"Moderna"-гийн вакцин 95 хувийн үр дүн үзүүлжээ | News.MN

"Moderna"-гийн вакцин 95 хувийн үр дүн үзүүлжээ

"Moderna"-гийн вакцин 95 хувийн үр дүн үзүүлжээ

"Moderna"-гийн вакцин 95 хувийн үр дүн үзүүлжээ

АНУ-ын вакцин бүтээгч "Moderna" компани цар тахлыг ялах гол түлхүүр болсон вакцин гарган авлаа хэмээн мэдээлжээ. Уг вакцин нь 90 хувийн үр дүнтэй бүтээгдсэн хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн "Pfizer"-ийн вакцинтай ижил маш шинэлэг аргаар бүтээгдэн, туршигдсан байна.

"Moderna"-гийн хувьд энэ нь маш гайхалтай нээлт бөгөөд ирэх хэдэн долоо хоногт багтан вакцины зөвшөөрлөө авахаар хичээн ажиллаж байгаа аж. Гэвч одоохондоо вакцины талаар бүрэн баталгаатай болоогүй асуултууд олон байгаа юм.

Шинэ вакцины туршилтад 30 мянган хүн хамрагджээ. Эл вакцин дөрвөн долоо хоногийн зайтай хийдэг хоёр тунтай бөгөөд хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүсийн мэдээллийг эрдэмтэд шинжилж үзээд, 95 хувийн үр дүн үзүүллээ хэмээн дүгнэсэн байна.

Туршилтад хамрагдсан хүмүүсийн дунд цар тахлын халдвар авч, хүндээр өвчилсөн 11 хүн байсан нь бүгд ямар нэг гаж нөлөөгүйгээр бүрэн эдгэрчээ. Гэхдээ одоогийн байдлаар дээрх вакцин хүний биед хэр удаан хугацааны турш дархлаа тогтоохыг эрдэмтэд хэлж мэдэхгүй байгаа юм. Өмнөх вакцинуудаас ялгаатай нь шинэ вакцин цар тахлын халдвар авах хамгийн их эрсдэлтэй буюу өндөр настай хүмүүст ч гэсэн сайнаар нөлөөлж байгаа аж. Мөн энэ талаар ч бүрэн мэдээлэл байхгүй, вакцин тариулсан хүн өөрөө өвдөхөө болихоос гадна цааш халдвар тараах эрсдэл байгаа эсэхийг эрдэмтэд эцэслэн тодорхойлоогүй байна.

Вакцины туршилтад хамрагдсан хүмүүст ноцтой гаж нөлөө илрээгүй ч тариулсны дараа зарим хүмүүст хөнгөн халуурах, толгой өвдөх зэрэг энгийн шинж тэмдэг илэрчээ. Вакцины аюулгүй байдлын талаар одоохондоо бүрэн мэдээлэл байхгүй байна. Гэвч парацетамол тэргүүтэй ямар ч эм 100 хувь аюулгүй байдаггүй хэмээн эрдэмтэд сануулж байгаа билээ.

Харьцуулж үзэхэд "Moderna"-гийн вакцин "Pfizer"-ийн вакцинтай ижил горимоор ажилладаг бөгөөд ижил үр дүн үзүүлсэн ч хадгалах нөхцлийн хувьд илүү ашигтай юм байна. Учир нь "Pfizer"-ийн вакциныг цельсийн -70-аас -80 хэмд хадгалах ёстой бол "Moderna"-гийн вакциныг 2-8 хэм дулаан орчинд 30 хоног, -20 хэмд зургаан сар хүртэл хадгалах боломжтой аж.

Гэвч бусад өндөр үр дүнтэй вакцинуудын дэргэд "Moderna"-гийн вакцин илүү өндөр үнэтэй байх нь. Жишээлбэл, Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцины үнэ 4 ам.доллар, "Johnson & Johnson" компанийн хөгжүүлж буй вакцин 10 ам.доллар, "Pfizer"-ийн вакцины хоёр тун нийлээд 40 ам.доллар орчим  байх төлөвтэй байгаа бол "Moderna"-ийн вакцины хоёр тун 50-60 ам.доллар байх аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ДЭМБ-д үл итгэгч 2020-11-16 64.119.19.233

Европ ДЭМБ-аас татгалзаж байна. Бид одоо ДЭМБ-ийг сонсоод л дагаад л байх уу

Avatar

Зочин 2020-11-16 64.119.19.233

Америк ч гэсэн

Avatar

зочин 2020-11-16 192.82.65.103

zaza odool neg yum naidvartai vaccine garlaa, ternees bish orosiin vaccine hudlaa shuu, buh shatnii turshiltaa hiigeegui, yamarch batalgaa baihgui, putleriin anhdagch boloh gej ovchignoj yaruu sandruu hor hiigeed vaccine buteechihlee gej surjignesen, hulhi hor.

Avatar

Зочин 2020-11-16 202.179.26.197

Санал нэг. Одоогийн Орос бол хуучны ЗСБНХУ биш. Хамаг шилдэгүүдээ шоронд хийхийг нь хийгээд алж талаад гадагш нь хөөж явуулсан.

Avatar

Зочин 2020-11-16 124.158.82.110

БИТГИЙ ХОШГОРЦОГОО, ОРЧИН ҮЕИЙН ХАНИАДЫГ ТҮР ЗУУР Л ДАРХААС БИШ ХАНИАД ГЭЖ ӨВЧНИЙГ ЗҮГЭЭР Ч ДАРЧИХДАГГҮЙ ЮМ, ХЭРВЭЭ ТЭГДЭГ БАЙСАН БОЛ БИД ӨВӨЛ БОЛГОН ДАРХЛАА СУУХГҮЙ ДАХИН ДАХИН ХАНИАД АВААД БАЙХГҮЙ БАЙСАН

Avatar

Зочин 2020-11-16 202.21.108.21

Заа одоо л нөгөө Америка өрнөдийн еврейчүүд, сурвалжтануудын нууц элит байгуулага хүн төрөлхтнийг цөөлөх зорилготой урьдчилж бэлтгэсэн вакцинаа гаргаж ирлээ. Тэдэнд Оросын вакцин гарч ирсэн нь санамсаргүй гай гарч ирсэн бж болох. Гэвч Оросын вакцин бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэгдсэн ч их хэмжээгээр гарч чадахгүй болохоор нилээн хойно гүйцэгдсэн маягтай гаргах шиг боллоо.Баялга ,газар нутаг арвин манайх мэтийн улсад хүчээр шахаж ч магад.Билл Гейтс, Сорос нар манайх мэтийн улсад нийлүүлэхдээ тал

Avatar

Зочин 2020-11-16 202.21.98.238

Chi eruul uu? Yadaj zuv bich ih medegch mini…. 🙂

Avatar

zochin 2020-11-16 192.82.65.103

oo ene neg kommunizmiin tsagaan solio galzuu ovchtei gar baidag yum, orosiin surtal uhuulgad gun hordson, odoo edgeheesee ongorson.

Avatar

Зочин 2020-11-16 64.119.26.125

ЗГ иргэддээ сайн вакцин үнэгүй олж өгвөл болоо. Юун сая төгрөг авч идэх.

Avatar

Зочин 2020-11-16 139.5.219.62

Орос улс америкаас түрүүлж амжилттай вакцин бүтээсэн. Америкчууд улс төржин Оросын 92% үр дүнтэй вакцинаас илүү 95% гэж мэхлэн ДЭМБ-р дамжуулан нөлөөндөө оруулсан улсууддаа хүчээр шахах гэж байна.

Avatar

Зочин 2020-11-16 202.21.108.56

Трамп гуай ДЭМБ-ыг буруу шааж, гишvvнчлэлээс гараагvй бил vv? Хэт нэг талыг баримтлаад хэрэггvй байхаа. ОХУ-д нехуел байдал ялгаагvй хvнд байгаа

Avatar

Zochin 2020-11-16 202.126.88.221

Засгийн газар иргэдэд 1 удагийн мөнгөн тусламж заавал өгөх ёстой. Хурдан хуули батлах ёстой.

Avatar

Zochin 2020-11-16 202.126.88.221

Mongl yls tsar taxalin ued bux irgedde neg ydaagin bytsaltgui mungun tyslamj uzuulex estoi

Avatar

Монгол хүн. 2020-11-16 103.10.21.33

Ер нь Оросын бакцин яачаад байгаан. Орос, кятадын бакцин огт байхгүй юм шиг л давж яриад байх чинь. Энэ 2 чинь аль кэдийн л бакцинаа гаргаад ирээ биз дээ.

Avatar

Зочин 2020-11-16 182.232.184.1

Good news guys, neg davuu tal ni vaccine zuvhun tuhain huniig covid 19 r uvdhuus hangaalhaas gadna Sars CO2 virus g amigaliin zamaaraa ylgaruulhaas haldvar taraagch bolhoos davar sergiileh magadlalta gej medeelj baina, unen bol saihan l baina.

Avatar

P 2020-11-16 67.161.146.209

Medeej USA Germany 2 l best vaccination hiine shdee delhiid oilgomjtoi …, Oor ulsuud chadahgui

Avatar

Зочин 2020-11-16 62.216.202.244

За дээ мэдэхгүй дунд нь а ядарч байгаа хүний хувьд Герман оношлуур үнэхээр авах юм алга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж