Дархан-Уул: 5202 иргэний шинжилгээнээс Сovid-19 илрээгүй

Хуучирсан мэдээ: 2020.11.16-нд нийтлэгдсэн

Дархан-Уул: 5202 иргэний шинжилгээнээс Сovid-19 илрээгүй

Дархан-Уул: 5202 иргэний шинжилгээнээс Сovid-19 илрээгүй

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, өнөөдөр (2020.11.16)-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийнхээ талаар танилцуулав. Мэдээллийн эхэнд, УОК-ын шийдвэрээр хөл хорионы дэглэмийг 14 хоног сунгах шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгааг онцоллоо.

Онцгой дэглэмийн үед Дархан-Уул аймагт тусгай зөвшөөрөлтэй 11 аж ахуйн нэгж, газрын тосны үйлдвэрлэлээс бусад арван төрлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нь. Гэхдээ тусгай горимын дагуу цагийн хуваариар ажиллах ба шаардлагатай үед гэрээсээ ажиллах юм байна.

Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргалын мэдээлснээр, өнөөдөр 12:00 цагийн байдлаар түргэвчилсэн оношлуураар 5202 иргэнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. Мөн PCR шинжилгээгээр 450 иргэнээс сорьц авахад сөрөг буюу Covid-19 илрээгүй байна. Сэлэнгэ аймагт халдварын голомт илэрсэн тул эрсдэлтэй бүс нутагт Дархан-Уул аймаг хамарч байгаа учраас ийнхүү шинжилгээ хийжээ.

Тус аймаг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн багш нар, УСУГ, Дархан, Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ, банк, ШТС, худалдаа эрхлэгчид, үсчин гоо сайхан таксины жолооч нараас үе шаттайгаар шинжилгээ авч буй юм байна.

СЭЛЭНГЭ АЙМАГ ХАЛДВАРЫН ГОЛОМТ БОЛСОН ТУЛ ДАРХАН-УУЛ ЭРСДЭЛТЭЙ БҮС НУТАГ БОЛЛОО

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.АЗЖАРГАЛ:

-Өнөөдөр аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Сэлэнгэ аймаг руу явж буй махны худалдаа эрхлэгчид болон хүнсний нийлүүлэлтийн худалдаа эрхлэгчдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах шийдвэр гаргалаа. Дархан-Уул аймагт дотуур байранд 749 оюутан байна. Тэднээс аймаг дотроо буй Шарын гол, Орхон, Хонгор суманд буй 54 оюутнаас шинжилгээ авсан. Эдгээр оюутнуудуудыг дээрх суманд хүргэж өгөх ажлыг зохион байгуулна. Дараа нь үлдсэн оюутнуудыг тухай тухайн суманд хүргэж өгөх ажлыг зохион байгуулна. Бид хүн амын 10 хувийг шинжилгээнд хамруулахаар зорин ажиллаж байна. Зөвхөн өчигдрийн байдлаар 4500 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас шаардлагатай түргэвчилсэн оношлуурууд хүлээн авч, 5000 гаруй иргэнд шинжилгээ хийж дуусгахаар ажиллаж байна. Энэ нь хүн амын 10 хувь боловч ар гэрийн хүмүүсийг нь тооцвол 30-40 хувь болж байгаа юм. Тэгэхээр хүн амын 30-40 хувьд Сovid-19 халдварласан эсэхийг тогтоохоор ажиллаж байна гэж ойлгож болно. Хэдийгээр шинжилгээний хариу сөрөг гарч байгаа нь сайн мэдээ боловч иргэд та бүхэн тайвширч болохгүй. Өнөө өглөөний мэдээгээр Сэлэнгэ аймагт халдварын дахин нэг тохиолдол илэрсэн. Энэ нь тус аймаг халдвар тээгч голомт бүс нутаг болсон тул зэргэлдээх Дархан-Уул аймаг ч бас маш өндөр эрсдэлд орж байна. Хүнс болон түлш түлээний хэрэглээг тодорхой хяналтын дор зохион байгуулж байна.

2020.11.16

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР АЙМГИЙН ОНЦГОЙН КОМИССЫН МЭДЭЭЛЭЛ

Posted by RGB' TV on Sunday, November 15, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж