Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн долоо дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2020.11.14) Токио хотын Рёогокү кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 5000 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрчээ. Энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, озэки Шодай болон озэки Асанояама нар гэмтлийн улмаас барилдахгүй болсон.
Башёгийн долоо дахь өдөр одоогоор ганц өндөр цолтой бөх болж үлдээд буй озэки Такакэйшо маэгаширагийн гуравт эрэмбэтэй Окиноүмиг давж, долоон даваа нэг ч унаагүй башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.
Комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Вакатакакагэг давж, башёгийн долоо дахь ялалтаа авав. Түүнтэй адил нэг ч унаагүй озэки Такакэйшо л байна. Мөн Тамаваши Мөнх-Оргил Тэрүцүёошиг давж, таван даваа, хоёр унаатай боллоо.
Харин Ичиножо Ичинноров Мэйсэйд, Кирибияама Лхагвасүрэн Такаяасүд тус тус өвдөг шороодсон бол Хошорюү Бямбасүрэн нэг ч унаагүй явсан Чиёонокүниг давж, дөрвөн даваа, гурван унаатай болоо. Ичиножо Ичинноров хоёр даваа, таван унаатай, Кирибаяама Лхагвасүрэн нэг даваа, зургаан унаатай явна.
Bathurel 2020-11-15 202.9.46.217
Sagsyy hariin ved sonin bsan odoo bol sonin bish gehdee heden mongol zalyychyyd ochij heden tog hiigdee
Зочин 2020-11-15 212.95.5.192
Монголчууд бид нарт нээх сонин биш болцон бхад япончуудад бүр утгаа алдсан байхоо энэ сумо нь. Утгыг нь алдуулж бна доо.
Зочин 2020-11-15 66.181.181.237
Одоо энэ сумогоос уйдаагуй хун бас байна аа, еер ярьж бичих юм байдгуй л юм байх даа
Зочин 2020-11-15 202.126.88.230
Guie yahavdee tendee zarim hun sonirhood uzej l bgaa biz,endees uher monguu nar uzeh durgui ni hureed yah ch yum bilee
Зочин 2020-11-15 88.18.95.115
одоо японоос зайлмаар юмаа.өлөв долив хийсэн мангар өөхнүүд.
Зочин 2020-11-15 49.0.212.165
Одоо элдэв янзын бөх, морь, хөдөөний нийтийн дуу моодноос гарсөөн, 30-аад жил л ийм заваан юм үзлээ одоо хаваасаг
Монгол 2020-11-15 192.82.78.23
Ган-Эрдэнэ туруулэх байхоо.