Сахарын салан тусгаарлагчид гал зогсоох хэлэлцээрийг эцэслэхээ зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.11.16-нд нийтлэгдсэн

Сахарын салан тусгаарлагчид гал зогсоох хэлэлцээрийг эцэслэхээ зарлалаа

Сахарын салан тусгаарлагчид гал зогсоох хэлэлцээрийг эцэслэхээ зарлалаа

Баруун Сахарын салан тусгаарлах Полисарио Фронт хөдөлгөөний удирдагч Брахим Гали Мороккотой байгуулж, 29 жилийн турш мөрдөж ирсэн гал зогсоох хэлэлцээрийг эцэс болгохоо зарлаж, Мороккогийн хил дээр сүүлийн үед болж буй гүйцэтгэх ажиллагаануудыг өдөөн хатгалга хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.

Брахим Гали "Фронтынхон цаашид гал зогсоох хэлэлцээрийг дагаж мөрдөхгүй" хэмээн Сахарын мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. Харин Мороккогийн талаас гал зогсоох хэлэлцээрийг цаашид мөрдсөөр байхаа мэдэгдсэн ч Морокко болон өөрсдийн тусгаар тогтнолоо зарласан Бүгд найрамдах ардчилсан Арабын Сахрави улсын хил дээрх Эл Гергарат хот дахь цэргийн үйл ажиллагаагаа болиулахгүй хэмээжээ.

Гали НҮБ-д илгээсэн захидалдаа “Морокко улс цэргийн гүйцэтгэх ажиллагаа явуулснаараа гал зогсоох болон бусад цэргийн хэлэлцээрүүдээ зөрчиж, колончлолын эсрэг энх тайван замаар явах боломжийг үгүй хийж байна” хэмээн бичжээ.

Баруун Сахар нь удаан хугацааны турш маргаантай байсаар ирсэн билээ. 1976 онд Испани улс тухайн бүс нутгийг удирдахаас татгалзаж, 1979 онд Мавритан улс хяналт тогтоох хүсэлтээ татан авснаас хойш Морокко улс, Полисарио Фронт нар хоорондоо тулалдсаар 1991 онд НҮБ эвлэрлийн хэлэлцээр хийх хүртэл үргэлжилсэн аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж