Долоо хоногийн өрнийн зурхай /2020.XI.16-2020.XI.22/

Хуучирсан мэдээ: 2020.11.16-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.XI.16-2020.XI.22/

Хонь   

Санхүүгийн хувьд байдал муугүй байх бөгөөд орлого нэмэгдэх боломж байна. Олсон мөнгөө зугаа цэнгэлд зарцуулж болох ч хэтрүүлэхгүй байхыг хичээгээрэй. Эс бөгөөс ирээдүйд хэрэглэх мөнгөгүй хоцорч болзошгүй юм шүү. Бизнес эрхлэгчид сайн ажиллаж, зорьсондоо түргэн хүрнэ. Ажилтан хонинууд чадварлаг ажиллаж, цаашид тушаал дэвших болзлоо хангах бололтой. Эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал үүсэхгүй ч эрсдэлээс сэргийлж, дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй.

Үхэр

Бизнес эрхлэгчид удаан боловч тогтвортойгоор амжилтдаа ойртоно. Тиймээс ажлын явцад анхаарлаа сарниулалгүй үргэлж хичээсээр байх хэрэгтэй. Үүний тулд зөвхөн урдаа байгаа ажлыг анхааралтай хийж, бусад зүйлсийг анхааралгүй тайван байх хэрэгтэй. Санхүүгийн тал дээр сайн байх боловч хувийн зардал эрс нэмэгдэх бололтой. Гэрлэсэн хосууд хамтдаа сайхан цагийг өнгөрөөх болно. Гэр бүлийн хэмжээний маргаан дэгдэж, улмаар найзуудтайгаа харилцах харилцаа муудаж магадгүй. Дунд эргэм насныхан эрүүл мэнддээ анхаараарай. Сахарын хэмжээгээ тогтмол шалгаж, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Ихэр

Энэ долоо хоногт бизнесменүүд чинээлэг үйлчлүүлэгчдээсээ хэд хэдэн захиалга авч магадгүй. Өрсөлдөөн ихсэх хэдий ч ихрийн ордны чадварлаг бизнес эрхлэгчид бусдаас түрүүлэх аргаа хялбархан олж, амжилтад хүрч чадна. Харин цалинтай ихрүүд ажлын бүтээмжээ дээшлүүлэх урам зоригтойгоор ажиллах бололтой. Улмаар санхүүгийн байдал дээшилж магадгүй ч хэтэрхий эрсдэлтэй шийдвэр гаргаж болохгүй. Ганц бие ихрийнхэнд эсрэг хүйстнүүд сээтэн хаяж магадгүй. Цаашлаад энэ нь романтик харилцаа болох ч боломжтой аж. Гэвч гэрлэсэн хосуудын хувьд энэ долоо хоног таагүй байх бололтой. Эрүүл мэндийн тал дээр зөвлөхөд шим тэжээл сайтай ногоо идэхгүй бол хордлогод орж болзошгүй.

Мэлхий

Бизнес эрхлэгч мэлхийн ордныхонд ээлтэй долоо хоног болно. Түншүүдтэйгээ ашигтай тохиролцоонд хүрч, хөрөнгийн хэмжээ нэмэгдэнэ. Харин ажилтан мэлхийнүүд даргынхаа зүгээс бүтээмжээ сайжруулах талаар дарамт мэдэрч магадгүй. Гэхдээ эцэст нь тушаал дэвшиж, илүү дээр орчинд ажиллах боломж нээгдэх бололтой. Санхүүгийн байдал сайжрах шинжтэй байна. Мөн төлөвлөөгүй зардал гаргахгүй байвал цаашид ч тогтвортой байх боломжтой. Хувийн зардал өсч магадгүй. Ганц биечүүд шинэ хөрштэйгөө харилцаа үүсгэнэ. Дунд болон түүнээс дээш насныхан эрүүл мэнддээ анхаарвал зохилтой.

Арслан

Бизнес эрхлэгч арслангууд өрсөлдөгчидтэйгөө ширүүн тулаанд орно. Хэцүү үед чанартаа анхаарч чадвал үр дүнд нь захиалга нэмэгдэх аж. Цалинтай ажилчид стресстэй байх бололтой. Орлогын хэмжээ нэмэгдэх тул авахыг хүсч байсан зүйлээ энэ долоо хоногт аваарай. Ганц бие арслангууд санаанд ороогүй нэгэнтэй харилцаа үүсгэж магадгүй. Харин гэрлэсэн хосууд бага зэрэг асуудалтай байж болзошгүй. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоондоо анхаараарай.

Охин

Бизнесменүүд ирээдүйдээ ашигтай шийдвэр гаргах болно. Од эрхэс таныг дэмжих тул санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх аж. Харин ажилтан охины ордныхон цалингаа нэмүүлж, тушаал дэвшиж ч магадгүй. Санхүүгийн байдал тогтвортой байх хэдий ч гэр бүлийн шалтгаантай зардлууд нэмэгдэж болзошгүй. Ганц биечүүд шинэ хайртай учирч, гэрлэсэн хосууд хамтдаа жаргалтай байх болно. Эрүүл мэндийн байдал сайн байх ч дунд насныхан биедээ анхаарч, элдэв эрсдэлээс зайлсхийн, дасгал хөдөлгөөнөөр дархлагаа дэмжих хэрэгтэй.

Жинлүүр

Орлогын хэмжээ нэмэгдэж магадгүй. Гэхдээ ахуйн зардал өсөх тул бэлтгэлтэй, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Хэдий тийм ч эцэст нь санхүүгийн байдал тогтвортой байх аж. Бизнес эрхлэгчид харин том ажлын ард гарах болно. Үргэлжлүүлээд том гэрээнд гарын үсэг зурж магадгүй тул сэтгэл санаагаа бэлдээрэй. Энэ боломжийг алдалгүй ашиглаж чадвал цаашид бизнесийн ашиг эрс нэмэгдэх эхлэл болох юм. Ганц биечүүд хайраа олох бололтой.

Хилэнц

Бизнес эрхлэгчдийн ажил удааширч магадгүй. Мөн өрсөлдөөн ширүүсч, санааг чинь зовоох бололтой. Гэхдээ шинэ түнштэй болж, ашигтай гэрээ хийх боломж гарч ирнэ. Ерөнхийдөө байдал сайн байх ч ирээдүйнхээ төлөө зарлага бага гаргахыг хичээгээрэй. Ажилтнууд харин бүтээмжээ өсгөхийн тулд хичээн ажиллах шаардлагатай. Ингэснээр ирээдүйд өсөн дэвжих замд том алхам болох болно. Орлогоо нэмэгдүүлье гэвэл бүтээмжээ нэмэгдүүлэх хэрэгтэйг санаарай.

Нум

Гадаадад түнштэй бизнесменүүд нөхцөл байдлыг өөрчлөх хэмжээний тохиролцоонд хүрч, эсрэгээр зөвхөн дотооддоо ажилладаг бизнес эрхлэгчид гадаадад бараагаа гаргах боломж олно. Харин ажилтнууд өөрсдийн ажлын сайн талуудыг анзаарч, сэтгэл хангалуун байх бололтой. Улмаар ажлын бүтээмж, дагаад цалингийн хэмжээ мэдэгдэхүйц өсөх аж. Гэр бүлийн тал дээр бүх зүйл хэвийн байна. Харин эрүүл мэндийн хувьд эмзэг байх тул хэтэрхий орой болсон хойно хоол идэхгүй байж, сахарын хэмжээгээ тогтмол шалгаж байх нь зүйтэй.

Матар

Энэ долоо хоногт орлогын хэмжээ нэмэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр орлогын үүд нээгдэх шиг болж, түрийвч түнтийнэ. Боломжийг ашиглан ирээдүйдээ зориулж мөнгө хадгалвал маш сайн. Харин бизнес эрхлэгчид ирээдүйгээ бодож, ажлын амжилтаас хойш татаж байгаа хүчин зүйлийг өөрчлөх шаардлагатай. Чинээлэг түншүүдтэйгээ ашигтай тохиролцоонд хүрч магадгүй. Харин ажилтан матрууд энэ долоо хоногт үр бүтээл сайтай ажиллах болно. Ганц биечүүд романтик хайртай учирч магадгүй. Дунд насныхан эрүүл мэнддээ онцгой анхаараарай.

Хумх

Бизнес эрхлэгч хумхын ордныхон энэ долоо хоногт том гэрээ байгуулна. Энэ нь таны бизнест их өгөөжтэй байна. Ажилтан хумхууд ажлаа гүйцэлдүүлэхийн тулд илүү цагаар шаргуу ажиллах шаардлагатай болно. Санхүүгийн хувьд долоо хоногийн дунд үед орлого орж ирнэ. Эрсдэлээс сэргийлэхийн тулд мөнгөө зөв зохистой зарцуулах хэрэгтэй. Хайр дурлалын хувьд хайрттайгаа маргалдаж болзошгүй. Дунд болон түүнээс дээш насны хумхууд эрүүл мэнддээ голчлон анхаарахыг сануулж байна.

Загас

Бизнес эрхлэгчид ажлын эхний үр дүнгээ амсаж, цаашдын амжилтын замыг тодорхойлох долоо хоног. Шинэ ажил хайж байгаа загаснууд хүссэн ажлаа олж магадгүй. Санхүүгийн тал дээр хянамгай байж, хэтэрхий их мөнгө үрэх гэсний хэрэггүй. Улмаар замбараагүй байдал үүсч, эх зах нь олдохоо байх эрсдэлтэй. Гэр бүлийн зардал ихсэх бололтой. Ганц бие загаснууд гэр бүлийнхнийхээ зүгээс хурдан хүнтэй гэрлэ гэсэн дарамт их сонсох бололтой. Улмаар гэр бүлийнхний сонгож өгсөн хүн, эсвэл өөрийн харж явдаг хүн хоёроос сонголт хийх шаардлагатай болж ч болзошгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж