Хөл хориотой өдрүүдийг үр дүнтэй өнгөрүүлэх боломж УНШЛАГЫН МАРАФОН | News.MN

Хөл хориотой өдрүүдийг үр дүнтэй өнгөрүүлэх боломж УНШЛАГЫН МАРАФОН

Хөл хориотой өдрүүдийг үр дүнтэй өнгөрүүлэх боломж УНШЛАГЫН МАРАФОН

Хөл хориотой өдрүүдийг үр дүнтэй өнгөрүүлэх боломж УНШЛАГЫН МАРАФОН

Үл мэдэгдэх вирусээс цар тахлын хэмжээнд очоод буй Ковид19-тай холбоотойгоор улс орон даяар хатуу хөл хориог тогтоогоод байгаа билээ. Хүн бүр хөл хорионд байгаа энэ үед аль болох дархлаагаа унагахгүй байж, өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнддээ онцгойлон анхаарахыг албаны байгууллагуудаас зөвлөж байгаа юм.

Бид хөл хориотой энэ үед зохион байгуулагдах гэж буй Англи хэл дээр цахимаар ном унших уншлагын марафоны талаар нэгэн сонирхолтой ярилцлагыг бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн ярилцлагын зочноор Монголын Хил Хязгааргүй Уншигчдын Холбоо (Mongolian Extensive Reading Association)-ийн гүйцэтгэх захирал З.Амаржаргал оролцлоо.

Хэрэв та хөл хориотой энэ өдрүүдэд өөрийгөө хөгжүүлэхээр зэхэж байгаа бол доорх мэдээлэл танд хэрэг болох болно.


-Хатуу хөл тогтоосонтой холбоотойгоор хүн бүр үр дүнтэйгээр энэ өдрүүдийг даван туулах, аргачлалуудыг эрэлхийлж байгаа байх. Юуны түрүүнд уншлагын марафоны талаар товчхон ойлголт өгөхөөс эхэлье.

-Сайн байцгаана уу? Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор гэртээ байж, төр засгаас гаргасан дүрэм журмыг дагаж мөрдөж байна. Миний хувьд ч мөн адил. Харин гэрийн хорионд байхдаа юу хийх вэ, цагаа хэрхэн үр дүнтэй өнгөрөөх талаар бодож, зарим нь өөрийгөө хөгжүүлэх дасгал хөдөлгөөн, ном унших гэх мэт аргыг хэрэглэж байгаа байх. Улс орон даяар хөл хорио тогтоогоод буй энэ үед Лингорс компани болон Монголын Хил Хязгааргүй Уншигчдын холбооноос санаачлан Англи хэл дээр цахимаар ном унших уншлагын марафоныг 8 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх талаар эрэлхийлж байгаа хүн бүр манай марафонд оролцох боломжтой. Ер нь манай уншлагын марафоны талаар бол манай уншигчдын холбооны гишүүд дэмжигчид сайн мэддэг болж байгаа гэж хэлж болно. Дуртай номоо цахимаар уншингаа өөрийнхөө Англи хэлний мэдлэгийг сайжруулах хүсэлтэй хүн бүрт манай марафонд нээлттэй бөгөөд 2020 оны 11-р сарын 14-өөс  11-р  сарын 21-ныг дуустал бүртгэл явагдаж байгааг дуулгая.

-Өнгөрсөн хугацаанд Бартаат, Бүтээлч, Багш нарын гэх мэт маш олон төрлийн уншлагын марафонууд явагдсан байгаа. Энэ удаагийн марафоны гол онцлог юу байгаа вэ?

-Манай өмнөх уралдаануудын оролцогчид бүгд марафоны барианд орох улмаар уралдаанд өөрийн хувийн дээд амжилтаа тогтоох цаашлаад шагналын эзэн болох боломжийн төлөө уралдаж байсан бол энэ удаа багийн гишүүдийн дунд бие биенээ халамжлах /менторлох/,бие биедээ урам зориг өгөх, бүр тодруулбал ангийнхаа xreading цахим номын санд орж унших, санхүү мөнгөний боломжгүй найз нөхдийгөө оролцуулах арга замыг хайх гээд, нийт англи хэлээр уншихыг хүсэж буй хүүхэд залуусын хамтын оролцоог бий болгох зорилготойгоороо онцлогтой байгаа. Товчхондоо хэлбэл энэ удаад ганцаараа биш, багаа бүрдүүлээд баг, хамт олноороо оролцоно гэсэн үг. Тэгэхээр энэ удаа сайн уншдаг оролцогч ганцаараа сайн унших нь чухал биш хамт оролцогч нарыгаа уншихад нь дэмжлэг үзүүлэх, багаар хамтран ажиллах, ингэхдээ зайнаас буюу онлайнаар нэгэн баг болж оролцоно. Тэр ч утгаараа бид хамтын үр дүнг чухалчилна гэж харж байна.

-Уншлагын марафоны гол онцлог аргачлалдаа байдаг шүү дээ. Тэгэхээр Extensive reading эх аргачлалын талаар мэдээлэл өгөөч?

-Тэгэлгүй яахав. Бид дэлхий улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн XReading цахим номын сангаар дамжуулан Extensive reading аргачлалаар Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нь анхаарч ажилладаг. Лингорс компанийн хувьд тус олон улсын Xreading цахим номын сангийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч байгууллага нь юм. (www.xreading.com)

Энэхүү аргачлал маань хэд хэдэн салшгүй хэсгээс бүрдэх ба аль болох бүгдийг нь хэрэгжүүлбэл зүгээр. Нэгдүгээрт, хурдан уншлагын аргуудыг хэрэглэнэ. Үүнд, нүдээр хурдан гүйлгэж унших, мөр мөрөөр нь унших, хэдэн мөрөөр унших, хараагаа хуудасны гол байрлуулан тэлж хуудас хуудсаар нь унших гэх мэх аргуудаас хэрэглэнэ. Хоёрдугаарт, Хэн нэгний унш гэсэн материалыг бус өөрийн унших дуртай, өөрөө сайн дурын үндсэн дээр сонгож уншина гэсэн үг. ЕБС-д сурагчид маань сургалтын хөтөлбөрийн дагуу тодорхой материалыг багш унш гэсэн учраас уншиж, өгөгдсөн асуултад хариулахын тулд уншдаг. Харин чөлөөт сонголтоор өөрийн дуртай ном, сэдвийг хэний ч шаардлага шахалтгүй уншаад төгсгөлд нь номын дотроосоо сорил байдлаар асуултад хариулах хэмжээнд унших нь энэ аргачлалд бас багтана. Гуравдугаарт, Англи хэл сурч байгаа суралцагчид толь бичиг ашиглахгүйгээр 99 хувь ойлгож, сонгосон номоо эхнээс нь дуустал тасралтгүй үргэлжлүүлэн уншина. Ингэхдээ шинэ үг хэллэг гарах үед өөрийн ойлголтоор тааварлан цааш үргэлжлүүлэн унших тул үгийг нүдлэн тогтоох чадвар хамт сайжирдаг.

Дээрх гурван аргачлал маань бүгд extensive reading уншлагын аргачлалд багтдаг.

-Xreading цахим номын сангийн онцлог давуу тал, уншигчдад олгож байгаа боломжуудын талаар мэдээлэл өгөөч?

Сайхан асуулт байна. Яагаад гэвэл би өөрөө саяхан болсон 500 англи хэлний  багш нар оролцсон уншлагын уралдааны нэг оролцогч нь байна. Холбоог удирдан ажиллуулахаас гадна би өөрөө англи хэлний багш хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх боломж гэж олзуурхан их баяртай оролцлоо. Xreading цахим номын сангийн онцлогын тухайд хэвлэлийн компаниудын эх зохиолыг хялбаршуулан оруулж буй арга барил өөр өөр юм байна. Зарим компани IELTS, TOEFL зэрэг хэлний түвшин тогтоох шалгалтын унших хэсгийн асуулт хариултад нийцэхээр номоо хялбаршуулсан байхад зарим хэвлэлийн компани ярианы англи хэлний үг өгүүлбэр, хэллэг зэргийг түлхүү оруулж өгсөн байдаг.

Уншигчдад олгож байгаа давуу тал гэвэл өөрийнхөө хэдий хэр хэмжээний үг хэллэгтэй  эсэх, мөн түүнийгээ номын асуулгаар баталгаажуулж өөртөө үгийн тоо нэмж дата үүсгэх, сонсгол ба уншлага тус бүрээр нь өөрийн уншсан цагаар өөрийгөө мониторнг хийх гээд олон давуу тал, боломжийг олгож байгаа. Энэ талаар манай марафонд өмнө оролцож байсан уншигч гишүүдийн сэтгэгдлээс харж болно.

Мөн англи хэлний багш нарын хувьд Xreading цахим номын сангийн админ эрхээр хамтран ажиллах боломжтой байгаа бөгөөд багш нар админ эрхээрээ  сурагчдын хичээлээс гадуурх даалгаврын гүйцэтгэлийг цаг минут, уншсан номын тоо, үгийн тоо гээд олон үзүүлэлтээр ахиц өөрчлөлтийг дүгнэж болно.

-Марафонд оролцохын тулд мэдээж номын сангийн эрхтэй байх ёстой байх. Оролцогчид энэ талын мэдээллээ хаанаас авах вэ?

-Лингорсын вэб мөн нүүр хуудаснаас мэдээлэл авч болно. Мөн англи хэлний багш нараасаа дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Марафоны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Лингорс фэйсбүүк пэйж хуудас https://www.facebook.com/lingors болон Extensive readers in Mongolia https://www.facebook.com/groups/730525186962747/ фэйсбүүк группээс авах боломжтой. Та бүхэн мөн 99009025, 75059025 утсаар мөн мэдээлэл авч болно.

-Анх зохион байгуулагдсанаасаа хойш 10 удаагийн марафон зохион байгуулагдсан байна. Энэ хугацаанд хэчнээн хүн оролцов?

-Бид марафоныг анх 2019 оны 09 дүгээр сараас хойш зохион байгуулсан, үүнээс хойш нийт 10 удаагийн марафон, гишүүдээ идэвхижүүлэх хөтөлбөрүүдэд 6000 гаруй оролцогч хамрагдаад байна. Оролцогчдын цар хүрээ байнгын өргөжиж байгаа бөгөөд Улаанбаатар хот, 21 аймаг, мөн сүүлийн үед гадаадад суугаа Монголчууд маань нэмэгдэж байна. Уншлагын марафоныг бид 1-5 дугаар анги, 6-8 дугаар анги, 9-12 дугаар анги, Оюутан, Насанд хүрэгчид гэсэн 5 ангиллаар зохион байгуулдаг учраас англи хэлээ сайжруулахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй гэсэн үг.

-Энэ удаагийн марафонд багаараа оролцох юм байна. Тэгэхээр багийн гишүүд ямар болзлыг хангах ёстой вэ?

-Энд би нэг зүйл тодруулах нь зүйтэй болов уу. Энэ удаагийн марафонд оролцох туршлагатай уншигчид маань өөрийн багаа бүрдүүлэн оролцоно. Энэ хүнийг бид халамжлагч буюу ментор гэж байгаа юм. Баг бүрийг менторлох хүний хувьд өөрөө уншиж уралдах гэхээсээ илүү багийн бүх гишүүдийг жигд, тэгш оролцоотой уншуулахыг дэмжигч байр суурьтайгаар оролцоно. Харин багийн гишүүдийг бид хамтрагч нар буюу шинэ уншигчид байхаар харж байна. Тийм учраас нэгдүгээрт, Англи хэлээр ном уншиж уралдаанд орж байгаагүй. Хоёрдугаарт, Англи хэлээр ном уншихыг маш их хүсдэг. Гуравдугаарт, Xeading буюу Лингорсын цахим номын санг сонссон, өөр суралцагчид ном уншдаг тухай мэддэг ч гэр бүлийн санхүү мөнгөний бололцоо эсвэл өөрийн зориг дутсанаас унших эрх авч чадахгүй байсан суралцагч. Дөрөвдүгээрт, Өдөр бүр багийн уншлагын төлөө 20-30 минут зарцуулах хувийн төлөвлөгөө гарган түүнийгээ эцэг эхдээ танилцуулсан гэх мэт  англи хэлээ сайжруулахыг хүссэн хэн бүхнийг оролцохыг санал болгож байна. Англи хэлний сонсох, ярих, бичих чадвараа сайжруулах хүсэлтэй хүмүүс маань хөл хорионы энэ үеийг ашиглаад өөрийнхөө оюунд хөрөнгө оруулалт хийж аваарай гэж хэлье.

-Багийн гишүүдээ хэрхэн бүрдүүлэх ёстой вэ. Нас насныхаа ангиллаар багаар бүрдүүлэх ёстой юу?

-Хүсэл сонирхлоороо л баг болж бүртгүүлнэ. Гэхдээ холбооноос ямар хандлага олж харахыг хүсэж байна гэвэл өрсөлдөнө гэхээсээ илүү англи хэл сурч байгаа ялангуяа ард хоцорч үлдээд байдаг тэр хэсэг бүлэг хүүхэд, залууст боломж олгосон,тэгш хүртээмжтэй уншлага болгож өгөөсэй гэж англи хэлний багш, уншигч нарыгаа уриалмаар байна.

-Ер нь хэл суралцагчдын гаргадаг түгээмэл алдаанууд юу байдаг вэ? Оролцогчдод хандаж товчхон зөвлөгөө өгөөч?

-Өнөөдрийг хүртэл манай Англи хэлний боловсролыг хүргэх аргачлалд унших чадварыг нэмэгдүүлэх гадаад хэлний сургалтын цогц хөтөлбөр байсангүй. Тиймээс дүрэм нухсаар байгаад өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй, хагас дутуу дүрмийн мэдлэгтэй болоод төгсөж байна. Энэ ерөнхий алдаануудын нэг юм болов уу гэж харж байгаа.

Одоо бол бүх зүйл өөрчлөгдөж байна. Хүүхдүүдийн гэртээ үзэж буй хүүхэлдэйн кино, youtube, сошиалаас мэдээлэл авч байгаа сувгууд нь Англи хэл дээр байгаа учраас тэд илүү хурдан ойлгодог болчихож байна. Цаасан ном авч уншихаас илүүтэйгээр цахимаар маш олон номын нөөцтэй номын сангаас сонголт хийж унших боломж бүрдчихлээ. Тэгэхээр зайнаас мэдээлэл олж сурах, бие даан суралцах чадварыг нэмэгдүүлдэг технологийн дэвшлүүдийг бид түлхүү ашиглахад анхаарах хэрэгтэй байна. Лингорсын үзүүлж буй цахим номын сангийн давуу тал нь хялбаршуулсан ном уншихаар эхлүүлж улмаар эх зохиол уншдаг дадал зуршилтай болгохыг зорьж байгаагаараа илүү онцлогтой байгаа юм.

-Хүүхдийнхээ хэлний боловсролыг дээшлүүлэхээр зорьж байгаа Англи хэлний багш, эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Монголд өнөөдөр шинэ соёл түгэн дэлгэрч байна. Энэ бол англи хэл дээр ном унших соёл. Энэхүү соёл маань Лингорсын Xreading цахим номын сангаар дамжин дэлгэрч байгаад баяртай байдаг. Энд мэдээж эцэг эхчүүд хүүхдүүдээ ном унших дадал хэвшилтэй болгохыг хүсэж байгаа. Манай хэрэглэгчдийн дунд хүүхдэдээ туслах гэж байгаад өөрөө цахим номын сангийн уншигч болсон ээж нараас эхлээд нэг сургуулийн анги бүлгүүд, бүр гэр бүлийнхээ хүрээнд хамтдаа цахим номоо уншдаг хүмүүс ч бий.

Багш нарын тухайд манай Англи хэлний хичээл зааж байгаа монгол багш нар англи хэлээр уншдаг болж байгаа нь маш сайн үлгэр дуурайл болж байна. Ер нь сурагч бүр л манай багш мундаг, би багш шигээ болно гэдэг шүү дээ. Тэгэхээр багш нар нь цахим номын сангаасаа ном уншаад байхаар хүүхдүүд даган унших, уншихын ач холбогдлыг хамт эдэлж, түүнийхээ үр дүнг ангил хамт олноороо хүртэж байгаа учраас үүн дээр илү олон хүмүүс энэ боломжийг хүртээсэй гэж бодож байна. Xreading цахим номын сангаар дамжуулан сурагчдынхаа Англи хэлийг сайжруулах уншигчдын клубыг сайн дураараа ажиллуулж хүүхдүүдээ үлгэрлэж байгаа багш нарын сайн туршлагууд ч нэлээдгүй бий. Extensive Reading аргачлалыг маань танхимын хичээлийг баяжуулж, сурагчийн мэдлэгийн хүрээг тэлэхэд нь маш их нөлөөлж байгаа тул энэхүү аргачлалыг хэрэгжүүлж байгаа сургуулиудын туршлагаас судалж, үүнийг сургалтын хөтөлбөрийнхөө нэг хэсэг болгон ажиллаад үзээрэй гэж уншигч багш нартаа зөвлөж байна.

Эцэст нь хэлэхэд хөл хорионы энэ үеийг бид өөрийн оюунд хөрөнгө оруулалт хийх байдлаар ашиглах хэрэгтэй. Үүн дээр гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, ганцаараа гээд хүн бүр анхаарлаа хандуулаарай.

Хайртай бүхнийхээ төлөө халдвар хамгааллын дэглэмээ сахиж, эрүүл энх байхыг хүсье. Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж