Covid-19 цар тахлыг хатуу хөл хориогоор хохирол багатай давна | News.MN

Covid-19 цар тахлыг хатуу хөл хориогоор хохирол багатай давна

Covid-19 цар тахлыг хатуу хөл хориогоор хохирол багатай давна

Covid-19 цар тахлыг хатуу хөл хориогоор хохирол багатай давна

Дэлхийн улс орнууд Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга хэмжээ бол хатуу хөл хорионы дэглэм гэдэгтэй санал нэгдэж буй. Монголд дотоодод халдвар алдагдсан тул Засгийн газраас ирэх арванхоёрдугаар сарын 1-н хүртэл хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байна.

Энэ шийдвэрийг улс орон даяар хэрэгжүүлэхэд 5000 гаруй албан  хаагч цаг наргүй хяналт тавин ажиллаж байгаа. Хатуу хөл хорио 19 хоног үргэлжлэх нь амаргүй шийдвэр боловч таны эрүүл мэндийн төлөө улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө авч буй арга хэмжээ болохыг ойлгох хэрэгтэй.

Монгол Улсад өнөөдөр Covid-19-ын батлагдсан нийт тохиолдол 431 болсон. Дийлэнх нь зөөвөрлөгдөн орж ирсэн ч дотоодод халдвар алдагдсан нь хамгийн аюултай нөхцөл байдал үүсгээд буй. Гэтэл зарим ухамсаргүй иргэдийн хариуцлаггүй үйлдлээс болж, нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Хатуу хөл хорионы үед хулгайн замаар орон нутаг руу зорчиж, өөрийгөө болон бусдыг өндөр эрсдэлд оруулсаар байгаа нь харамсалтай.

Тодруулбал, энэ сарын 15-16-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос гурван иргэн хулгайн замаар Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгаар дайрч, Хэрлэн гол дагуу явж, аймгийн шатахуун түгээх станцаар үйлчлүүлж, аймгийн төвөөс 70 км-ын зайтай Заан ширээ гэх газарт гэртээ очсон байна. Түргэвчилсэн шинжилгээ авахад хоёр хүний хариу эерэг гарсан, Covid-19-ын халдвар авсан эсэхийг эцэслэхийн тулд PCR-ын шинжилгээг хийх юм. Гэвч ухамсар дорой хүмүүсийн уршгаар аймгийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоож, гарах, орох хөдөлгөөнүүдийг хаах арга хэмжээг аваад буй.

Мөн хорио цээрийн энэ цаг үед Улаанбаатараас Ховд аймаг руу хүнсний зүйл тээвэрлэсэн гэх хоёр автобусанд арав гаруй хүнийг нууцаар тээвэрлэсэн зөрчил гарсныг Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Дээрх иргэдийг Ховд аймгийн Дарви сумаас цагдаагийн хяналт дор Жаргалт сум руу хүргэн, тус сумын Цамбагарав багийн Цагаан уул сувиллын газарт тусгаарлаж, Covid-19 илрүүлэх PCR шинжилгээ авсан юм.

Ховд аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас өчигдөр Улаанбаатараас Ховд аймаг руу тээвэрлэгдэж ирсэн 10 хүний шинжилгээний эцсийн хариу сөрөг гарсан гэж мэдээлсэн. Хатуу хөл хорионы дэглэмд шилжсэнээр дотоодын халдварын тохиолдлуудыг олж, тогтоох зорилготой. Гэтэл энэ мэт ухамсаргүй хүмүүсийн үйлдэл, албаныхны ажилд хүндрэл учруулж, халдварын голомтыг нэмж болзошгүй байна.

Улсын Онцгой комиссоос арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэн, гадаад улс дахь иргэдээ татан авахаар төлөвлөж байсан. Гэвч дотоодод Covid-19 халдвар алдагдсанаар “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн бүх нислэгийг хойшлуулаад байна.

Учир нь тусгаарлах байр хүртээмжгүй болсноос гадна цар тахалтай тэмцэх эмч, мэргэжилтний хүчин чадал хүрэлцэхгүй болох асуудал тулгарч буй. Дээр нь голомтод ажиллаж буй эмч, сувилагч нар Covid-19 вирусээр халдварлах болсон нь ажлын ачаалал нэмэгдсэнээс болов уу, аль эсвэл халдвар хамгааллын дэглэм алдагдав уу гээд олон зүйлийг эргэн нягтлах шаардлага тулгарч байна.

Гэтэл БНСУ-д байгаа монголчууд Элчин сайдын яамны гадаа жагсаж, эсэргүүцлээ илэрхийлэх болсон нь асуудал дээр асуудал нэмж байна.

Учрыг тайлбарлавал, Монгол Улс өнөөдөр дотооддоо тархсан Covid-19-ийн халдварын тохиолдлыг бүрэн олж тогтоогоогүй, халдвар авсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байхад хүчин чадлаасаа давсан хүнийг татан авчрах нь эрсдлийг улам нэмэгдүүлэхээр буй. Өнөөдөр нэг хүний эрх ашгаас илүү нийт үндэстний 3.2 сая иргэний амь насыг эрсдэлд оруулахгүй байх үүрэг төрийн өмнө ирээд байна. Үүнд иргэн бүрийн ухамсар оролцоо ч чухал юм.

Дэглэм алдагдахад хэчнээн мянган хүн эрсдэлд орж буйг хавьтагчдыг тусгаарласан тооноос харж болно. Өдгөө эхний болоод дам хавьтагчдын тоо 5000-ыг даваад байна.

Хэдийгээр тусгай үүргийн нислэгийн хуваарийг цуцлаад байгаа ч огт хийхгүй гэсэн үг биш, мөн тийзээ захиалсан иргэдийн хувьд дараагийн нислэг рүү шилжүүлэх зэргээр зохицуулалт хийх боломжтойг албаныхан мэдэгдсэн.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Одоогоор долоон нислэг хойшлогдсон. Цар тахлын нөхцөл байдлын улмаас арваннэгдүгээр сард төлөвлөгдсөн бүх тусгай үүргийн нислэг цуцлагдсан. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд “МИАТ” компанийн онгоцны билет захиалсан бол дараагийн тусгай үүргийн нислэг товлогдохоор шилжүүлж болно. Тухайн үед нь зохион байгуулалтыг асуудалгүй хийгээд явах болно” гэдгийг хэлж байв.

Иймд иргэн та хаана байгаагаас үл хамаарч, халдвар хамгаалалтын дэглэмээ сахиж, иргэний үүргээ биелүүлж, хайртай хүмүүсээ хамгаалах ухамсартай байх хэрэгтэй байна. Бид одоо л нэг хүн шиг нэгдэж, ухамсар, тэвчээртэй байж чадвал энэхүү аюулт цар цахлыг богино хугацаанд хохирол багатай даван туулах боломж бий.

А.СҮРЭН      

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-17 192.82.68.140

Сонгуулиар ямар малнууд гаргаснаа одоо л ухаарнадаа миний ард түмэн

Avatar

Зочин 2020-11-17 66.181.186.55

Хотын дарга хотынхоо иргэдийн бүх л асуудлын бүрэн мэддэг мэдрэмжтэй байхын хамт тэднээсээ гарсан аливаа хүсэлтийг анхаарч асуудлыг маш шуурхай шийддэг байх нь онц чухал.Энд яахав болно биз гэсэн асуудлаар хандаж хэрхэвч болохгүй.

Avatar

Зочин 2020-11-17 66.181.186.55

Нийслэлийн ОК-ын хурал дээр хотын дарга Сумъяабазар нийслэл хүнсний зүйлээр бүрэн хангагдсан гэж ярьж байна. Тэр хүнсийг чинь иргэд мөнгөөр авдаг .Харин бүх банкны салбаруудаа 11-ээс бүрэн хаасан.Мэр маань бодохдоо хотын иргэд цөм цахимаар мөнгөжиж тооцоо хийдэг гэж боддог бололтой.Гэтэл олонх иргэд банкнаас теллерийн үйлчилгээгээр мөнгөө авдагийг тооцоогүй бололтой.Банкуудаа ажиллулахгүй бол бид мөнгөгүй юу ч худалдан чадахгүй сууж байгааг уламжильяа.

Avatar

Зочин 2020-11-17 202.126.89.173

Цэвэр засгийн газар уок буруу хүүк ялангуяа МАн ялсандаа эрдэж баруун солгоогүй томилгоо хийж ард түмэнээ эрсдэлд оруулсан попуудийн эрэн үе дууссан гэдэгийг АНУ сонгууль харуулсан поп хүүк оюук нар зайгаа тавих цаг болсон

Avatar

/*-*/ 2020-11-17 49.0.212.165

Ухамсар, сахилга батын тухай лекц унших гээд байгаа юм бол тэрийгээ ажил назгайруулж хариуцлага алдсан муруй нүүртэй жидүүчин Янгүүг, ЭМЯ-ны ямар ч удирдан зрхион байгуулах чадваргүй сайд шуу юмандаа л унш жидүүчдийн нам засаг минь ээ

Avatar

1 2020-11-17 103.123.169.138

1

Avatar

Зочин 2020-11-17 103.212.116.254

Gedes n tsatgalan ZG-t udur honogoor tsalinjij hooloo zalguulj goloo zogoodog humuus padlii baihgui. Iim nuhtsuliig albaar uursduu bailgaj hyanah durtai. Bas l uursduu ulun garbaltai tul munguu l hiih tuhai bodoj uhtlee naidvartai mungun orlogoosoo zuurah yum shuu gesen shud zuulttai. Turiin uilchlegch boloh gej uhej hatdag uu, ugui. Turuus hulgai hiih gej l suudlyn tuluu uhej hatdag, turiin alban haagchid!!!

Avatar

Зочин 2020-11-17 202.9.46.228

тэвчээд л бна харин ходоод тэвчихгүй бнаа яахуу

Avatar

Зочин 2020-11-17 122.201.22.192

Kovidiig дотроо алдсанаар бид энэ вирусийг ийм аюултай тархалттай гэдгийг одоо л ухаарч байх шиг. Зарим нь тун хайхрамжгүй хандаж дэглэм зөрчиж байцгаана. Гэхдээ л хүн бүрт ойр дотныхноо хүмүүсийг эрсдэлд оруулчих вий гэсэн бодол суусан. Бүгдээрээ төр засгийнхаа шийдвэрийг дагаад 14 хоног хэл ам бага шиг хийгээд амь амиа аргацаагаад тархалтыг зогсооход нь дэмжлэг болцгооё гэж уриалж байна. Энэ өвчин газар авбал цөөхөн бид хэнээрээ эмчлүүлж, хэнээрээ хилээ мануулах билээ. Тунгааж нэг бодоорой

Avatar

Зочин 2020-11-17 202.9.46.120

Дор сэтгэгдэл бичсэн нөхөр ямар ухамсаргүй тэнэг н**ш вэ? Энэ өвчин тусаж үхээсээ билээ.

Avatar

Зочин 2020-11-17 192.82.67.235

ОДОО Л АНЗААРДАГ ХҮНД БОЛ ЗАСАГЛАЛЫН АРХАГ ХОМСДОЛ НЬ ИЛ БОЛЖ БАЙНА

Avatar

Зочин 2020-11-17 202.55.188.104

Хятадад 30000 хонь бэлэглэчээд ядуу иргэдийнхээ амьдралыг баллаж хаясан мертлее 7, 8000-р бутэн жил дарж борц болсон хальснууд зараад байгаашд. ЕС нь еерее хариуцлагаа алдчаад ноомой ард тумэн руугээ буруугаа чихэж хариуцлагатай байхыг шаарддаг. Гуйээ ёстой ямар ард тумэн байна тийм л тер байгаа байх даа

Avatar

/*-*/ 2020-11-17 49.0.212.165

Xятад манайд хандив өгсөн шүү дээ, аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэгчээр айл саахалт улсдаа хариу барих нь зүйн хэрэг байхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж