Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 28 иргэнийг шалгаж байна | News.MN

Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 28 иргэнийг шалгаж байна

COVID-19

Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 28 иргэнийг шалгаж байна

Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 28 иргэнийг шалгаж байна

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Covid-19-ийн цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна. 


ЭМЯ: НЭМЖ СOVID-19-ИЙН ТОХИОЛДОЛ ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

Өглөөний 11.00 цагаас хойш нийслэлийн халдварын голомтын ойрын хавьтлын 56 хүний шинжилгээнд Covid-19 илрээгүй. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 181 хүнд мөн адил халдвар илрээгүй. Ингэснээр Монгол Улсад Covid-19-ийн батлагдсан тохиолдол 431 байна. Одоохондоо нэмж халдвар илрээгүй. Улаанбаатар хотын голомтод батлагдсан халдварын нийт тохиолдол ес. Ойрын хавьтал нь найм байгаа бөгөөд үргэлжлүүлэн тандахад нийт хавьтлын тоо 348 болсон. 348 хүнээс 76 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Хоёрдогч хавьтал болох 2000 гаруй хүнд шинжилгээ хийх ёстойгоос 400 гаруй хүнд шинжилгээ хийсэн. 348 ойрын хавьтлаас 272 хүнд шинжилгээ хийгдсэн. Хоёр дахь давтан шинжилгээг 45 хүнд хийсэн бол гурав дахь давтан шинжилгээг найман хүнд хийсэн байна.

ЦАХИМ ОРЧИНД МӨРИЙТЭЙ ТОГЛОХ НЬ НЭМЭГДЭЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.БААТАРХҮҮ:

-Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 28 иргэнийг шалгаж байна. Тодруулбал, Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд хүнс тээвэр ачиж явсан автомашины жолооч Э нь Ховд аймгийн арван иргэн, Говь-Алтай аймгийн нэг иргэнийг тээвэрлэж явсныг илрүүлсэн. Хэнтий аймагт мөн хоёр иргэн хулгайн замаар яваад баригдсан. Дундговь аймгийн Даланжаргалан сумын постоор том оврын автомашинд дөрвөн иргэн сууж яваад саатуулагдсан. Дундговь аймгийн нутаг дэвсгэрт гурван иргэн, Хэнтий аймагт дөрөв, Увс аймагт хоёр гэх мэтчлэн 28 иргэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн.

Үүнээс гадна цахим орчинд мөрийтэй тоглох нь нэмэгдэж байна. Энэ төрлийн 13 цахим хаягийг зохион байгуулсан 30 иргэнийг олж тогтоосон. Эдгээрээс найман иргэнд сануулга өгч, зургаан иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгосон. Мөрийтэй тоглоомд оролцсон иргэдийг бүгдийг нь олж тогтоох ажиллагаа явагдаж байна.

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед цахим мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тараасан 39 зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлэн, таван иргэнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгон, 34 зөрчилд холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Худал мэдээлэл тараасан 39 иргэний гурав нь гадаад улсын иргэн юм. Холбооны бүгд найрамдах Герман улсад оршин сууж байгаа монгол эмэгтэй нь өөрийн цахим орчинд худал мэдээллийг удаа дараа тараасан асуудлууд дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэмийг зөрчин машинтайгаа нэвтрэх гэж шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн иргэний бичлэгийг та нар үзсэн байх. Түүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Мөн цахим орчинд архи согтууруулах ундааны төрлийн зүйл худалдан борлуулах гэж оролдсон, борлуулсан нийт 88 зөрчлийг тогтоон, холбогдох шалгалтыг явуулж байна. Үүн дээр долоон тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Учир нь тээврийн хэрэгсэлдээ архи зарж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж