Тоглолт үзэж, караоке, зочид буудал орсон иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2020.11.16-нд нийтлэгдсэн

COVID-19

Тоглолт үзэж, караоке, зочид буудал орсон иргэдийн анхааралд

Тоглолт үзэж, караоке, зочид буудал орсон иргэдийн анхааралд

“Covid-19”-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр (2020.11.15) “Нэг халдвар тээгч “Эмоци” продакшны тоглолт үзсэн байна. Халдвар илэрсэн зарим оюутнууд тодорхой маршрутаа мэдээлээгүй байсныг өчигдөр мэдээлсэн” гэсэн юм.

Хошин урлагийн “Эмоци” продакшны уран бүтээлчид “Best of” тоглолтоо арваннэгдүгээр сарын 5-наас Соёлын төв өргөөний тайзнаа тоглосон. Тус продакшны уран бүтээлчдийн зүгээс үүнтэй холбоотойгоор цахим хаягтаа зар байршуулсан байна.

Үүнд, арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн тоглолтыг Соёлын төв өргөөний их танхимын 17 дугаар эгнээний 29-35, 38-41, 49, 50 дугаар суудал болон 16 дугаар эгнээний 35-44, 15 дугаар эгнээний 36-46, 14 дүгээр эгнээний 35-46 дугаар суудалд сууж үзсэн хүмүүс @Emotsi production Эмоци продакшн гэсэн мессенжер хаягт холбоо барих утасны дугаар, үзсэн суудлын дугаарыг бичнэ үү гэжээ.

Мөн арваннэгдүгээр сарын 9-ний өдөр

  • Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Оюутны гудамж дахь “Говь гурван сайхан” төвд байрлах караокед 17.00-20.00 цагт
  • “Өгөөж” нэртэй цайны газарт 12.00-14.00 цагт
  • Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудалд байсан иргэд өөрт ойр байрлах шинжилгээний төвд сайн дураар очиж үнэ төлбөргүй шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа.

Мөн Эрүүл мэндийн яамны 119, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 80086928 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө, зөвлөмж авахыг хүсч байна.

 ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ:

Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал
Баянгол дүүрэг – Эмүжин төв
Хан-уул дүүрэг – Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори
Сонгинохайрхан дүүрэг – Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
Сонгинохайрхан дүүрэг – Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
Баянзүрх дүүрэг – Сүрьеэгийн диспансер
Баянзүрх дүүрэг – 26 ортой хүүхдийн эмнэлэг
Чингэлтэй дүүрэг – Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг
Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
Налайх дүүрэг – Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр
Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр

НЭМЭЛТЭЭР БАЙГУУЛСАН ДОЛООН  ЦЭГИЙН БАЙРШИЛ:

Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
Сүхбаатар дүүрэг – Монгол  гуравдугаар сургууль
Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж