"Moderna"-гийн вакцин 95 хувийн үр дүн үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.16-нд нийтлэгдсэн

"Moderna"-гийн вакцин 95 хувийн үр дүн үзүүлжээ

"Moderna"-гийн вакцин 95 хувийн үр дүн үзүүлжээ

АНУ-ын вакцин бүтээгч "Moderna" компани цар тахлыг ялах гол түлхүүр болсон вакцин гарган авлаа хэмээн мэдээлжээ. Уг вакцин нь 90 хувийн үр дүнтэй бүтээгдсэн хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн "Pfizer"-ийн вакцинтай ижил маш шинэлэг аргаар бүтээгдэн, туршигдсан байна.

"Moderna"-гийн хувьд энэ нь маш гайхалтай нээлт бөгөөд ирэх хэдэн долоо хоногт багтан вакцины зөвшөөрлөө авахаар хичээн ажиллаж байгаа аж. Гэвч одоохондоо вакцины талаар бүрэн баталгаатай болоогүй асуултууд олон байгаа юм.

Шинэ вакцины туршилтад 30 мянган хүн хамрагджээ. Эл вакцин дөрвөн долоо хоногийн зайтай хийдэг хоёр тунтай бөгөөд хоёр дахь тунг хийлгэсэн хүмүүсийн мэдээллийг эрдэмтэд шинжилж үзээд, 95 хувийн үр дүн үзүүллээ хэмээн дүгнэсэн байна.

Туршилтад хамрагдсан хүмүүсийн дунд цар тахлын халдвар авч, хүндээр өвчилсөн 11 хүн байсан нь бүгд ямар нэг гаж нөлөөгүйгээр бүрэн эдгэрчээ. Гэхдээ одоогийн байдлаар дээрх вакцин хүний биед хэр удаан хугацааны турш дархлаа тогтоохыг эрдэмтэд хэлж мэдэхгүй байгаа юм. Өмнөх вакцинуудаас ялгаатай нь шинэ вакцин цар тахлын халдвар авах хамгийн их эрсдэлтэй буюу өндөр настай хүмүүст ч гэсэн сайнаар нөлөөлж байгаа аж. Мөн энэ талаар ч бүрэн мэдээлэл байхгүй, вакцин тариулсан хүн өөрөө өвдөхөө болихоос гадна цааш халдвар тараах эрсдэл байгаа эсэхийг эрдэмтэд эцэслэн тодорхойлоогүй байна.

Вакцины туршилтад хамрагдсан хүмүүст ноцтой гаж нөлөө илрээгүй ч тариулсны дараа зарим хүмүүст хөнгөн халуурах, толгой өвдөх зэрэг энгийн шинж тэмдэг илэрчээ. Вакцины аюулгүй байдлын талаар одоохондоо бүрэн мэдээлэл байхгүй байна. Гэвч парацетамол тэргүүтэй ямар ч эм 100 хувь аюулгүй байдаггүй хэмээн эрдэмтэд сануулж байгаа билээ.

Харьцуулж үзэхэд "Moderna"-гийн вакцин "Pfizer"-ийн вакцинтай ижил горимоор ажилладаг бөгөөд ижил үр дүн үзүүлсэн ч хадгалах нөхцлийн хувьд илүү ашигтай юм байна. Учир нь "Pfizer"-ийн вакциныг цельсийн -70-аас -80 хэмд хадгалах ёстой бол "Moderna"-гийн вакциныг 2-8 хэм дулаан орчинд 30 хоног, -20 хэмд зургаан сар хүртэл хадгалах боломжтой аж.

Гэвч бусад өндөр үр дүнтэй вакцинуудын дэргэд "Moderna"-гийн вакцин илүү өндөр үнэтэй байх нь. Жишээлбэл, Оксфордын их сургуулийн бүтээж буй вакцины үнэ 4 ам.доллар, "Johnson & Johnson" компанийн хөгжүүлж буй вакцин 10 ам.доллар, "Pfizer"-ийн вакцины хоёр тун нийлээд 40 ам.доллар орчим  байх төлөвтэй байгаа бол "Moderna"-ийн вакцины хоёр тун 50-60 ам.доллар байх аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж