Арав гаруй хүнийг нууцаар тээвэрлэжээ | News.MN

Арав гаруй хүнийг нууцаар тээвэрлэжээ

Арав гаруй хүнийг нууцаар тээвэрлэжээ

Арав гаруй хүнийг нууцаар тээвэрлэжээ

Монгол Улсад Covid-19 гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ.

Хорио цээрийн энэ цаг үед Улаанбаатараас Ховд аймаг руу хүнсний зүйл тээвэрлэсэн гэх хоёр автобусанд арав гаруй хүнийг нууцаар тээвэрлэн, Ховд аймгийн Бичигтийн боомтод очсон зөрчлийг өчигдөр (2020.11.15) khovd.mn мэдээлжээ.

Дээрх иргэдийг Ховд аймгийн Дарви сумаас цагдаагийн хяналт дор Жаргалт сум руу хүргэн, тус сумын Цамбагарав багийн Цагаан уул сувиллын газарт тусгаарлаж, Covid-19 илрүүлэх PCR шинжилгээ авч ажиллаж буй юм байна. 

Улаанбаатараас Ховд аймаг руу тээвэрлэгдэж ирсэн 10 хүний шинжилгээний эцсийн хариу сөрөг гарсныг Ховд аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
БурууБуруу
25
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж