Халдварыг зөвхөн хатуу хөл хорио тогтоож л зогсоох боломжтой

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан

Халдварыг зөвхөн хатуу хөл хорио тогтоож л зогсоох боломжтой

Халдварыг зөвхөн хатуу хөл хорио тогтоож л зогсоох боломжтой

100 жилийн тэртээх Испанийн ханиад, одоогийн Covid-19 цар тахлын хооронд  ижил төстэй болон ялгаатай тал хэр олон байгаа талаар халдвар судлаач эмч Владимир Болибок Sputnik радиод ярьсан байна.

Владимир Болибокийн хэлснээр 100 жилийн өмнө дэгдсэн Испанийн ханиадны тархалт, үргэлжилсэн үйл явцаас өнөөгийн цар тахлын цаашдын нөхцөл байдлыг тодорхойлж болох ажээ. “100 жилийн өмнөхтэй адилаар өнөөгийн цар тахал намжих эсэх нь сүргийн дархлаанаас хамаарна. Испанийн ханиад цар тахал гурван удаагийн давалгаатай байсан. Эхнийх нь хаврын дэгдэлт, дараа нь намар-өвлийн, тэгээд гурав дахь дараа жилийнх намар-өвөл-хаврын дэгдэлт байсан. Хамгийн хүнд үе нь хоёрдугаар давалгаа байсан. Өнөөгийн цар тахал ч мөн ялгаагүй байдлаар өрнөх бололтой. Эхний давалгааны дараа сүргийн дархлаа огт үүсээгүй. Одоо  харин хоёр дахь давалгаа явж байна” хэмээн Владимир Болибок хэллээ.

Гэхдээ халдварыг хатуу хөл хорио тогтоож чадвал хоёр долоо хоногийн дотор зогсоож болно гэж тэр үзэж байна. “Халдвар судлалын ямар ч номонд иргэдийн хөл хорио тогтоовол ямар ч халдварыг бууруулж, улмаар зогсоож болно гэж бичсэн байдаг. Яагаад гэвэл ямар ч вирус хүний биед мөнх байдаггүй. Эсвэл вирус организмтайгаа үхнэ, эсвэл вирус өөрөө үхнэ. Тиймээс хөл хорио маш чухал” хэмээн тэр хэллээ.

Чухам хатуу хөл хорионы аргаар Хятад, Тайвань, Өмнөд Солонгос, Вьетнамд халдварыг зогсоож чадсаныг тэр санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж