг цэгцлэж чадахгүй юм.

Avatar

монгол ах 2020-11-17 192.82.71.231

энэнээс илүү яах гэсийм. харин ч гайхалтай сайн зохион байгуулж байгаа юм биш үү ?! Үргэлж гадныханыг сохроор шүтэх мэдлэгтэй боловсротой ухаантайн шинж биш. Гайхамшиг хажууд чинь аврах бурхад дэргэд чинь байдаг.Нүдээ сэтгэлээсээ нээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж