Сангийн сайд 3.2 их наядыг, Эрчим хүчний сайд 68.7 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

Сангийн сайд 3.2 их наядыг, Эрчим хүчний сайд 68.7 тэрбумыг зарцуулна

Сангийн сайд 3.2 их наядыг, Эрчим хүчний сайд 68.7 тэрбумыг зарцуулна

Монгол Улсад Covid-19-ын халдвар дотоодод алдагдсан тул УИХ цахимаар хуралдаж, 2021 оны төсвийг хуулийн хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 15-ны дотор багтаан батлав.  Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу гишүүд 2021 оны төсвийн төслийг  дураараа өөрчлөх боломжгүй, мөн цаг хугацаа тулсан зэргээс үүдэж, эргэн тодотгол хийхээр баталсан юм. Монгол Улсын 2021 оны төсөвт төсөв ерөнхийлөн захирагч нарт хэдий хэмжээний хөрөнгө тавигдсан, аль аймаг төсвөөс хамгийн их санхүүжилт татахаар болов гэдэг мэдээллийг тоймлон хүргэж байна.


Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 8,737,771.7 сая төгрөг байна.

Монгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 10,676,615.3 сая төгрөг байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал болон хөрөнгийн зардал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 10,002.9
  • Монгол Улсын Их Хурлын дарга 61,592.7
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга 2,427.8
  • Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч 5,227.7
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 61,161.3
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга 1,487.5
  • 7 Улсын ерөнхий прокурор 79,003.3
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 4,844.4
  • Монгол Улсын Ерөнхий аудитор 27,255.2
  • Авлигатай тэмцэх газрын дарга 29,794.8
  • Санхүүгийн зохицуулах хорооны дарга 7,169.0
  • Төрийн албаны зөвлөлийн дарга 3,017.8
  • Үндэсний статистикийн хорооны дарга 11,119.8
  • Сонгуулийн ерөнхий хорооны дарга 28,122.3
  • Монгол Улсын Ерөнхий сайд 172,411.0
  • Монгол Улсын Шадар сайд 478,293.3
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 96,796.4
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 163,589.8
  • Гадаад харилцааны сайд 101,094.4
  • Сангийн сайд 3,269,136.6
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд 630,171.1
  • Зам, тээврийн хөгжлийн сайд 299,131.5
  • Батлан хамгаалахын сайд 283,646.7
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд 1,733,468.1
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 186,212.1
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2,227,442.6
  • Эрүүл мэндийн сайд 742,876.0
  • Эрчим хүчний сайд 68,741.9
  • Барилга, хот байгуулалтын сайд 206,274.3
  •  Соёлын сайд 149,349.4

Аймаг орон нутагт төсвөөс олгох санхүүгийн хэмжээ:

2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөлөл:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж