Фан Цендун дахин ноёрхлоо тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2020.11.16-нд нийтлэгдсэн

Фан Цендун дахин ноёрхлоо тогтоолоо

Фан Цендун дахин ноёрхлоо тогтоолоо

ITTF буюу Олон улсын ширээний теннисний холбооноос эрэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээнийг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 13-наас 15-ны өдрүүдэд БНХАУ-ын Вэйхай хотод зохион байгууллаа.

Энэ жилийн дэлхийн цомын шигшээ тоглолтод дэлхийн чансааны номер нэг, дэлхийн цомын гурван удаагийн аварга Фань Цендун болон 2016 оны олимпийн аварга, хоёр удаагийн дэлхийн цомын аварга Ма Лонг нар учраа тааран тоглов.

Тоглолт тун өрсөлдөөнтэй явагдсан бөгөөд шийдвэрлэх долдугаар ээлжийн тоглолтод өдгөө 23 настай Фань Цендун 11-9 гэсэн харьцаатайгаар илүүрхэж, сүүлийн гурван жил дараалан, нийтдээ дөрөв дэх удаагаа дэлхийн цомын тэмцээнд түрүүлж байна.

Тэмцээний дараа Фань Цендун хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дэлхийн цомын тэмцээнийг маш өндөр зохион байгуулалттай явуулсан ITTF болон энэхүү тэмцээнийг зохион байгуулах хорооны гишүүдэд талархлаа илэрхийлмээр байна. Мөн багийнхандаа баярлалаа гэж хэлье.

Цар тахлаас үл хамааран бид өндөр түвшинд бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Найман сар олон улсын тэмцээнд оролцоогүй ч гэсэн сайн бэлтгэл хийснийхээ үр дүнд алдаа гаргалгүй тайван тоглож чадлаа” хэмээжээ.

Өдгөө 32 настай олимп, дэлхийн аварга Ма Лонг мөнгөн медаль хүртсэнийхээ дараа “Харимото сүүлийн хоёр жил хурдацтай сайжирч байна. Би өнгөрсөн жил дэлхийн цомд түүнд хожигдож байлаа” хэмээн өсч буй залуу од Харимотог сайшаав.

Хүрэл медалийн төлөө Японы олимпийн найдвар, өдгөө 17 настай Томоказү Харимото болон БНСУ-ын Жан Вү-Жин нар тааран тоглож, Томоказү Харимото долоон ээлжийн тоглолтод 4-3 гэсэн харьцаатай ялалт байгууллаа. Томоказү Харимото тоглолтын дараа “Үдээс хойш хагас шигшээд Ма Лонгийн эсрэг сайн тоглосон боловч хожигдсон нь надад хүнд цохилт болсон. Гэхдээ медаль авсан нь сайн хэрэг. Амар тоглолт байсангүй” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж