Лэйкерс аваргаа хамгаалах ажилдаа орлоо

Хуучирсан мэдээ: 2020.11.16-нд нийтлэгдсэн

Лэйкерс аваргаа хамгаалах ажилдаа орлоо

Лэйкерс аваргаа хамгаалах ажилдаа орлоо

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2019-2020 оны улирлын аваргаар тодорсон Лос Анжелес Лэйкерс баг аваргаа хамгаалах эхний алхмуудаа хийж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, тэд Оклахома Сити Тандер багийн холбон тоглогч Деннис Шрёдерийг өөрсдийн 2020 оны драфтын нэгдүгээр тойргийн эрх болон туршлагатай тоглогч Дэнни Гринээр сольж байгаа аж.

Оклахома Сити Тандер баг ийнхүү 2026 он хүртэл NBA-ийн драфтын нэгдүгээр тойргийн 16 сонголт хийх эрхтэй боллоо.

Өдгөө 27 настай Деннис Шрёдерийн хувьд өнгөрсөн улирал Оклахома Сити Тандер багийн төлөө 65 тоглолтод оролцож, 18.9 оноо, 4.0 ашигтай дамжуулалт, 3.6 самбараас бөмбөг авалт дунджилж, “Шилдэг зургаа дахь тоглогч”-ийн санал асуулгад хоёрдугаар байранд орж байсан юм. Ийнхүү оноо авалттай, залуу авьяаслаг холбон тоглогчийг эгнээндээ элсүүлж буй Лэйкерс багийн хувьд Ражон Рондод шинэ гэрээ санал болгохгүй аж. Мөн Дэнни Гриний орон зайг нөхөхөөр саяхан чөлөөт агент болж буйгаа зарласан Уэсли Мэттьюзийг багтаа элсүүлнэ гэж аналистууд үзэж байна.

Лэйкерс багтай холбоотой саяхан нэг мэдээ гарсан нь тус багийн гол тоглогч Энтони Дэвис гэрээнийхээ сүүлийн жилийг цуцалж, чөлөөт агент болжээ. Гэвч тэрбээр бусад багуудтай холбоо тогтоолгүй Лэйкерс багтайгаа илүү олон жилийн, их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ байгуулахыг зорьж буй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж