Өнөөдөр Монгол бахархлын өдөр | News.MN

Өнөөдөр Монгол бахархлын өдөр

Өнөөдөр Монгол бахархлын өдөр

Өнөөдөр Монгол бахархлын өдөр

Их эзэн богд Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" өдөр өнөөдөр (2020.11.16) тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд ажлын хэсэг гаргаж, судлаач эрдэмтдээр Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн он, сар, өдөр, төрсөн газрыг албан ёсны болгож баталгаажуулсан билээ. Тус ажлын хэсэгт академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, доктор С.Чулуун, Д.Базаргүр нарын есөн эрдэмтэн орж ажиллан, Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Онон, Балж хоёр голын боомын ойролцоо Дэлүүн болдогт төрсөн гэж албан ёсоор тогтжээ.

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1 жил бүр өөр өөр өдөр тохиодог. Тодруулбал, 2012 онд арваннэгдүгээр сарын 14-нд тохиож байсан бол 2013 онд арваннэгдүгээр сарын 4-нд, 2014 онд арваннэгдүгээр сарын 23-нд тохиож байжээ. 2018 онд Эзэн Чингис хааны төрсөн өдөр арваннэгдүгээр сарын 12-ны Пүрэв гаригт тохиосон билээ. Үүнээс өмнө буюу 1962 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой, 2002 онд 840 ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ зуны дунд сарын 16-нд төрсөн хэмээн тэмдэглэж иржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм.

Үүнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн билээ. Энэ өдөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ цуцлагдсан билээ.

Энэ өдөр нь Монгол Улсад 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг баярын өдөр юм. Эл өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Нийт 11 эрхэмд тус одонг олгоод буй бол өнгөрсөн жил "The Hu" хамтлагт тус одонг хүртээсэн билээ.

"Чингис хаан" одон хүртсэн иргэнд тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйл олгодог. “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй байдаг.

2005 оноос хойш "Чингис хаан" одон хүртсэн 11 эрхэм, нэг хамтлагийг танилцуулъя.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.ОЧИРБАТ (2005 он)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зургаадугаар сарын 24-ний зарлигаар, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад анх "Чингис хаан" одон гардуулж байв. Энэ нь Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр анхны Ерөнхийлөгчид гардуулсан онцгой тохиолдол юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт, "Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж "Чингис хаан" одонгоор шагнасугай" хэмээжээ.

Хөгжмийн зохиолч, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.ШАРАВ (2006 он)

Тэрээр 1983 онд ОХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгсөж, амьдралынхаа бүх цаг хугацаанд ард түмний сэтгэлд хоногшсон 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвихын сацуу 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан байна. Түүний хөгжмийн урлагт оруулсан хөдөлмөрийг үнэлж 1992 онд Төрийн шагнал, 2002 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, 2006 онд "Чингис хаан" одон, 2019 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.

Орчин цагийн Монголын сонгодог хөгжмийн ноён оргил Б.Шаравын бүтээл нь дэлхийн хөлбөмбөгийн аваргын нээлт, Нобелийн шагнал гардуулах ёслол болон АНУ-ын Корнеги холл, Британийн Альберт холл, Японы Сантори холл зэрэг дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тайзуудад эгшиглэжээ. Түүний "Хоёрдугаар симфони" ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд Монгол Улсаас бүртгэгдсэн сонгодог хөгжмийн бүтээл болсон юм. Б.Шарав агсны "Хоёрдугаар симпони" тэргүүтэй таван бүтээл бүхий Алтан пянзыг Төрийн түүхийн музейд залсан билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.БЯМБАСҮРЭН (2009 он)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнд Чингис хаан одон хүртээжээ. Ерөнхийлөгчийн зарлигт, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байна.

1989 онд Сайд Нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан. 1990 оны ардчилсан сонгуулийн дараа БНМАУ-ын Засгийн газрын сүүлчийн ерөнхий сайдаар ажилласан Д.Бямбасүрэн нь Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөж байх үед улстөрийн арвин туршлага, мэргэн шийдвэрээрээ Монголын төрд түшиг тулгуур болж байсан шилдэг улстөрчдийн нэг юм.

Төр, нийгмийн зүтгэлтэн Р.ГОНЧИГДОРЖ (2010 он)

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, улсын баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Р.Гончигдоржид 2010 онд "Чингис хаан" одон хүртээсэн.

Ерөнхийлөгчийн зарлигт, "Раднаасүмбэрэлийн Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Та бол манай орны хамгийн туршлагатай, их итгэл найдвар хүлээсэн хууль тогтоогчдын нэг. Таны улс орон, хүн ардынхаа эрх чөлөөт амьдрал, хөгжил дэвшлийн төлөөх онцгой гавьяа зүтгэлийг үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одонгоор шагнаж байна" гэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.БАГАБАНДИ (2011 он)

Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж, 2011 онд "Чингис хаан" одонгоор шагнажээ.

Н.Багабанди нь 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг дүүргэж Философийн ухааны дэд докторын цол хүртсэн байна. Тэрбээр 1972-1975 онд Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад засварчин, механикч инженер, 1980-1984 онд Төв аймгийн намын хорооны хэлтсийн эрхлэгч, 1987-1992 онд МАХН-ын Төв Хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, тасгийн эрхлэгч, Нарийн бичгийн дарга, дэд даргаар ажиллаж байсан. 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ-ын даргын албыг хашиж байв. Харин 1996 оноос 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон юм.

1992-1997 онд Үндэсний баяр, улс тунхагласны ойн хурал, эрдэм шинжилгээний хурлуудад тавьсан улс төр, судалгааны илтгэлүүд, Ерөнхийлөгч: Шинэ зууны өмнөх бодомж, санамж-1998, Ерөнхийлөгчийн бодлого, сэтгэл-2000 зэрэг ном бүтээжээ. Н.Багабанди нь Украины Хүнсний технологийн улсын академи, Казахстаны Алматыгийн улсын их сургууль, Туркийн  Анкарагийн Их сургууль, Японы Сэншюү Их сургууль, АНУ-ын Индианагийн их сургууль, Монгол Улсын Удирдлагын академийн хүндэт доктор цолтой.

УИХ-ын гишүүн асан Д.ДЭМБЭРЭЛ (2012 он)

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Дамдины Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одон хүртээж байжээ.

Зарлигт, “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа наадмаар олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох "Чингис хаан" одонг хүртээж байна” гэсэн байна. Д.Дэмбэрэл нь 1992-2016 онд УИХ-ын гишүүнээр тасралтгүй сонгогдон ажиллаж байв.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.СОДНОМ (2013 он)

Д.Содном нь 1984 онд Ю.Цэдэнбалыг огцорсны дараа Улс төрийн Товчооны гишүүнээр сонгогдож, Засгийн газрыг тэргүүлсэн. Түүний засаглалын жилүүдэд Монгол Улсын гадаад харилцааны салбарт ахиц гарч, АНУ болон Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгтэй дипломат харилцаа тогтоохын сацуу өөрийн нутаг дэвсгэрээс Зөвлөлтийн цэргийн ангиудыг гаргаснаар өмнөд хөрштэй хэвийн харилцаатай болох үндэс суурь тавигджээ.

1990 оны улс төрийн өлсгөлөнгийн үеэр Улс төрийн Товчооноос огцрохоо мэдэгдэж, улмаар Сайд нарын Зөвлөлийн даргын суудлаа орхисон. АИХ-ын депутатаар удаа дараа сонгогдож, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. "Д.Содном гуай бол Маршал Х.Чойбалсангаас хойших манай төр, нийгмийн бүх удирдлагатай хамтран зүтгэж, Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан" хэмээн 2013 онд түүнд "Чингис хаан" одон хүртээх үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж онцолж байв.

Эрдэмтэн, физикч Х.НАМСРАЙ (2014 он)

Шинжлэх ухааны салбараас хамгийн анх Чингис хааны одон хүртсэн эрхэм бол академич Х.Намсрай юм. Тэрээр Москвагийн их сургуулийг 1968 онд дүүргэснээс хойш физик, математикийн салбарт 46 жил ажилласан юм. Түүний боловсруулсан "Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онол" физикийн салбарт шинэ чиглэл гаргажээ. Ингэснээр дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон байна. Мөн математикийн салбарт интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулжээ.

Академич Х.Намсрай эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүйн 120 гаруй бүтээл туурвиж дэлхийн олон оронд хэвлүүлсэн байна. Мөн олон зуун залуу эрдэмтэн, оюутан залуусыг сурган хүмүүжүүлэхэд их хувь нэмэр оруулсан багш юм.

Мөн Х.Намсрай нь 1997 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2009 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын шилдэг бүтээлийн шагнал хүртсэн. Эрдэм шинжилгээ, судалгааны гарамгай бүтээл туурвиж, Монгол Улсын нэрийг дэлхий дахинаа дуурсган улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсан их эрдэмтэн юм.

Зохиолч, яруу найрагч, СГЗ Г.МЭНД-ООЁО (2015 он)

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Гомбожавын Мэнд-Ооёо нь Монгол Улсын Төрийн дээд шагнал, Чингис хаан одонг хүртсэн ес дэх эрхэм юм. Соёлын гавьят зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо нь 1978 онд УБДС төгссөн.

Монголын Соёл Яруу найргийн Академийн тэргүүн Г.Мэнд-Ооёо яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлсний зэрэгцээ түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгаал, македон хэлнээ хөрвүүлэгдсэн, дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг. 1996 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол, 1998 онд "Алтан овоо", "Утгын болор сүм" номоороо МЗЭ-ийн шагнал, 2001 онд олон улсын яруу найргийн ПЕН клубын шагнал, 2002 оны оны шилдэг зохиолч шагнал хүртэж байв.

Дуурийн дуулаач МУГЖ Г.АРИУНБААТАР (2016 он)

Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлсэн Г.Ариунбаатар нь 23 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн билээ. Тэрбээр “ВВС” телевизийн “Cardiff Singer of the World” тэмцээний финалын үеэр шүүгч Мэри Кингийн сэтгэлийг хөдөлгөн уйлуулж, олны анхаарлыг татсан нэгэн.

Өнгөрсөн 2017 онд тэрбээр Өмнөд Солонгос улсад “Кармен” дуурьд хоёр удаа дуулснаас гадна Герман, Улаан-Үд, Москва, Владивосток зэрэг ОХУ-ын хэд хэдэн хотын театрт дуулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Төрийн дээд шагнал, "Чингис хаан" одонг МУГЖ Г.Ариунбаатарт 2016 онд хүртээжээ.

Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.ТҮВШИНБАЯР (2017 он)

Найдангийн Түвшинбаяр нь 2008 оны Бээжингийн зуны олимпын Жүдо бөхийн төрлөөс эх орондоо олимпын наадмын анхны алтан медалийг авчирсан юм. Түүний дээрх амжилтыг үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цол хүртээж байв.

Тэрбээр мөн 2012 оны Лондонгийн олимпын Жүдо бөхийн төрлөөс мөнгөн медаль хүртэж, олимпын хос медальтан болсон. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар, Төрийн дээд шагнал-тэргүүлэх зэргийн "Чингис хаан" одонг 2017 онд хүртээсэн билээ.

"THE HU" хамтлаг (2019)

Монголын язгуур хөгжим морин хуур, цуур, хэл хуур, товшуур зэргийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж, түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласан нь хэдийн дэлхийн өнцөг булан бүр дэх рок сонирхогчдын сонорт хүрсэн. "The Hu" хамтлагийн 2018 оны намар YouTube цахим хуудаснаа цацсан "Yuve Yuve", "Wolf totem" хэмээх хоёр дууг нь ганцхан сарын дотор 25 сая орчим хүн үзсэнээр олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн юм. Wolf totem дуу нь Billboard-ын "Hard rock" дууны ангилалд тэргүүлсэн анхны монгол хөгжим болж тодорсон.

"Чингис хаан" одонг өнгөрсөн жил анх удаа байгууллага, хамт олонд хүртээх журам гаргасан, Тус хамтлагийн 11 гишүүнд "Чингис хаан" одонг жаазлан олгоод, хамтлагийн гишүүн бүрт  жижиг тэмдэг гардуулсан юм.

“The Hu” хамтлагийн бүрэлдэхүүнд,

МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,

Ц.Надмидтулга – Менежер,

Брэндон Фрайзен – Менежер,

Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,

Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй,

Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй,

Н.Тэмүүлэн – Товшуур,

Г.Одбаяр – Бөмбөр,

А.Жамбалдорж – Соло гитар,

Б.Батхүү – Басс гитар,

М.Өнөмөнх – Хэнгэрэг хөгжим гэсэн 11 хүн багтдаг.

Даян дэлхийн өнцөг булан бүрт байгаа элэг нэгт ахан дүүс, нийт монголчууддаа Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

God Bless you Mongolia. 2020-11-16 66.181.161.30

Safe Mongolia. Mongolian pride.

Avatar

цирк чулуун 2020-11-16 66.181.161.51

2 сайдад хариуцлага тооцвол монгол халтур болинано хүрэлсүхииг зайлуулах нь нэн чухал ядаж янгүг ждү хулгайч аймхай хулчгар ёндон чулуун нар тали ина

Avatar

Зочин 2020-11-16 202.126.89.25

Баяр Наадмаа мартаад 2 сайддаа хариуцлага тооцоё !!!! Зунжин намаржин гаднаас хүн зөөсөн….

Avatar

Зочин 2020-11-16 202.21.109.46

neg duu duulal ogdog shagnal arai bishee sodnom gyua ntr bol boljino gonchigoo ntr bol hud shdee pidda

Avatar

/*-*/ 2020-11-16 49.0.212.165

Жавхлан Баясгалан БатЭрдэнэ эд нар чинь хэдэн хөдөөний зохиолын дуу шуу юм дуулаад л гавьяат шaaчаа биз дээ

Avatar

Зочин 2020-11-16 122.201.31.1

Бахархалын өдөр гутамшгийн өдөр боллоо. Энэ шагнал авсан улстөрчид чинь Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд ямар гавьяа байгуулсан юм бэ. Тийм биш бол наад тэнэг шагналаа больж үз

Avatar

улаан kомуннистуудыг буудаж *л 2020-11-16 64.119.23.140

багабанди,очирбат,гончигдорж,дэмбэрэл ,содном мэтийн хулгайч луйварчдын мафийн бүлэглэлийн лүднүүд бгаа юм.энэ лүднүүд монгол улсыг манан бүлэглэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж улс орныг туйлд ни хүртэл самарсан лүднүүд шүү дээ.энэ лүднүүдийг буудаж а**х ёстой.энэ kомуннистуудыг устгаагүй цагт монгол орон хэзээ ч сэхэхгүй.

Avatar

Зочин 2020-11-16 202.179.27.87

Багабандид яагаад өгч байгаа юм? Зоригийг нухсан а******н биз дээ?

Avatar

Зочин 2020-11-16 202.55.188.106

Нобелийн шагнал шиг салбар, чиглэлээр нь өгч баймаар юм. Тэгэхгүй бол улс төрч, урлагийнхан нь аваад Улс нь хөгждөггүй, нэгнээ шагнасан улс орон болж дууслаа. Залуу үеийнхэн ч гэсэн Улс төр, Урлаг хоёр л амьдралд хэрэгтэй гэсэн төсөөлөлтэй болно.

Avatar

Мордохын хазгай 2020-11-16 64.119.22.72

Буруу одор тэмдэгдээд буруудаж байна аа

Avatar

Зочин 2020-11-16 66.181.185.91

Багабанди, Дэмбэрэл хоёр энэ том шагнал хүртэх гавьяагүй хүмүүс!!! Зөвхөн эрхэлж байсан албан тушаалаар нь олгосон бололтой.

Avatar

Зочин 2020-11-16 202.179.24.26

Дээр нь Гончигдорж, Очирбат

Avatar

Зочин 2020-11-16 202.126.88.48

Duuchdad iim hundtei odong uguud utgagui yum!

Avatar

Монгол 2020-11-16 66.181.161.124

Чингис энэ өдөр төрөөгүй. Малнууд худлаа юм бүү зохио

Avatar

Зочин 2020-11-16 49.0.212.165

Чи тэгээд Чингис хааны төрсний гэрчилгээг үзсэн юм уу, чаддийн бол регистрийн дугаарыг нь хэлээд орхи, муу улаан оросын орхидос минь, чам шиг орхидоснууд улаан оростой нийлж Чингис хаанаа муулж Монголынхоо голомт руу одоо болтол нулимаж яваа муу улааны гөлөг минь

Avatar

Зочин 2020-11-16 103.212.116.254

Baharhah yum alga daa unuugiin Mongol ulsaar, ter tusmaa zasag barij baigaa huviin naimachid!!!!!

Avatar

Зочин 2020-11-16 103.26.195.189

Эндээс шагналаа 4 хүнээс буцаан ав гэж Чингис хаан буулгалаа

Avatar

Зочин 2020-11-16 66.181.185.91

Багабанди, Дэмбэрэл, дуучдаас буцаөж ав!

Avatar

Зочин 2020-11-16 202.126.94.99

Утгагуй хумууст егч!!!Очирбатыг биш Тудэв гуайг сонгосон бол монголчууд бид ийм байхгуй байлаа. Тэгээд ч Оюу толгойтой холбоотой хэд, Гончигдорж шинжлээ ухааны гавьяат ч гэх шиг. Одоо больмоор юм! ШУА-г нэн даруй татан буулгаж байд шинжлэх ухаан хегжине.

Avatar

Зочин 2020-11-16 202.21.108.21

энэ одон Багабанди,Очирбат,Гончигдорж гарт ахадсан буцааж өг гурван урвагч …

Avatar

багабандаш 2020-11-16 66.181.161.68

хүрэлсүхиин хайрт ах багабандит алтан бүс эрдэнэтэд шахсан титэм номныхоо мөнгииг гэр хорооллын МАН СОНГОГЧДОД хандивлах гэнэ

Avatar

Зочин 2020-11-16 192.82.70.142

Уул нь ч 858 жил бол "өчигдөр" шүү дээ Тэр байтугай манай эриний өмнөх жилүүдэд болсон үйл явдалыг яг таг тогтоогоод байгаа юм биш үү дэлхийн эрдэмтэд ! Чингис хааныхаа ойг өөр өөр өдөр тэмдэглээд байгаа нь нэг тиймэрхүү , хааныхаа 860 жилийн ойгоос өмнө дотоод гадаадын эрдэмтэдийг татан оролцуулсан ажлын хэсэг байгуулах хэрэгтэй мэт

Avatar

МӨӨГИЙ 2020-11-16 89.45.7.254

858 ХАН ЖИЛИЙН ӨМНӨХ АРГЫН ТООЛЛЫН ӨДРИЙГ ТОГТООГООД МӨРДҮҮЛЧИХЭЖ ЧАДАХГҮЙ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМ ЭРДЭМТЭД ГЭЖ СУЛ ЦАЛИН ИДСЭН ДЭЛХИЙГЭЭС ХОЛ ХОЦРОГДСОН ХҮМҮҮСИЙГ ТАРААЖ ТӨСВӨӨ ХЭМНЭСЭН НЬ ДЭЭР ДЭЭ? ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛЖ ИХ ХААНЫХАА ТӨРСӨН ӨДРИЙГ ТОГТООЖ ЧАДАХГҮЙ ЖИЛ БҮР ӨӨР ӨӨР ӨДӨР ТЭМДЭГЛЭЖ БАЙГААГ СОЁЛЫН ЯАМ САЙД ЧУЛУУН ТА ИРЭХ ЖИЛ ЗАСААГҮЙ ДАХИН ШИВШИГ БОЛВОЛ ЯАМНЫ ХЭРЭГҮЙ ШҮҮ? ЗААВАЛ МОНГОЛ ХҮГД ӨГӨХ АЛБАГҮЙ ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД СЕРГЕ ШОГУ, БАРИМАЛЧ НАМДАКОВ, 2Т ӨГЧИХД БОЛНО Ш Т

Avatar

Зочин 2020-11-16 64.119.20.83

Чингисийн одонт Улс төрчдөд хэлэхэд та нар мундаг сайн байж чадсангүй дээ. Нэг тиймхэн. Улс орноо өөд нь татаж чадсангүй.

Avatar

To Chingis 2020-11-16 103.57.93.211

Happy birthday🍰🍦🍨🍹🍷🍻

Avatar

Зочин 2020-11-16 72.2.42.62

amiddaa biy biynee hairlay hvmvvsee

Avatar

Зочин 2020-11-16 124.158.97.241

Зайл цаашаа

Avatar

Зочин 2020-11-16 64.119.22.242

Унгас алд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж