Обамеянг: Тони Кроос хүүхэдтэй болов уу?

Хуучирсан мэдээ: 2020.11.15-нд нийтлэгдсэн

Обамеянг: Тони Кроос хүүхэдтэй болов уу?

Обамеянг: Тони Кроос хүүхэдтэй болов уу?

Испанийн Реал Мадрид болон Германы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч Тони Кроос хэдхэн хоногийн өмнө Арсеналын довтлогч Пьер-Эмерик Обамеянгийг зохисгүй гоолын баяр тэмдэглэдэг хэмээн шүүмжлээд амжсан билээ. Тэгвэл Габон довтлогч Обамеянг саяхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан хариуг нь барьжээ. Тэрбээр “Ингэж л байг. Тони Кроос хүүхэдтэй болов уу, би гоолын баяраа хэдэн удаа хүүдээ зориулж байсан юм. Дахиад ч тэгж л тэмдэглэнэ. Би Кроосыг нэг өдөр хүүхэдтэй болоод тэднийгээ ийм тэнэг яриагаар инээлгээсэй гэж хүсч байна” хэмээжээ.

Харин үүнээс удалгүй Тони Кроос өөрийн твиттер хуудаснаа “Тони гурван хүүхэдтэй” хэмээн жиргэжээ.

Пьер-Эмерик Обамеянгийн хувьд “Black Panther”, “Batman”, “Spiderman” зэрэг комик баатруудын маскыг өмсч, гоолын баяраа хэд хэдэн удаа тэмдэглэж байсан. Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр "Black Panther" киноны гол дүрийн жүжигчин Чадвик Боузманы гэгээн дурсгалд зориулан түүний маскыг гоол оруулсныхаа дараа өмссөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж