Оросын Буриадад 14 хоногийн хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

Оросын Буриадад 14 хоногийн хөл хорио тогтоолоо

Оросын Буриадад 14 хоногийн хөл хорио тогтоолоо

ОХУ-ын Буриад улсад Covid-19-ын  халдварыг бууруулах зорилгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 16-наас арваннэгдүгээр сарын 30 хүртэл хоёр долоо хоногийн хатуу хөл хорио тогтоосныг тус улсын тэргүүн Алексей Цыденеов мэдэгдлээ.

Хоёр долоо хоногийн хугацаанд бүх худалдааны төв, нийтийн хоолны газрууд, кинотеатр, үсчин, гоо сайхны салонууд, халуус усны газруудын үйл ажиллагааг түр зогсоолоо. Харин нийтийн хоолны газрууд, хүнсний үйлчилгээний газрууд захиалгаар хүргэлт хийхийг зөвшөөрсөн байна. Албан байгууллагын ажилчдын хоолны газрууд ажиллах боловч халдвар, хамгааллын хатуу дэглэм сахихыг үүрэгджээ.

Хатуу хөл хорионы дэглэмийг сунгах төлөвлөгөөгүй байгаа гэдгээ Алексей Цыденов мэдэгдсэн байна. “Хоёр долоо хоногоос илүү хөл хориог сунгах төлөвлөгөөгүй байна. Цааш сунгах тусам эдийн засгийн хувьд гарах үр дагавар нь хүнд байх болно” хэмээн Алексей Цыденов хэлсэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж