Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн үед нийтийн тээвэр, албаны автомашин болон хүндэтгэх шалтгаантай автомашины жолооч нар замын хөдөлгөөнд оролцож буй. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн ослын дуудлага мэдээлэл ердийн үеийнхээс багассан гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Тус газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд /2020.11.14-2020.11.15/ зам тээврийн ослын 63 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас нэг хүн бэртсэн бол орон нутагт нэг хүн амиа алджээ. Тодруулбал,
- Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хоёрдугаар багт Орхимжийн булан гэх газарт Toyota-Landcruiser-80 загварын автомашин онхолдож жолооч 37 настай эрэгтэй Ц нь нас баржээ.
Цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 17, орон нутагт 14 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Иймд жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхийг цагдаагийн алба хаагчид сануулав.
Б.ЦЭЦЭГ
МӨӨГИЙ 2020-11-16 89.45.7.254
ЛАНД 80,ЛЕКСҮС470 МЭТ 20С ДЭЭШ НАСТАЙ МАШИН БОЛ ХҮНЭЭР БОЛ 100НАСТАЙ БҮХ ЮМ НЬ ХУЛХИ ХУУРАМЧ БОЛСОН ЭВЭРЧ ХЭМХЭРНЭ ОНХОЛДОЖ МӨРГӨЖ ҮХЭХЭЭС ГАДНА ХЖЭЭР ЭВДЭРЧ ХӨЛДӨЖ АНГАЖ ҮХЭХ ГОЛ з****г БОЛООД УДАЖ БАЙНА, ТЭНЭГ МАНГАР ХҮМҮҮС Л 20НАСТАЙ МАШИН УНАЖ БАЙХАД УХААНТАЙ НЬ НЬ БАЙТУГАЙ 5 С НАСТАЙГ УНАДАГГҮЙ
харамсагч 2020-11-16 103.26.195.226
нийслэлд иргэдийн машин явуулахгүй хаагаад байхад иргэд согтуугаар машин жолоодоод яваад байдаг. Энэ цагдаа нар хянаж чадахгүй байна уу. эсвэл зарим иргэд зөвшөөрөл олоод байна уу.
Зочин 2020-11-16 64.119.18.128
Согтуу явсан байлгүй яахав.
Зочин 2020-11-16 103.212.116.254
Delhii humurtsun bish yundaa ingej teneg yavdag bna aa, uhaantai baigaach!