Хошорюү Бямбасүрэн нэг ч унаагүй байсан Чиёонокүниг давлаа

Хуучирсан мэдээ: 2020.11.15-нд нийтлэгдсэн

Хошорюү Бямбасүрэн нэг ч унаагүй байсан Чиёонокүниг давлаа

Хошорюү Бямбасүрэн нэг ч унаагүй байсан Чиёонокүниг давлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн долоо дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2020.11.14) Токио хотын Рёогокү кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 5000 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрчээ. Энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, озэки Шодай болон озэки Асанояама нар гэмтлийн улмаас барилдахгүй болсон.

Башёгийн долоо дахь өдөр одоогоор ганц өндөр цолтой бөх болж үлдээд буй озэки Такакэйшо маэгаширагийн гуравт эрэмбэтэй Окиноүмиг давж, долоон даваа нэг ч унаагүй башёг тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.

Комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Вакатакакагэг давж, башёгийн долоо дахь ялалтаа авав. Түүнтэй адил нэг ч унаагүй озэки Такакэйшо л байна. Мөн Тамаваши Мөнх-Оргил Тэрүцүёошиг давж, таван даваа, хоёр унаатай боллоо.

Харин Ичиножо Ичинноров Мэйсэйд, Кирибияама Лхагвасүрэн Такаяасүд тус тус өвдөг шороодсон бол Хошорюү Бямбасүрэн нэг ч унаагүй явсан Чиёонокүниг давж, дөрвөн даваа, гурван унаатай болоо. Ичиножо Ичинноров хоёр даваа, таван унаатай, Кирибаяама Лхагвасүрэн нэг даваа, зургаан унаатай явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж