Германы баруун хэсэгт орших Хамм хотын цагдаа нар замын хашлага мөргөн зугтсан жолоочийг олоход зургаан настай хүүхдүүдийн зурсан зургуудыг ашиглаж байгааг BBC онцолжээ.
Осол гарах үеэр Луиза, Роми, Селина, Луис гэх дөрвөн хүүхэд замын гарцаар гарах гээд зогсч байхад эмэгтэй жолооч замын хашлага мөргөөд зугтаасан байна.
Цагдаа нар хүүхдүүдийн зурсан зургийг хэргийн албан ёсны баримт нотолгоогоор бүртгэн авчээ. Ослын гэрч болсон хүүхдүүдийн ярьснаар богино шаргал үстэй эмэгтэй жолооч энэ ослыг үйлдсэн байна. Тус хотын цагдаагийн газрын фэйсбүүк хуудаст тавигдсан хүүхдүүдийн зургийг цахим сүлжээ хэрэглэгчид “супер хүүхдүүд”, зарим нь "хяналтын камераас дээр зурсан байна”, “бяцхан мөрдөгчид” гэх зэргээр магтан сайшаажээ.
эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ