Тусгай үүргийн нислэгийн тов гарахаар онгоцны билетээ шилжүүлж болно | News.MN

Тусгай үүргийн нислэгийн тов гарахаар онгоцны билетээ шилжүүлж болно

COVID-19

Тусгай үүргийн нислэгийн тов гарахаар онгоцны билетээ шилжүүлж болно

Тусгай үүргийн нислэгийн тов гарахаар онгоцны билетээ шилжүүлж болно

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан. Гэвч гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арваннэгдүгээр сарын 12-ны 6.00 цагаас 17-ны 6.00 цаг хүртэлх хугацаанд “МИАТ” ТӨХК-ийн бүх нислэгүүд хойшлогдоод буй.

Одоогийн байдлаар энэ сарын эхээр гурван тусгай үүргийн нислэгийг үйлдсэн бөгөөд долоон нислэг хойшлогдсон гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тэрбээр “Арваннэгдүгээр сард нийт 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1900 орчим иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөж байсан. Цар тахлын нөхцөл байдлын улмаас одоогоор бүх тусгай үүргийн нислэг цуцлагдсан. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд “МИАТ” компанийн онгоцны билет захиалсан бол дараагийн тусгай үүргийн нислэг товлогдохоор шилжүүлж болно. Тухайн үед нь зохион байгуулалтыг асуудалгүй хийгээд явах болно. Жишээлбэл, Европоос ирэх 250 орчим иргэдээс 100 орчим нь билетээ захиалсан бол Токио руу хийх байсан нислэгийн хувьд Монголоос явах хүсэлтэй иргэн олон байсан. Мөн Сөүл хотоос эх орондоо ирэх хүсэлтэй 3000 орчим хүн бүртгүүлээд байна” гэв.

Бусад “МИАТ” ТӨХК-ийн нислэгтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал 09.00-18.00 цагийн хооронд 11-333-999 дугаараас лавлана уу.

Арваннэгдүгээр сард 1980  иргэнээ татан авахаар 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байсан юм.

  • Арваннэгдүгээр сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
  • Арваннэгдүгээр сарын 6-нд Алматы-Улаанбаатар
  • Арваннэгдүгээр сарын 11-нд Токио-Улаанбаатар
  • Арваннэгдүгээр сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
  • Арваннэгдүгээр сарын 13-нд Сөүл-Улаанбаатар
  • Арваннэгдүгээр сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
  • Арваннэгдүгээр сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар
  • Арваннэгдүгээр сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
  • Арваннэгдүгээр сарын 25-нд Токио-Улаанбаатар
  • Арваннэгдүгээр сарын 27 Сөүл-Улаанбаатар  чиглэлд тус тус нислэг үйлдэх байв.

 

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2020-11-15 202.9.46.87

яагаад дандаа европоос түрүүлж хүмүүсээ татаж байдаг юм бэ. Томчуудын хамаатан садан байгаа учир хамгийн их эрсдэлтэй газраас бөөн вирус зөөж оруулж байгаа нь тодорхой байна шүү дээ. Солонгост мэдээж ажил хийж байгаа ядарсан монголчууд, оюутнууд нь жирийн иргэдийн хүүхдүүд учтр нислэгийг нь цуцалж байна. Солонгос бол европоос хамаагүй найдвартай хамгаалалттай байгаа шүү дээ. Засгийн газар, УОК битгий дандаа заваарч байгаачээ. Төрөөс бас ямар хүмүүсийн зардлыг даагаад эхлэв.

Avatar

Зочин 2020-11-15 46.224.12.211

Gadaadad turkt bgaa humuusee awaachee 3dah sardaa aild huleej hamag yumaa baraad sum baraadlaa odoo haachih we

Avatar

Зочин 2020-11-15 103.57.95.241

дотоодын нислэг оюутолгойн ажилчидаа татаж аваач ар гэр нь хэцүүдлээ бага насны хүүхэдтэй гэр бүлүүд зөндөө бна гарч хүнсээ цуглуулж чадахгүй хүүхэд гадагшаа гаргахгүй гэртээ хоёроос нурьан хүүхэдтэйгээ ээжүүд яах ьэ засгийн газраа нялх биетэй бага насны хүүхэдтэй ээжүүд хань ижлээ асуугаад сураглаад бна

Avatar

Зочин 2020-11-15 66.181.177.179

Ongocnuudaa yvuulaachee, gadagshaa yvah ajil surguuli min hecyydlee

Avatar

Зочин 2020-11-15 202.9.40.7

Ашгүй одоо наашаа ирэхээргүй болсон. Ковид 19 гарсаан

Avatar

Зочин 2020-11-15 103.26.195.41

gadaadad baigaa ta buxen mini tebch.
mongol ylsad koranovirus-iin xalbdabar dystal tbchihgui bol end ireed baidal ylam xyrtsadah tulubtui bn

Avatar

Зочин 2020-11-15 202.126.94.99

Наад хумуус чинь маш хэцуу байгаа, авдгаараа авах естой. ГХЯамны мангар бацаанууд, УЛК-г яаралтай огцруулах хэрэгтэй. Сонгуульд бялуурч , суудалд шунаж байгаад анхаарал алдсан тер засгийг ч огцруулж болох!!!

Avatar

Тэнэглэл 2020-11-15 122.201.21.196

Гадаадад байгаа хүмүүс билетээ захиалчихсан, зарим нь түрээсний байрны гэрээг цуцалсан, ажилаас гарсан г.м. олон шалтгаанаар энэ нислгэгийг хүлээж байсан. Одоо энэ хүмүүс яах юм. Ахиад тэгээс эхлэх юм уу. Нэгэнт нисэхээр болсон бол нисэх л хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж