Хилийн боомтуудыг түр хааж, нэвтрэх хөдөлгөөнийг зогсоов | News.MN

Хилийн боомтуудыг түр хааж, нэвтрэх хөдөлгөөнийг зогсоов

Хилийн боомтуудыг түр хааж, нэвтрэх хөдөлгөөнийг зогсоов

Хилийн боомтуудыг түр хааж, нэвтрэх хөдөлгөөнийг зогсоов

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолоор коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 16-аас  2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл түр зогсоолоо.

Мөн Хилийн Цагааннуур автозамын боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн 2,4 дэх долоо хоногт хуваарийн дагуу ажиллуулж, зөвхөн шатахуун түгээх автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх, Хилийн Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав авто замын боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс, Боршоо автозамын боомтыг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хаалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолыг энд дарж татаж авна уу гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж