“Эмоци” продакшны тоглолт үзсэн иргэдийн анхааралд!

Хуучирсан мэдээ: 2020.11.15-нд нийтлэгдсэн

COVID-19

“Эмоци” продакшны тоглолт үзсэн иргэдийн анхааралд!

“Эмоци” продакшны тоглолт үзсэн иргэдийн анхааралд!

Эрүүл мэндийн сайд өнөөдөр /2020.11.15/ цар тахлын нөхцөл байдлын талаар эрдэмтэн судлаачидтай зөвлөлдөж, хөл хориог 14 хоногоор сунгах саналыг гаргасан. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нэг халдвар тээгч тусгаарлагдахаасаа өмнө хошин урлагийн “Эмоци” продакшны тоглолт үзсэн талаар ярьжээ. Тэрбээр “Нэг халдвар тээгч “Эмоци” продакшны тоглолт үзсэн байгаа юм. Халдвар илэрсэн зарим оюутнууд тодорхой маршрутаа мэдээлээгүй байсныг өчигдөр мэдээлсэн” гэсэн юм.

Хошин урлагийн “Эмоци” продакшны уран бүтээлчид “Best of” тоглолтоо арваннэгдүгээр сарын 5-наас Соёлын төв өргөөний тайзнаа тоглож байсан. Тус продакшны уран бүтээлчдийн зүгээс үүнтэй холбоотойгоор цахим хаягтаа зар байршуулсан байна.

Үүнд, арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн тоглолтыг Соёлын төв өргөөний их танхимын 17 дугаар эгнээний 29-35, 38-41, 49, 50 дугаар суудал болон 16 дугаар эгнээний 35-44, 15 дугаар эгнээний 36-46, 14 дүгээр эгнээний 35-46 дугаар суудалд сууж үзсэн хүмүүс @Emotsi production Эмоци продакшн гэсэн мессенжер хаягт холбоо барих утасны дугаар, үзсэн суудлын дугаарыг бичнэ үү гэжээ. Мөн тоглолт үзсэн хүмүүс 88611070 гэсэн дугаараар холбоо барина уу.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
18
БурууБуруу
9
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж