“Энхсаран”-д тусгаарлагдсан иргэдийг шилжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.16-нд нийтлэгдсэн

COVID-19

“Энхсаран”-д тусгаарлагдсан иргэдийг шилжүүлж байна

“Энхсаран”-д тусгаарлагдсан иргэдийг шилжүүлж байна

Улсын Онцгой комисс (УОК)-ын даргын өгсөн үүргийн дагуу шуурхай штабаас “Энхсаран” сувилалд тусгаарлагдсан иргэдийг өнөөдөр (2020.11.16) шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. "Энхсаран" сувиллын гуравдугаар байранд арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Улмаар халдварын багц шинжилгээ хийхэд 24 хүнээс халдвар илэрч, бүртгэгдсэн учраас хол болон ойрын хавьтлын нийт 61 хүнийг ХӨСҮТ-д шилжүүлсэн байдаг.

Өнөөдөр нэгдүгээр байранд байсан 11 хүн, дөрөвдүгээр байранд байсан 70 иргэнийг шилжүүлж байна. Тус байрууд нь гуравдугаар байраас тусдаа байршилтай бөгөөд тэднийг өрөө бүрээр нь тус тусад нь тээвэрлэж буй юм. 

“Энхсаран сувилалд үлдэх тус сувиллын ажилчид, эм эмнэлэг, хүчний байгууллагын ажилчдыг ХӨСҮТ-ийн зөвлөмжөөр тусад нь тусгаарлан ажиглалтад авна. Тус сувиллын эцсийн халдваргүйжүүлэлтийг Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс хийнэ. Тодорхой хугацаанд хатуу хяналт дор "Энхсаран" сувиллыг хянана. Цаашдаа тус сувиллыг тусгаарлалтын зориулалтаар ашиглахгүй” хэмээн Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ.

“Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан 45 хүнээс Covid-19 илрээд буй юм. Тус сувилалд тусгаарлагдаж буй 81 хүнээс таван удаа шинжилгээ авсан бөгөөд “Dream” зочид буудалд тусгаарлах юм байна.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж