Чингис хааныг "Бадрангуй цагаан тэнгэр" хэмээн шүтэж иржээ

Хуучирсан мэдээ: 2020.11.16-нд нийтлэгдсэн

Чингис хааныг "Бадрангуй цагаан тэнгэр" хэмээн шүтэж иржээ

Чингис хааныг "Бадрангуй цагаан тэнгэр" хэмээн шүтэж иржээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" өнөөдөр (2020.11.16) тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан “Чингис хаан ба Монголын бурхны шашны өв” үзэсгэлэн цахимаар нээлтээ хийлээ. Үндэсний номын санд дэлгэгдсэн уг үзэсгэлэнд Монголын сүүлчийн эзэн хаан Лигдэн хааны үед зуруулсан Чингис хаан, түүнтэй холбоотой тахилга шүтээний зураг, Цогт хунтайжийн бүтээл, судар бичгүүдийг дэлгэжээ. Цахим үзэсгэлэнд онцлох өв соёлын дээжийг Гандан хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичиг Н.Амгалан танилцуулсан билээ.

Бичгийн эх сурвалжид тэмдэглэснээр Чингис хаан бол Гэсэрийн хурмастын бага хүү Бадрангуй цагаан тэнгэр хэмээн тэмдэглэсэн байдаг аж. Энэ ч утгаараа хан хурмастын хамгийн бага хүү хүний биеэр мэндэлсэн нь Их эзэн Чингис хаан гэж монгол түмэн шүтэж иржээ. Үүний тод жишээ нь, Их эзэн Чингис хааны шүтээн хөрөг аж. Уг хөргийг алтан ургийн хаад, ноёд шүтэж ирсэн байна. Энэхүү тахилга уламжлалыг дагаж сүм, хийд тахисаар ирсэн түүхтэй аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж