ЭМЯ 17.00 цаг: Нэмж covid-19-ийн тохиолдол илрээгүй

Хуучирсан мэдээ: 2020.11.15-нд нийтлэгдсэн

ЭМЯ 17.00 цаг: Нэмж covid-19-ийн тохиолдол илрээгүй

ЭМЯ 17.00 цаг: Нэмж covid-19-ийн тохиолдол илрээгүй

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ Covid-19 цар тахлын талаарх 17.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэхүү мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл " Өнөөдрийн 11.00 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн хоёр лабораторид  98 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Дорнод аймагт 68 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн нийслэл дэх голомтын 909 хавьтлын үлдсэн 159 хүний хариу сөрөг гарлаа. Нийслэл, Сэлэнгэ аймагт тандалт, судалгааны ажил үргэлжилж байна. Хоёрдогч хавьтлын 5314 хүнээс 1394 хүнд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан байна.

 ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица:

-Монгол Улс цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хилээ хаах, цэцэрлэг болон сургуулийн үйл ажиллагааг зогсоох гэх мэт хорио цээрийн шийдэмгий арга хэмжээг авсан. Мөн улс даяар халдварын голомтын бүх хавьтлыг илрүүлж, бүх нийтийн эрүүл мэндийн төлөө зүтгэж байна. Монгол Улс урт хугацааны турш гадаадаас зөөвөрлөгдсөн COVID-19-ийн тохиолдол бүртгэгдээд байсан бол арваннэгдүгээр сарын 10-аас хойш дотоодод голомтолсон халдвар илэрсэн. Ингэснээр хоёрдугаар үе шат руу шилжсэн гэсэн үг. Бид цар тахлыг хязгаарлахын тулд эрт илрүүлгийг хийж, хавьтагчдыг нэн яаралтай олж илрүүлэх шаардлага үүссэн. Засгийн газраас хэрэгжүүлж буй бүх арга хэмжээг цар тахлыг таслан зогсооход чиглэж байна. Ингэхдээ дор хаяж 14 хоногийн хугацаа шаардлагатай болж байна.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Sunday, November 15, 2020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж