Засгийн газар, УОК-ын шийдвэрээр “Covid-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хөл хорионы хатуу дэглэм тогтоогоод байна. Онцгой дэглэмийн үед улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зогсоосон ч хүнс, эм тариа хилээр саадгүй нэвтэрч буйг албаны хүмүүс мэдээлсэн. Мөн ачаа тээврийн онгоц нислэг үйлдэж байгаа юм.
Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн 24 цагийн байдлаар “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн карго нислэг үйлджээ. Мөн “УБТЗ” ХНН-ийн галт тэрэг хойд чиглэлд 9132 кг, урд чиглэлд 1825 кг ачаа тээвэрлэж, Бичигт, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 172 тээврийн хэрэгсэл хяналтын дор хэвийн зорчсон байна.
Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн тул зөвшөөрөлтэй автомашин зорчих боломжтой.
Холбоотой мэдээ