Оросын нутагт үлдсэн машинуудыг төмөр зам руу шилжүүлэн ачина

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

Оросын нутагт үлдсэн машинуудыг төмөр зам руу шилжүүлэн ачина

Оросын нутагт үлдсэн машинуудыг төмөр зам руу шилжүүлэн ачина
Монгол, Оросын хилийн Алтанбулаг автозамын боомтоор хил нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 18 хүртэл зогсоох шийдвэр гаргасан.
Алтанбулаг боомтод 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 00:00 цагаас өмнө орж ирсэн импортын ачаа бүхий 90 машин хоносон, үүнээс өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүн ачсан 50 машин гүний гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр Улаанбаатар хот дахь гаалийн хяналтын бүсүүд рүү цагдаагийн хамгаалалтын хяналт дор явж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Алтанбулаг  автозамын боомтыг хаасантай холбоотойгоор Сангийн яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын тээвэрлэлтийн байгууллагатай холбогдон Оросын нутагт үлдсэн машинуудыг төмөр зам руу шилжүүлэн ачих ажлыг зохион байгуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж