Дэлхий нийтийг түгшээсэн Covid-19 Монголд гарсан энэ үед хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Иймд согтууруулах ундааны хэрэглээ, худалдан борлуулалтыг түр хугацаанд хориглоод буй. Гэвч Covid-19-ийн аюулт хор хөнөөлийг үл ойшоон өөрийгөө болон ойр дотны хүмүүс, ард иргэдэд халдвар түгээх буруу үйлдэл гаргаж байгаа хүмүүс цөөнгүй байгааг ЦЕГ-аас анхаарууллаа.
Тус газраас өчигдөр (2020.11.15) өгсөн мэдээллээр эрүүлжүүлэх байрт 77 хүн саатуулагдсан бол зөрчил гаргасан 256 тохиолдол бүртгэгджээ. Мөн гэмт хэрэг 37 бүртгэгдсэн бол согтуугаар машин жолоодсон 17 иргэнийг хяналт шалгалтаар илрүүлэн, хариуцлага тооцсон байна.
Холбоотой мэдээ