Хөл хорионы үеийг үр бүтээлтэй өнгөрөөх 10 зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2020.11.15-нд нийтлэгдсэн

Хөл хорионы үеийг үр бүтээлтэй өнгөрөөх 10 зөвлөмж

Хөл хорионы үеийг үр бүтээлтэй өнгөрөөх 10 зөвлөмж

Covid-19 цар тахлын улмаас улс нийтээрээ хөл хорионд ороод буй энэ үеийг та зүгээр л зурагт үзэж, хоол хийж, гэрээ цэвэрлэсээр уйтгартай өнгөрөөх гэж байгаа юм биш биз. Ажил, сургуулиасаа завсардаж, хүссэн үедээ гарч чадахгүй байгаа нь гунигтай хэдий ч энэхүү цаг үеийг та өөрийгөө хөгжүүлэх боломж гэж хараад өөдрөг байгаарай. Албан ёсны мэдээ мэдээлэл биш бол өөр янз бүрийн цуурхал мэдээ мэдээлэлд автаж санаагаа чилээлгүй, өөрт хэрэгтэй зүйлсийг хийж хөл хорионы урт өдрүүдийг үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.


ПОДКАСТ СОНСОХ

Гэрээ цэвэрлэх, ариун цэврийн өрөөнд сууж байхдаа мэдлэгээ тэлж, өөрт хэрэгтэй подкаст сонсохыг зөвлөж байна. Бид зав л гарвал хүссэн хүсээгүй утсаа “маажчихсан” сууж байдаг шүү дээ. Энэ муу зуршлаасаа салж, эрүүл амьдралын хэв маяг, хэл сурах, хувь хүний хөгжил зэрэг сонирхолтой сэдвүүдээр мэдлэгийн хүрээгээ тэлээрэй.

НОМ УНШИХ

Уншъя гэж төлөвлөсөн ч уншиж амжихгүй явсан номнууд тань уртаас урт жагсаалт гарчихсан байгаа юм биш биз. Тэгвэл хөл хорионы үе бол эдгээр номнуудаа уншиж тархиа цэнэглэх боломж юм шүү. Зөвхөн өөрөө гэлтгүй гэр бүлийнхнийгээ гар утаснаас холдуулж, хамтдаа ном унших цаг гаргаарай.

ЦЭЦЭГ ТАРИХ

Цэцэг тарьж ургуулах  нь айл гэрийн өнгө үзэмжийг нэмэхээс гадна эрүүл ахуйд онцгой чухал ач холбогдолтой. Тоос шороо ихтэй, утаа униартай газарт алаг цэцэгс, ногоон ургамлын үүрэг их байдаг. Түүнчлэн тархийг амрааж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх бас нэг сайхан санаа шүү.

ШИНЭ ХООЛНЫ ЖОР ТУРШИХ

Хөл хорионы үе бол хоол хийх чадвараа сайжруулж, гэрийнхнийгээ амттай, шинэ төрлийн хоолоор дайлах гайхалтай боломж шүү. Элдэв зүйлд санаа чилээж дархлаагаа унагаахын оронд интернет, гарын авлагаас шинэ жор туршиж, сэтгэл санаагаа сэргээгээрэй.

ХҮҮХДҮҮДДЭЭ ЦАГ ГАРГАХ

Өглөөнөөс орой болтол завгүй ажилласаар хүүхдүүдээ эцэг эхчүүд "мартдаг". Эцэг эхийн анхаарал халамж хүүхдийн хүмүүжилд маш чухал нөлөөтэй. Орчин үеийн завгүй нийгэмд карантин нэг талаасаа хамгийн эрхэм хүмүүстээ цаг гаргах боломж ч байж мэдэх юм. Хамгийн сүүлд хэзээ гэр бүлээрээ хамт хоол хийж, хамтдаа суугаад тухтайхан ярилцсанаа санаарай.

ГЭРИЙНХЭЭ ИНТЕРЬЕРИЙГ ӨӨРЧЛӨХ

Хэдийгээр гадуур гарч, шинэ тавилга авах боломжгүй байгаа ч олон жил нэгэн хэвийн байсан тавилгуудынхаа байрыг өөрчилбөл таны сэтгэл санаа хэсэгтээ л сэргэх болно. Түүнчлэн хэрэглэдэггүй атлаа зай эзэлдэг хэрэггүй зүйлсээ хаях цаг нь болсныг та анзаарах болно.

ЮМ ОЁЖ, НЭХЭХ, ЗУРАГ ЗУРАХ

Охид, эмэгтэйчүүдийн хувьд ороолт, оймс, цэцгэн чимэглэл гэх мэт энгийн хялбар зүйл нэхэх аргыг бие дааж “YouTube”-ээр эсвэл гарын авлагаас сурах боломжтой. Харин эцэг эх нь хүүхдийнхээ сонирхлыг дэмжээд гарын авлага, зориулалтын зүү утас, даавуу материал авч өгөөрэй. Сурсан бүхэн эрдэм шүү дээ. Мөн та зураг зурах дуртай бол яг одоо бийр будгаа шүүрч аваад зурж эхлээрэй. Зураг зурах нь тархийг амраах маш энгийн арга юм.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ

Заавал спорт заал, фитнесст явахгүйгээр хийж болох олон дасгал хөдөлгөөн бий. Йог, дасгал хөдөлгөөн хийх нь биеийн дарлааг дэмжиж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ. Интернетээр дүүрэн үнэгүй хичээлүүд байгаа учир дагаад идэвхтэй хийгээрэй. Хөл хорионы үед хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлэх нь чухал шүү.

АЖЛЫН ЯДАРГААГАА ТАЙЛЖ, БИЕЭ АМРААХ

Хэрэв та ачаалалтай ажилладаг нэгэн бол эдгээр өдрүүдийг биеийн алжаал ядаргаагаа тайлахад зарцуулаарай. Заавал ямар нэгэн юм хийхгүйгээр зүгээр л ханатлаа унтах, халуун ваннд хэвтэх зэргээр өөрийгөө амрааж болно. Харин ингэж амрахаар шийдсэн бол та аль болох гар утсаа хол тавьж, зурагт, интернет сүлжээгээ унтрааж байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж