Хэнтийд 2 хүнээс Сovid-19 илэрч, хатуу хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2020.11.16-нд нийтлэгдсэн

Хэнтийд 2 хүнээс Сovid-19 илэрч, хатуу хөл хорио тогтоолоо

Хэнтий аймгийн Онцгой комисс

Хэнтий аймгийн Онцгой комисс: Улаанбаатар хотоос хулгайн замаар гарсан 2 иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарсан

Posted by News.mn on Sunday, November 15, 2020

Хэнтий аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Тус комиссоос Улаанбаатар хотоос ирсэн иргэдээс Сovid-19 илрүүлэх түргэвчилсэн оношлуураар эерэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгаар дайрч, Хэрлэн гол дагуу явж, аймгийн Шатахуун түгээх станцаар үйлчлүүлж, аймгийн төвөөс 70 км-ын зайтай Заан ширээ гэх газарт гэртээ байна гэх өгүүлэмжтэй байна.

Сумын эрүүл мэндийн төвөөс шинжилгээ авахад хоёр хүний хариу эерэг гарчээ. Энэ асуудлаар аймгийн Онцгой комиссоос хуралдаж аймгийн хэмжээн дэхь хөдөлгөөнүүдийг хааж, төв доторх гарах, орох хөдөлгөөнүүдийг хаалаа. Мөн автомашинуудын хөдөлгөөнийг хориглолоо.

Хэнтийн аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн хавьтал,  маршрутыг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Мөн аймгийн төвүүдэд хоёр газар шинжилгээ авахаар болжээ. Түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээнүүдийг Дорнодын эмчилгээ оношилгооны бүсийн төв рүү PCR шинжилгээгээр баталгаажуулах юм байна. Энэ хугацаанд буюу 24 цагийн дотор хавьтлуудыг тодорхойлохоор ажиллах тул иргэдийг хөл хорионы хатуу дэглэмийг мөрдөхийг албаны хүмүүс мэдээлэв. Мөн аймгийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд аймгийн төв дээр 100 гаруй ортой тусгаарлах болон тусгаарлан ажиглах байруудын бэлтгэл хангагдсан байна. Түүнчлэн яаралтай оношилгоо хийх түргэвчилсэн оношлуур, эмийн нөөц, хамгаалах хэрэгслийн хувцас хангалттай нөөцөлжээ.

ХЭНТИЙ АЙМАГТ ХАЛДВАРЫН ГУРВАН ГОЛОМТ БАЙНА

Хэнтийн аймгийн Онцгой комиссоос сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Улаанбаатар хотоос хулгайн замаар ирсэн иргэдийг хэдэн цагийн үед олж тогтоосон бэ? Ямар арга хэмжээ авч байна вэ?

-Халдварын гурван голомт байна гэж үзэж байна. Шинжилгээний хариу эерэг гарсан иргэдийн гэрийг хамгаалалтад авсан байна. Мөн "Хангарьд" ШТС-ын түгээгчийг хамгаалалтад авчээ. Тус ШТС-аар өглөөний 09:00 цаг хүртэлх хугацаанд үйлчлүүлсэн хүмүүс 7056-2906 дугаарт холбогдож мэдээлэл өгөөрэй. Иргэд аймгийн нэгдсэн эмнэлэгт очих шаардлагагүй, утсаар зөвлөгөө авч болно.

PCR шинжилгээ авах лаборатори хэр хүртээмжтэй байна вэ? Халдвар бий эсэхийг тогтоох шинжилгээний эцсийн хариу хэзээ гарах вэ?

-Бид бүхэнд түргэвчилсэн оношлуур хангалттай бий. Харин PCR шинжилгээг зүүн бүсэд буюу Дорнодод хийж буй.

-Хулгайн замаар иргэд зорчсон нь халдварын эрсдэл үүсгэлээ. Энэ асуудалд аймгийн Онцгой комиссоос ямар арга хэмжээ авч ажиллаж байнавэ? Хяналт тавьж байгаа юу?

-Өчигдрийн хуралдаанаар аймгийн шалган нэвтрүүлэх постуудаар ямар нэгэн бичиг баримтгүй нэвтрэхийг завдсан, алба хаагчдын ажилд саад учруулсан иргэдэд хариуцлага тооцохоор болсон. Хуулийн дагуу 500 мянган төгрөгийн торгууль ногдуулна. Аймгийн хэмжээнд 80 постод 200 алба хаагч 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Хулгайн замын асуудалд хуулийн байгууллагынхан арга хэмжээ авч эхэлсэн.

-Түргэвчилсэн оношлуураар аль бүсэд шинжилгээ авах вэ?

-Аймгийн хэмжээнд таван бүсэд түргэвчилсэн оношлууруудаа хүргүүлж байна. Аймгийн төвд эрүүл мэндийн газрууд, нэгдсэн эмнэлэгтэй хамтран явуулын түргэвчилсэн оношлуураар шинжлэх ажлын хэсэг гарган ажиллуулж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ХарамсалтайХарамсалтай
29
БурууБуруу
26
ХахаХаха
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж